Хүн бүрт адлагдах цагаач охиноос алдар нэр нь дэлхий дахинаа цуурайтсан жүжигчин болж чадсан Салма Хайекийн гайхалтай түүх

Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, аливаа хүнд хэцүү зүйлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байх нь асар чухал юм. Иймээс таны амьдралд бага ч гэсэн өнгө нэмж, урам өгөх үүднээс Латин жүжигчин эмэгтэй Салма Хайекийн зорьсондоо хүрэхийн тулд ямар саад бэрхшээл тулгарсан, цаашлаад түүнийг хэрхэн давж гарсан талаарх түүхийг хүргэж байна.

Түүний мөрөөдлийн эхлэл

Жүжигчин Салма Хайек карьераа өөрийн эх орон болох Мексикээс эхэлжээ. Тэрээр “Telenovela Teresa” болон “El callejon de los milagros” зэрэг кинонд тоглосноос хойш карьерынх нь оргил үе ирж, “Ariel award”-д нэр дэвшиж байжээ. Гэхдээ тэр үүгээр зогсохыг хүсээгүй тул алдарт Холливудад хөл тавихаар шийджээ.

Ийнхүү Хайек жүжигчний мэргэжлээр суралцахаар Калифорний Лос Анжелес руу нүүж иржээ. Хэд хэдэн жижиг дүр бүтээсний эцэст, анхны гол дүрээ бүтээсэн ба Антанио Бандерастай хамт “Desperado” Кинонд тоглосон гэдэг. Түүнчлэн энэ нь Жорж Клуни, Вилл Смит, Пенелопа Круз зэрэг бусад алдартнуудтай хамтран ажиллах боломжуудыг нээжээ.

Зогсошгүй охид

Тухайн үед Латин жүжигчид томоохон газар байр сууриа олоход амаргүй байжээ. Тэрээр жүжигчин Дрю Берримортой хийсэн ярилцлагадаа Мексик гаралтайн улмаас хүмүүс их сөрөг сэтгэгдэл үлдээж байсан, тухайлбал хичнээн үзэсгэлэнтэй сайн жүжиглэдэг байсан ч Латин бүсгүйг хүлээж авахгүй гэсэн хэмээн ярьжээ. Гэвч энэ бүхэн түүнийг зогсоогоогүй бөгөөд Дрю түүнд “бид ирээдүйд продюсер болох жүжигчид хэзээ ч бууж өгөхгүй шүү” гэж урам өгч байлаа.

Эмэгтэйчүүд бүгдийг хийж чадна

1990 онд Салма “Ventanarosa” хэмээх продакшн нээж, телевизийн олон ангит кинон дээр томоохон компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн аж. Мөн 2002 онд “Frida” кинонд продюсер хийж, өөрөө тоглосон бөгөөд үүгээрээ Оскарын хоёр шагнал гардан авч, шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшиж байжээ. Түүнчлэн тэрээр “Monarca” цувралынхаа нээлтийн үеэр багадаа өөрийгөө илүү үзэсгэлэнтэй, мөн амжилттай яваагаар төсөөлж явснаа хэлсэн байдаг.

Хэдий завгүй ч хүүхдээ хөхүүлдэг ээж

Салма  олон нийтийн сүлжээнд хүүхдээ хөхөөр хооллохын ач холбогдлыг сурталчилдаг бөгөөд завгүй амьдралдаа түүртэлгүй охин Валентинадаа сайн ээж байж чаддаг. Тэрээр Сьерра Леонлуу аялахдаа Африк нярайг хөхүүлэхэд нүд нь ямар тайван дөлгөөхөн болсныг анзаарсан тухайгаа нийтэлжээ.

Сайн удирдагч

Алдарт найруулагч Хлое Жао “Сайн ээж байх, алдаа гаргахаас айхгүй байх, бусдыг хайрлах, дэмжих зэрэг нь сайн удирдагч хүний шинж яалт ч үгүй мөн” гэж хэлээд Салмаг Марвелийн ертөнцийн шинэ супер баатрын дүрд тоглохоор болсныг зарлажээ. Ийнхүү Салма Хайек хүн төрөлхтнийг аврах хүчит баатруудын ахлагчийн дүр буюу “Eternals” киноны Аяасын дүрд тоглосон байдаг. Энэ дүр нь жүжигчин бүсгүйн хувьд маш том амжилт болсон бөгөөд энэ мөчөөс эхлэн бүх Латин хүмүүст жүжигчний үүд хаалга нээгдсэн гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр өөрийнхөө бор царайг супер баатрын хувцастай харахдаа том мөрөөдөлтэй бяцхан охины царайг ч бас харсан хэмээн нулимс дуслуулан хуваалцсан байдаг.

Шаргуу ажилла, үргэлж бод

Жүжигчин, продюсер, бизнес эрхлэгчийн хувьд гайхалтай карьераа эхлүүлсний дараа 2021.11 сард Салма Холливудын алдрын гудамжид өөрийн одыг нээжээ. Тэрээр илтгэлийнхээ үеэр “Чи энд хэзээ ч ажил олохгүй, эх оронлуугаа буц” гэх мэт сэтгэл гонсойлгом үгийг олон сонссон тухайгаа хэлж, зөвхөн би л өөрөө өөртөө тусалж чадна гэдгийг ойлгосон учраас шаргуу ажиллаж, хэн нэгний үгийг тоохгүй хэмээн дотоод сэтгэлээ зоригжуулж байснаа дурслаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!