Оддын хамгийн өвөрмөц, санаанд оромгүй айдсууд

Хүн бүрт айдаг айдас гэж бий. Энэ үнэнгээс алдартнууд ч зугтаж чадахгүй. Өнөөдөр та бүхэндээ алдартнуудын хамгийн ихээр айдаг айдсуудыг танилцуулж байна.

Мадонна – аянга

“Попын хатан хаан” нь аянга цахилгаанаас айдаг бронхофоби өвчтэй. Ирландад хийсэн нэгэн тоглолтынхоо үеэр тэрээр “Сүүлийн үед агаарын чийгшил ихэссэн нь намайг айлгаад байгаа. Гэнэт л аянга цахилгаан цахих вий гээд өдөр бүр л цаг агаарын мэдээ сонсож сууна даа” хэмээсэн байдаг.

Дуэйн Жонсон – галзуу хулгана

Юунаас ч айдаггүй мэт харагдах жүжигчин Дуэйн Жонсоны тухайд галзуу хулганад суухаас айдаг гэнэ. Тэрээр галзуу хулганад суух үед хоригдсон мэт давчидсан мэдрэмж төрүүлдэг аж.

Женнифер Энистон – нисэх, усанд шумбах

Холливудын жүжигчин бүсгүй “нисэхээс үнэхээр айдаг” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр тавин насныхаа ойг тэмдэглэхээр Мексик рүү явж байхдаа айдстайгаа нэг удаа нүүр тулсан тухайгаа нэмж хэлэв. Мөн таван настай байхдаа ус руу унаснаас хойш усанд шумбахаас айх эмгэгтэй болсон гэнэ.

Николь Кидман – эрвээхэй

Австралид төрсөн жүжигчин эрвээхэйгээс айдаг бөгөөд хүүхэд байхаасаа л ийм айдастай байжээ.

Чаннинг Татум – шаазан хүүхэлдэй

Жүжигчин “шаазан хүүхэлдэйгээс айдаг” гэдгээ дурдаж байсан удаатай. Хажуугаар нь өнгөрөх төдийд биеэр нь хүйт дааж, айдас төрдөг байна.

Кайли Женнер – аяган дахь тоос

Аяганд тоос орох, тоостой аяга харах нь Кайлиг айлгаж орхидог гэнэ. Ийм зүйлс харахаар бие нь тавгүй оргиж, нуруугаар нь хүйт даадаг аж.

Тайра Бэнкс – далайн гахай

Алдартай загвар өмсөгч бүсгүй далайн гахай хараад айж сандардаг гэнэ шүү. Хүрэх нь бүү хэл харах төдийд айж зугтаадаг болохоо дурдаж байсан удаатай.

Кэти Холмс – элбэнх

Жүжигчин бүсгүй элбэнхээс үхтлээ айдаг. Хүүхэд байхаасаа л айдаг байсан бөгөөд том болсон хойноо ч энэ нь өөрчлөгдөөгүй аж.

Рита Ора – бие засах газар

Суултуур дээр суухаар доороос нь ямар нэгэн зүйлс гарч ирж байгаа мэт санагдаад айдас төрдөг гэнэ. Тэрээр энэ айдастайгаа олон жил тэмцэж байгаа аж.

Хлоэ Кардашян – хүйсний нүх

Реалити шоуны од хүйсний нүхнээсээ айх омфалофоби өвчтэй. Тэрээр хүйсний нүхэндээ огт хүрч чаддаггүй бөгөөд зайлшгүй шаардлагаар угаах үедээ хашхирч, толгой нь эргэдэг гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!