Зовхины үрчлээсийг баллуур шиг арилгах тос бэлтгэх арга

Эмэгтэйчүүдийг хамгийн ихээр зовоодог арьсны асуудал гэвэл яахын аргагүй зовхины үрчлээс. Дөнгөж 20 гарч яваа бүсгүйчүүд хүртэл зовхин доогуураа хялгасан үрчлээтэй болсон байх бөгөөд сайн чийгшүүлж арчлахгүй бол маш амархан тод болох аюултай. Харин зовхин доогуур гүн үрчлээс суусан бол эмчилгээ хийлгэж, арьсандаа ахиухан мөнгө зарах хэрэгтэй болдог.

Гэхдээ бид заавал их мөнгө, цаг заваа зориулахгүйгээр хялбархан бас амархан аргаар зовхины үрчлээсийг бүдгэрүүлж тэр бүү хэл арилгаж болно. Харин яаж гэдэг аргыг танд зааж өгье.

Хэрэг болох зүйлс:

  • Е витамин – 2 капсул
  • Гангатай эфирийн тос – 2 дусал
  • Кокосын тос – 1 халбага

Бүх орцоо нэгтгэж бэлтгээд хутгана. Үүнийгээ тохиромжтой жижиг саванд хийгээд хөргөгчинд хийж орхиорой.

Орондоо орохоос хоёр цагийн өмнө хөргөгчинд хийсэн тосоо гаргаж нүдний доод зовхи орчимд түрхэж массажлана. Хөнгөн дарж массажлаад илүүдэл тосыг зөөлөн даавуугаар арчиж авна.

Энэхүү хольц нь зовхины гүнд чийгшил өгч, хялгасан үрчлээсийг арилгахын зэрэгцээ гүн үрчлээсийг бүдгэрүүлнэ. Мөн та үүнийг нүдний будгаа арилгахад ашиглаж болно. Будагтай нүдэн дээрээ бэлтгэсэн тосоо түрхэж хэсэг илж массажлаад хөвөнгөөр арчиж арилгана. Хамгийн гол нь энэхүү тос таны үрчлээсийг баллуур шиг арилгана гэдгийг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!