Өдөр тутмын гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох тухай 7 чухал зөвлөгөө

2020 онд дэлхийн хэмжээнд гоо сайхны салбар бүтээгдэхүүний борлуулалтаас 483 тэрбум долларын орлого олсон байна. Гэхдээ ихэнх тохиолдолд бид гоо сайханы салбарт хий дэмий хөрөнгө оруулж арьсандаа ямарч хэрэгцээгүй зүйлсийг худалдаж авдаг. Тиймээс бидний арьсанд яг ямар зүйл хэрэгтэй байгааг олж мэдээд түүндээ хөрөнгө зарах нь зүйтэй юм.

Өдөр тутмын гоо сайханы бүтээгдэхүүнээ сонгохдоо юуг анхаарах ёстойг хүргэе.

1. Сормуусны будагныхаа багсыг зөв сонгоорой

  • Тэгш шигүү багс: Хэрэв та сормуусаа бүхэлд нь будаж өтгөн харагдуулахаар шийдсэн бол ийм багстай сормуусны будгийг сонгоорой.
  • Муруй: Ийм төрлийн багстай сормуусны будаг нь таны нүдийг илүү байгалийн, дэрвэгэр харагдуулдаг.
  • Урт нарийн: Энэхүүү багс нь таны сормуусыг илүү урт, жигд харагдуулна.
  • Богино: Хэрэв та доод талын сормуусаа будахад хүндрэлтэй байдаг бол ийм төрлийн жижиг багс дээд доод аль аль талд сайн хүрч чадна.
  • Элсэн цаг: Ийм хэлбэртэй багс нь таны бүх сормуусыг жигд будах ба хамгийн жижиг сормуусыг ч будаж чадна.
  • Үзүүртэй: Энэхүү багс нь сормуус буүрээ ширхэгээр нь салгаж илүү байгалын харагдуулахад туслана.
  • Дугуй хэлбэртэй: Энэ багс бол таны нүдний хамгийн урт сормуусыг илүү тод гайхалтай харагдуулж чадна.
  • Хөөсөн хэлбэртэй: Ийм төрлийн багс нь таны сормуусыг дэрвийлгээд зогсохгүй хэт өтгөн хиймэл харагдуулахгүй.

2. Нүдний тень сонгохдоо арьсныхаа өнгөтэй тохируулаарай

  • Эхлээд арьсныхаа өнгийг өнгийг зөв тодорхойлоорой.
  • Цайвар арьстай хүмүүс: Ийм төрлийн арьстай хүмүүс гүн бор өнгийг сонгох нь зүйтэй юм.
  • Дунд зэргийн өнгөтэй арьс: Та ийм төрлийн арьстай бол алтлаг мөн улаан ягаавтар өнгийг сонгох хэрэгтэй юм.
  • Бор шаргал: Энэ төрлийн арьсны хувьд нүдэндээ суурь болгож цайвар өнгө сонгох нь гайхалтай гялалзуулж өгдөг.
  • Бор арьс: Энэ төрлийн арьс бол маш гайхалтайгаар хувирч чаддаг учир та бараг л дуртай өнгөө түрхэж болно.
  • Бараан арьс: Нил ягаан, хөх зэрэг өнгө нь танд гайхалтай харагдах болно. Гэсэн хэдий ч, хэрэв та ийм төрлийн арьстай бол пигментийн чанарт болгоомжтой хандах хэрэгтэй.

3. Нүдний харандаагаа зөв сонгоорой

Нүдний будаг сонгохдоо анхаарах ёстой 2 үндсэн зүйл байдаг.

  • Таны арьсны өнгө: Хэрэв та цайвар арьстай бол хэт ширүүн, хөгшин харагдуулах хар будагнаас хол байх ёстой. Нөгөөтэйгүүр, хэрэв та дунд зэрэг болон бараан арьстай бол хар өнгийн зовхины будгийг сонгож болно. Энэ өнгө нь таны нүдийг гайхалтай гялалзуулна.
  • Гелэн болон тосон харандаа: Ийм төрлийн нүдний харандаанууд нүдийг илүү залуу болон чийглэг харагдуулдаг.

4. Өөрт тохирох зовхины тосыг сонго

  • Хуурай арьс: Таны зовхины арьсанд маш сайн чийгшүүлэх чадвартай бүтээгдэхүүн болон таны арчилгааны тууштай байдал хэрэгтэй. Та найрлагандаа керамид, гиалуроны хүчил, глицерин, Е витамин агуулсан тосыг хэрэглэх хэрэгтэй юм.
  • Тослог, батганд өртөмтгий арьс: Тослоггүй, комедоген бус бүтээгдэхүүн таны арьсанд тун хэрэгтэй зүйл юм. Мөн chamomile, ногоон цайны ханд, ретиноид зэрэг найрлага нь таны арьсанд маш их тустай.
  • Арьсны эрүүл мэндэд нэн тустай найрлагууд: Хамгийн аюулгүй найрлагад пептид, гиалуроны хүчил, витамин С, К, Е, ретиноид, ферулийн хүчил, chamomile орно.
  • SPF-ийн талаар бүү мартаарай: Арьсаа хэт ягаан туяанаас зайлшгүй хамгаалах шаардлагатай байдаг бөгөөд та нарнаас хамгаалах тос түрхэх эсвэл SPF(Нарнаас хамгаалах үйлчилгээ)-тэй зовхины тос хэрэглээрэй.

5. Өөрийн хэрэгцээнд тохирсон чийгшүүлэгчийг сонгоорой

  • Арьсныхаа төрлийг шалгаарай: Хуурай арьсанд илүү их чийг шаардагддаг тул тосонд суурилсан чийгшүүлэгч нь маш сайн. Харин тослог болон хэвийн арьсанд илүү хөнгөн мэдрэмж төрүүлдэг усан суурьтай чийгшүүлэгч хэрэглэх нь зүйтэй юм. Мөн эмзэг арьсанд ямар ч төрлийн хор хөнөөл учруулахгүй зуун наст зэрэг тайвшруулах найрлага хэрэгтэй байдаг.
  • Үнэргүй бүтээгдэхүүнүүд: Үнэртэн нь харшлын урвал үүсгэдэг тул та эдгээрээс зайлсхийх хэрэгтэй. Гэсэн хэдий ч ихэнх бүтээгдэхүүн нь эфирийн тос гэх мэт байгалийн үнэрийг агуулдаг ба эдгээр нь химийн тааламжгүй үнэрийг нуухын тулд ихэвчлэн үнэртэй байдаг.
  • Байгалийн VS Органик: Эдгээр хоёр ангиллын бүтээгдэхүүнийг ихэвчлэн ургамлын гаралтай түүхий эдээс гаргаж авдаг. Гэсэн хэдий ч шошго бүрийг нь анхааралтай ажиглаж тодорхой хэмжээний химийн ямар бодис орсон зэргийг нь мэдэж байх хэрэгтэй.

6. Уруулын будаг сонгох

Нүдний будгийн нэгэн адил та хамгийн сайн уруулын будгийг сонгохын тулд эхлээд өөрийнхөө арьсны өнгийг мэдэх хэрэгтэй.

  • Бараан уруулын будаг: Маш цайвар арьстай эмэгтэйчүүд ихэнх нь бараан өнгийн уруулын будаг хэрэглэдэг. Хэрэв та цайвар арьстай бол уруулын будаг дээрээ саатай өнгөлөгч эсвэл гялалзсан саа нэмэх нь таны царайг улам гэрэлтүүлж өгнө.
  • Нюд өнгийн уруулын будаг: Энэ төрлийн будаг нь таны арьсны өнгөнд бүрэн нийцсэн байх албагүй. Гэхдээ та аль болох байгалын өнгийг тодотгосон өнгийг сонгох нь зүйтэй юм.
  • Тод уруулын будаг: Ийм төрлийн уруулын будаг сонгохдоо будаг дээрээ уруулын өнгөлөгч нэмж хэрэглэхэд барзайхгүй маш сайн зохицох уруулын будаг сонгох хэрэгтэй юм. Уруул өнгөлөгч нь таны урууланд хэт тод байгаа будагны өнгийг саармагжуулж харагдуулна.

7. Хөмсөгний харандаагаа үснийхээ өнгөнд тохируулан сонгоорой

  • Улаавтар үс: Улаан үсний хувьд үсний өнгөнөөс гадна арьсны өнгө, нүдний өнгийг анхаарч үзэх хэрэгтэй. Хэрэв таны арьсны өнгөнд бага зэрэг ягаан туяа байгаа бол та үстэйгээ яг ижил өнгөтэй харандаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй ба бага зэрэг бараан болгох хэрэгтэй.
  • Бор үс: Та харандаагаа үс болон нүднийхээ өнгөтэй хослуулах хэрэгтэй. Мөн цайвардуу өнгийн нүдийг тодотгохын тулд илүү бараан өнгө хэрэгтэй болно. Нөгөөтэйгүүр, бараан нүд нь бүдэг цайвар харандааны тусламжтай илүү сайн тодорч харагдах болно.
  • Хар үс: Та хөмсөгөө хэт хараар будахгүй өөрийн үсний өнгөтэй хослуулахын тулд дунд зэргийн бараан бор өнгийг сонгоорой. Энэ нь таны нүүрний онцлогийг гайхалтай гэрэлтүүлэх болно.
  • Шар үс: Энэ тохиолдолд та харандаагаа үснийхээ суурьтай хослуулахыг зөвлөж байна. Хөмсөгөө үснийхээ хамгийн цайвар хэсэгтэй хослуулах нь таныг ядарсан, доожоогүй мэт харагдуулна.

Та өдөр тутмын бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг хамгийн ихээр ахаардаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!