Гадуур хүмүүст зарсан ч болохоор гайхалтай амттай будаатай хуурганы жор

Өнөөдөр та бүхэндээ маш амттай нэг төрлийн будаатай хуурга хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Үүнийг хийж сурчихаад гадуур зарсан ч болохоор тийм амттай болдог. Хийх арга нь маш энгийн бөгөөд хоол хийж чаддаггүй хүн ч амархан хийж чадна.

Орц:

  • Гурвалжин будаа – 250 гр
  • Татсан мах – 400 гр
  • Сонгино – 2 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • давс, перец, нунтаг улаан перец (амталгаагаар)
  • кетчуп эсвэл улаан лоолийн соус
  • ус
  • нэмэлтээр хүссэн ногоогоо хийж болно.

Хийх арга:

Сонгиноо жижиглээд шаргал болтол нь хуурна. Дараа нь лууван, давс, татсан махаа хийгээд сайтар хутгасны эцэст тагийг нь таглаад дунд зэргийн гал дээр ойролцоогоор 7 минут буцалгаарай.

Үүний дараа нунтаг улаан перец, кетчуп нэмж хутгаад, дээрээс нь гурвалжин будаагаа хийж ус нэмэх ба будаанаас дээш 2 хуруу илүү ус хийхээ мартаж болохгүй. Ингээд тагаа таглаад будаагаа агших хүртэл нь зөөлөн галаар болговол амттай сайхан хоол бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!