Бөгтөр засч, хүзүү уртасгах цогц дасгалууд: Хун шиг хүзүүтэй болохын тулд хэдхэн дасгал хийхэд хангалттай

Хүзүүний арьс бусад хэсгээсээ хамаагүй эмзэг, хурдан сулардаг учраас эмэгтэй хүний насыг хамгийн түрүүнд илчилдэг. Орчин үеийн гоо сайхны технологид арьс өргөх, утас гүйлгэх, тарилга тарих зэрэг олон сонголт байдаг ч ихэнх эмэгтэйчүүд мэс хүргэхгүйгээр сайхан харагдахыг илүүд үздэг. Тийм ч учраас мэсийн бус хамгийн тохиромжтой арга нь дасгал хийх бөгөөд ингэснээр арьсан дахь хүчилтөрөгч, цусны урсгал сайжрах, коллаген нэмэгдэх, цаашлаад нүүр жижгэрч, хүзүүний суларсан арьс чангарах зэрэг олон давуу талтай. Тиймээс дараах хүзүүний дасгалуудыг өдөр болгон хийж, хүссэн үр дүндээ хүрэхийг зөвлөж байна.

Эрүүний хэлбэрийг зөв болгох дасгал

  • Долоовор хуруугаа эрүүн дээрээ тавиад
  • Толгойгоо татаж хуруугаа байранд нь үлдээнэ
  • Харин энэ байрлалаар 30 секунд байх хэрэгтэй ба дараа нь буцаж хуруундаа хүрнэ.
  • Үүнийг 3 удаа давтах ёстой бөгөөд дасгал хийхдээ амьсгалаа хянахаа бүү мартаарай

Бөгтгөр засах дасгал

  • Цэх суугаад хоёр далаа аль болох чадахаараа ойртуулна
  • Энэ хэвээр 30 секундын турш бариарай
  • Дараа нь гараа суллаж амраах ба үүнийг 3 удаа давтана

Хүзүү уртасгаж, үрчлээг багасгах дасгал

  • Босоо байрлалд гараа дээш өргөн нугалаад толгой дээрээ тавилгүй барина
  • Эрүүгээ эгэмрүүгээ доошлуулж гараа аль болох дээшээ татаарай
  • Энэ байрлалыг мөн адил 30 секундийн турш барих хэрэгтэй
  • Үр дүнг нь хурдан мэдрэхийн тулд өдөр бүр хийхээ бүү мартаарай

Давхар эрүү, хүзүүний үрчлээсийг арилгах дасгал

  • Гараа цээжиндээ тавиад чанга дарна
  • Эрүүгээ эгэмний ясанд тултал тонгойх шаардлагатай
  • Мөн энэ байрлалаа хагас минут барина
  • Дараа нь хүзүүний булчинг сунгахын тулд гараа мөрөн дээрээ аваачиж эргүүлэх хөдөлгөөн хийснээр булчинд ачаалал өгч байгаа нь мэдэгдэх болно

Арьсны өнгийг сэргээж, хүзүү уртасгах дасгал

  • Цэх суугаад дээшээ тааз руу харна
  • Ингэхдээ нэг гараараа толгойн ард талд дарж хөших маягаар 30 секунд барина
  • Энэ үед хүзүүгээ аль болох сунгахыг хичээгээрэй

Хүзүү уртасгах, багтраа өвчин арилгах дасгал

  • Нуруу толгойгоо хөдөлгөлгүй цэх суугаад гараа духан дээрээ тавина
  • Эрүүгээ хүзүүндээ хүргэхийг хичээх ба духан дээр тавьсан гараараа толгойгоо хойш нь хөшиж өгнө.
  • Мөн энэ хэвээрээ 30 секунд бариарай
  • Энэ зуур нөгөө гараараа хүзүүний ар талын булчинг дээш сунгах үйлдэл хийх бөгөөд өдөрт 3 удаа давтах хэрэгтэй

Давхар эрүү, хүзүүний үрчлээс арилгах дасгал

  • Сууж байхдаа толгойгоо зүүн тийш эргүүлэх ба мөртэй параллель байхаар эргүүлж чадвал маш сайн
  • Үүнийг мөн адил 30 секунд барина
  • Ингэхдээ баруун гараараа хүзүүний зүүн талд дээшээ чиглэлтэй массаж хийж болно
  • Яг үүн шиг баруун тийш толгойгоо эргүүлж уг үйлдлээ гурван удаа давтаарай

Арьс толийлгож, хүзүү уртасгах дасгал

Уг дасгалыг хөнгөн гимнастикийн хэрэгсэлтэй хийж болно.

  • Босоо эсвэл суугаа байрлалд толгой, нуруугаа цэх байлгана
  • Энэ үед мөрөө аль болох дээш өргөж, 30 секунд барихыг хичээгээрэй
  • Дараа нь мөрөө суллаж, мөн л 3 удаа давтах хэрэгтэй

Нүүрийг зөв хэлбэрт оруулах дасгал

  • Сууж байхдаа баруун гараа толгой дээгүүрээ давуулж баруун мөрөнд ойртуулна
  • Энэ үед мөр дээшээ доошоо биш тэгшхэн байх ёстой
  • Толгойг гараараа дарж хагас минут барина
  • Яг үүнтэй адилхан зүүн талдаа давтан хийх бөгөөд өдрийн 3 удаагийн давтамжтай хийхийг зөвлөж байна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!