Ямар ч үнэтэй гар утсыг гэмтээж, гацдаг болгож орхидог бидний өдөр тутамдаа хийдэг алдаанууд

Ухаалаг гар утас нь брэндээс хамааран 2-10 жилийн хугацаанд ашиглагддаг. Гэхдээ үүнээс илүүтэй та утастайгаа хэрхэн харьцаж, яаж ашиглаж байгаа зэргээс хамаарч, хэрэглээний хугацаа нь хувьсаж өөрчлөгдөх юм. Ямар ч чанартай брэндийн гар утас, ухаалаг төхөөрөмж байлаа гэсэн буруу хэрэглэж хэвшчихвэл нэг жилдээ ч хүрэхгүй эвдэрч орхих аж. Ийм учраас та бүхэндээ гар утас, ухаалаг төхөөрөмжийг ашиглахдаа хийж болохгүй зүйлсийг танилцуулж байна.

Цэнэглэгчний оролтыг цэвэрлэхдээ металл зүү ашиглаж болохгүй

Зүү, хутга, цаасны хавчаар зэрэг металл зүйл таны утасны цэнэглэгчний оролтыг зурж гэмтээх аюултай. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох гээч бодит амьдрал дээр биелэлээ олж мэдэх юм. Иймд цэнэглэгчнийхээ оролтыг цэвэрлэж, бохирдлыг авахын тулд шүдний чигчлүүр ашиглаж болно. Мөн амаараа цэнэглэгчний оролт руу үлээж болохгүй. Таны амнаас шүлс, чийглэг амьсгал утас руу орж, гэмтэл учруулахыг үгүйсгэх аргагүй.

Утсаа нарны гэрэлд бүү орхи.

Утсаа цэнэглэхдээ нарны гэрэлд тавьж болохгүй. Утасны дэлгэц халууныг маш хурдан өөртөө шингээж, цаашлаад гацдаг болно. Цаашлаад таны утас хэт халж, өөрийгөө хамгаалахын тулд унтарна.

Утсаа 0 хувьтай болсны дараа цэнэглэж болохгүй

Батерейны ашиглалтын хамгийн сайн хувь нь 20-80% хооронд байдаг. Утсаа 0 хувьтай болтол нь ашиглаж унтгаараад цэнэглэж болохгүй. Үүнээс гадна 80 хувиас дээш болтол нь цэнэглэх хэрэггүй. Энэ нь утасны батерей цэнэгээ муу барих, амархан унтрах зэрэг асуудалд хүргэх юм.

Усны хамгаалалттай байсан ч утсаа усанд хийгээд байж болохгүй

Таны утас усны хамгаалалттай гээд усанд хийгээд байж болохгүй. Санамсаргүй шалбааг руу унах юм уу бороонд норвол зүгээр байх болно, гэхдээ усан дор удаан байлгах нь ухаалаг хэрэг биш юм. 5-30 минут бол боломжийн хугацаа. Ойр ойрхон утсаа усанд унагах, чийгтэй газар тавих зэрэг нь гар утасны үйл ажиллагааг удаашрах, гацах, цаашлаад эвдрэхэд хүргэнэ.

Баталгаажаагүй дэлгүүрээс програм татаж болохгүй.

Үнэгүй програм татаж авах гэж бүү яар. Тухайн програмыг баталгаажаагүй дэлгүүрээс татах гэж байгаа бол тус үйлдлээ зогсоох хэрэгтэй. Учир нь энэ нь таны утсанд вирус суулгаж, гацах, унтрах гэх мэтчилэн төвөгтэй үр дүнд хүргэнэ. Албан ёсны баталгаатай дэлгүүрээс програм худалдан авч, суулгах хэрэгтэй. Мөн утсаа гадны вирусээс хамгаалахын тулд вирусны эсрэг програм суулгаж, асаагаарай.

Утсаа шөнөжин цэнэглэж болохгүй.

Шөнөжин утсаа цэнэглэж орхих нь олон сөрөг талтай. Таны утасны цэнэг 100% болмогц цэнэглэхээ больно. Гэхдээ 99 хувь болж буурах үед дахиад цэнэглээд эхэлнэ. Дээр дурьдсанчлан ихэнх үйлдвэрлэгчид утсаа 80% хүртэл цэнэглэх нь дээр гэж үздэг бөгөөд үүнээс хэтрүүлэх нь батерейг муудахад хүргэдэг. Харин шөнийн турш цэнэглэж орхих үед утасны тань цэнэг 80 хувь дээр хүрээд зогсоно гэж байхгүй шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!