Гоёмсог харагдах гэж хичээхийн оронд өөртөө тухтай хувцас өмсөж, улаан хивсний ёслолд оролцдог алдартнууд

Олны танил хүмүүс өдөр болгон шахуу төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцдог. Ингэх бүртээ дэгжин хувцаслах шаардлага гарна. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд үргэлж үзэсгэлэн төгс харагдахын тулд бариу даашинз, өндөр өсгийт өмсөх шаардлагатай болдог бөгөөд өдөр бүр ийм байдалтай байх нь тэднийг ядрааж орхидог. Иймд зарим алдартнууд гаднаасаа сайхан гоёмсог харагдах гэхээс илүүтэй тав тухтай байхыг илүүд үзэж, өндөр өсгийтийн оронд намхан пүүз, сандаал зэргийг сонгож өмсөх нь бий. Өнөөдөр та бүхэндээ ёслолын арга хэмжээнд ирсэн ч өөртөө тухтай хувцас өмсдөг алдартнуудыг танилцуулж байна.

Женнифер Лопез зураг авалтын үеэр халат өмссөн байв.

Райан Гослинг Каннын кино наадамд унтлагын цамц өмсөж ирсэн.

Серена Уильямс “Met Gala” дээр пүүз өмссөн.

Регина Холл, Эми Шумер, Ванда Сайкс нар 2022 оны Оскарын наадамд унтлагын хувцастай хүрэлцэж ирсэн.

Brit Awards-т пүүзтэй ирсэн Билли Айлиш

Кристен Стюарт Оскарын улаан хивсний ёслол дээр шорттой ирсэн.

“Hunger Games: Mockingjay Part 2” киноны нээлтэд гэрийн хувцастай ирсэн Вуди Харрелсон

“Bewitched” киноны нээлтэнд ирэхдээ Николь Кидман шаахай өмссөн байв.

Женифер Льюис улаан хивсний ёслол дээр спортлог хувцастай ирсэн.

Рита Ора улаан хивсний ёслол дээр халат өмсөж, алчуур зүүсээр ирсэн.

Жастин Бибер 2022 оны Грэмми шагнал гардуулах ёслол дээр Crocs-той ирсэн.

Кейт Босворт улаан хивсний ёслол дээр энгийн цамц өмссөн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!