Энгийн нэгэн охиноос эрхэмсэг гүнж болон хувирсан Кейт Миддлетоний гоёмсог дүр төрхүүд

Кейт Миддлтоны хувьд ямар нэг язгуур угсаагүй жирийн л нэг онгоцны нисгэгчийн охин бөгөөд хатан хааны гэр бүлд орсон эхэн үедээ тэрээр загварын тал дээр нэлээдгүй алдаа гаргаж хэвлэлийнхний гол сэдэв болоод байлаа. Түүнчлэн Кейт “Vogue” сэтгүүлд хөдөөний тариачин шиг хэв маягаар зураг авахуулсан нь мөн л маш их шүүмжлэлд өртсөн байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр илүү суралцаж оройн үдэшлэг, хүлээн авалт гээд хаа ч явсан ихэмсэг гялалзсан дүр төрхийг би болгосоор байна. Тиймээс Кейт Миддлтоны гайхалтай загварын чиг хандлагыг илэрхийлсэн дараах зургуудыг уншигч таньд хүргэж байна.

Холливудын гялбаа

 Тэрээр Карибын тэнгист хийсэн аялалынхаа үеэр гялалзсан тод ягаан даашинз өмссөн нь олны дунд хамгийн их яригдсан бөгөөд хэвлэлийнхэн уг зурагт “Холливуд” хэмээх нэр өгчээ. Мөн түүний шүтэн бишрэгчид Кейт урьдын адил байхаа больсон, түүний ямар даашинз өмссөнийг хар л даа хэмээн ярьцгааж байсан бол эсрэгээрээ харлуулагчидаас хэт гял цал гэсэн шүүмжлэл амсжээ.

Үнсгэлжингийн даашинз

Кэйт Миддлтон энэ даашинзыг нэгэн оройн хүлээн авалтад өмсжээ. Түүний бага зэрэг борлосон арьстай загвар зохион бүтээгч Филипа Леплигийн сонгосон уг цэнхэр өнгө төгс зохицсон гэхэд болох бөгөөд мөрөн дээрх эрвээхэй зангилаа нь хүртэл сонирхол татахуйц байлаа. Мөн ихэнх хүмүүс түүнийг бусдаас жинхэнэ гоо үзэсгэлэнгээрээ ялгарч байгаатай санал нийлсэн байдаг.

Ретро

Тэрээр хуучин болон шинэ загварын хувцсыг чадварлаг хослуулдаг гэдгээрээ алдартай ба энэ улаан хүрмийг оюутан байхдаа өмсөж байжээ. Харин үүн дээр цагаан өмд, алтлаг өсгийт өмссөн нь тун сайхан харагдаж байгааг анзаарсан байх.

Байгальд ээлтэй

Хатан хааны гэр бүлийнхэн какаоны фермд зочлох үед Кейтийн өмссөн богино ханцуйтай, давхарласан хормойтой, цэцгэн хээтэй цэнхэр даашинз урьд урьдынхаасаа илүү энгийн бас гоёмсог харагдаж байлаа. Харин энэ зураг цацагдах үед хүмүүс тэр дороо ийм даашинз хийж худалдаалах талаар бодоод амжжээ.

Мөн тэрээр өөрийн зуны дүр төрхийг уугуул иргэдийн хийсэн хөх ээмгээр бүрдүүлсэн нь гүнгийн авхай байгаль орчинд хэр ээлтэй гэдгийн наад захын жишээ юм. Учир нь энэ төрлийн гоёлыг дахин боловсруулах материалаар хийдэг бөгөөд тэрээр энэ өдөр хөл ил гарсан гутал өмссөн нь хааны гэр бүлийн гишүүдийн дунд төдийлөн харагддаггүй үзэгдэл байлаа.

Угсаатны сэтгэлгээ

Кейт зочилсон газрынхаа онцлогийг шингээсэн эд зүйлсээр гоёдог ба уг зурагт хавирган сарны хэлбэртэй ээмэг зүүсэн нь үүний нэг илэрхийлэл болно. Түүнчлэн эдгээр нь Миддлтоныг илүү шинэлэг, сэтгэл татам харагдахад тусалдаг байна.

 

Зоригтой бас спортлог

Уг зурагт хосууд Багамын арлуудад зохиогдсон дарвуулт онгоцны уралдаанд оролцож буй байдал харагдаж байна. Түүнчлэн энэ нь 40 настай Кейт Миддлтон, 10 гаруй жилийн хугацаанд 2 дахь удаагаа олны өмнө шорт өмссөн тохиолдол аж. Харин үүнээс харахад түүний сайхан бие галбирыг анзаарахгүй байхын аргагүй юм.

Номин ногоон өнгө

Энэ үед санаатай мэт бороо орж, түүний эелдэг дүр төрхийг улам тодотгож өгчээ. Дээрээс нь номин ногоон өнгийн даашинз нь цагаан шаахайтай үнэхээр сайхан харагдаж байв.

80-аад оны загвар

Уг хувцаслалт нь тансаг ханцуйтай цамц, эмэгтэйлэг бариу банзал бүхий 1980-аад оны хэв шинжээр хийгдсэн ба Алессандра Ричийн онцгой бүтээл юм. Мөн бүсийг нь үнэт чулуугаар хийсэн нь түүнийг яалт ч үгүй хатан хааны гэр бүлийн хүн гэдгийг гэрчилж байна.

Гоёмсог торон хувцас

Ямайкийн айлчлалын сүүлийн өдөр Кейт “Alexander McQueen” брэндийн дөрвөлжин захтай, цагаан торон даашинзыг ижил өнгийн гутал, малгайтай зохицуулж өмссөн нь хатан хаан Элизабетийн залуугийн төрхтэй төстэй байлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!