Ядуу гэр бүлд аутизмтай ахтайгаа хамт өссөн жүжигчин И Жүн Жэгийн амьдралын түүх

“Squid game” цувралын дүрээр та бидний мэдэх жүжигчин И Жун Жэ нь Эмми авардсийн “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн анхны Ази гаралтай жүжигчин юм. Түүний карьерын эхэн үед хүн бүр л түүнийг туйлын чинээлэг айлаас гаралтай гэдэгт итгэж байсан ч, И Жун Жэгийн хувьд бүх зүйл тийм ч амар байсангүй. Өнөөдөр бидний мэдэх амжилттай уран бүтээлч болохын тулд олон сорилт бэрхшээлийг даван туулсныг хүмүүс мэдэхгүй байж болох юм.

Түүнд сургалтын төлбөрөө төлөх мөнгө байсангүй.

И Жүн Жэгийн төгссөн сургууль маш алдартай, чинээлэг дүүрэгт байрладаг байсан учир түүнийг мэргэжлийн карьераа эхлүүлэх үед бүгд л түүнийг чинээлэг гэр бүлээс гаралтай гэж бодож байв. Үнэн хэрэгтээ тэр сургалтын төлбөрөө ч төлж хүчирхээргүй, үүнээсээ болж ангийхандаа дээрэлхүүлдэг ядруухан амьдралтай нэгэн байсан аж.

Хожим нь тэрээр ядуу гэр бүлээс гаралтай болохоо дэлгэсэн байдаг. Өөр нэгэн ярилцлагандаа тэрээр эцэг эх нь санхүүгийн хувьд ямар хүнд хэцүү замыг туулсан талаар дурджээ. Ахыгаа асрахын тулд илүү их мөнгө олох гэж зүтгэсээр тэдний санхүүгийн байдал улам хүндэрч, эцэг эх нь хэд хэдэн ажил зэрэг хийдэг байжээ.

  И Жүн Жэгийн кино урлагийн мандалт

Тухайн үед Өмнөд Солонгос санхүүгийн хямралд өртөж байсан бөгөөд киноны санал тийм ч их байгаагүй юм. Тэр хэлэхдээ “Миний кредит карт хаагдаж, унах унаагүй болж, ямар ч төлбөр төлөх боломжгүй болсон. Аргаа барж кино компанид очиж өрөө барагдуулахын тулд 3 кинонд тоглох нөхцөлтэйгөөр урьдчилан төлбөр авч байсан” хэмээжээ. И Жүн Жэ 1994 онд кино урлагийн карьерээ эхлүүлэхээс өмнө загварын моделиор ажиллаж байсан ба хэд хэдэн кино, телевизийн нэвтрүүлэгт тоглож байжээ.

“Squid game” цувралаас өмнө тэрээр аль хэдийн өмнөд Солонгост байр сууриа олсон, алдар нэрийн оргилд гарсан байсан юм. 1995 онд “Элсэн цаг” кинонд тоглосноор олны танил болж эхэлсэн байдаг. Харин Нэтфликс-н Squid Game цувралд тоглосны дараа зөвхөн Ази гэлтгүй дэлхий нийтээр алдаршиж, карьерынхаа дээд оргилд хүрч чадсан юм.

Аутизмтай ахыгаа асарсан нь

20 жилийн амжилттай карьерынхаа эцэст тэрээр хувийн амьдралынхаа талаар анх удаа нэгэн нууцыг дэлгэжээ. Тэрээр залуу насныхаа ихэнхийг аутизмтай ахыгаа асарч, эцэг эх нь дэргэд нь байхгүй үед анхаарал халамж тавьдаг байсан байна.

Жүжигчин И Жүн Жэгээс гэр бүлийнх нь талаар асуухад тэр хэдэн секунд чимээгүй байснаа “Надад том ах байгаа. Тэр аутизмтэй тул түүнийг асарч халамжлахын тулд гэр бүлээрээ ихэд хичээсэн.” хэмээв.

Ярилцлагадаа ахтайгаа хамт амьдрахад тулгардаг бүх бэрхшээлийнхээ талаар  хуваалцжээ. Ахыгаа хооллохын тулд араас нь хөөцөлдөж, алга болчихоор нь хаа сайгүй хайж, ааш занг нь олох гэж хичээж, гэр бүлээрээ бүгд л ахад нь анхаарал хандуулдаг байсан талаар ярьсан байна.

“Би бага байхаасаа л энэ бол миний амьдрал, гэр бүлийнхэн маань ийм л байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж бодож байна. Би айлын том биш ч, ууган хүүгийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Бас айлын охин хүүхэд шиг л аав ээждээ, ахдаа анхаарал тавьж, бүх асуудалд оролцдог. Тиймээс бусадтай харьцуулахад илүү хурдан өссөн гэж боддог” хэмээсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!