Анх гарч ирэхэд нь хүн бүр л хачин хэмээн шоолж байсан ч, удалгүй бүгд л даган дуурайх болсон трэндүүд

Загварын чиг хандлага үргэлж өөрчлөгдөж, хуучин загвар хүртэл дахин тренд болох тохиолдол нэлээдгүй байдаг. Түүнчлэн ихэнх хүмүүс шинээр төрөн гарч ирж буй чиг хандлагад төдийлөн тааламжгүй ханддаг боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон хүн тухайн загвараар дүр төрхөө бий болгосон байдаг. Харин сүүлийн жилүүдэд ямар төрлийн тренд загварын ертөнцөд өнгө нэмсэнийг хамтдаа харцгаая.

Урт хумс

2015 онд Кайли Женнер урт хумсныхаа зургийг цахим хуудсандаа нийтэлжээ. Харин хүмүүст энэ нь гоо зүйн бус, хачин жигтэй санагдсан хэдий ч өнөө үед олон эмэгтэйчүүдийн дуртай хумсны хэлбэр болоод байгаа билээ.

Өтгөн, өргөн хөмсөг

Хэдэн жилийн өмнө Кара Делевинь анх олны өмнө хар өтгөн хөмсөгтэй гарч ирэхэд хүмүүс ихэд цочирдож эмэгтэйлэг бус хэмээн дүгнэсэн аж. Гэтэл удалгүй өмнөх үеийн нарийхан жирвэгэр хөмсөг ард хоцорч өнөөх өтгөн хөмсөг илүү натурал, дур булаам харагдахад хүргэсэн бөгөөд үүнийг дагаад эмэгтэйчүүд хөмсөг ургуулах тос худалдаж авах нь ихэссэн байна.

Спорт загвартай сандаал

Энэ төрлийн сандаалнууд нь загварлаг бус хүүхдийн шиг хэмээх нэршил зүгээр нэлээд хэдэн жил болсон ч сүүлийн үед хавар зуны коллекцын гол чиг хандлагыг бүрдүүлээд байгаа юм. Мөн энэ нь өмсөхөд эвтэйхэн, хөнгөн гэдгээрээ олны тааллыг хүлээсэн аж.

Тод өнгийн тень

Ихэнх төрлийн нүүр будалтад тенийг зөвхөн дээд зовхины хэсэгтээ түрхэхэд тохиромжтой гэж үздэг ба хөмсөгний доод хэсэгтэй хамт тэр чигээр нь будна гэдэг тийм ч аятайхан санаа биш байлаа. Гэсэн ч энэ нь хэдэн жилийн дараа загварын нүүр будалтын тэргүүлэх байр суурийг эзэлсэн ба төдийлөн хэрэглээд байдаггүй тод өнгө зонхилсон нь онцлог болоод байна.

Өнгийн үс

1990, 2000-аад оны үед зөвхөн Кристина Агулера, Пинк зэрэг урлаг соёлын одод үсээ хурц тод өнгөөр буддаг байв. Гэвч 15 жил хүрэхгүй хугацаанд энэ заншил өөрчлөгдөж, охид залуус өнгө өнгөөр үсээ будах нь энгийн үзэгдэл болжээ.

Бууралтсан үс

10-аад жилийн өмнө ахимаг насны эмэгтэйчүүд ийм үсний өнгөө нууж шаргал, бор зэрэг үсний будгаар будаж далдалдаг байсан бол одоо цагаан үснээсээ ичилгүй, байгалийн өнгөөр нь үлдээхийг илүүд үзэх болсон байна.

Том хэмжээтэй бантик

Дээхэн үед бага насны охид л толгой дээрээ томоо гэгчийн бантик зүүж харагддаг байлаа. Гэхдээ загварын чиг хандлага тодорхойлогчид уг модыг эргүүлж өнөө үед авчирсан бөгөөд Тейлор Жой, Зои Кравиц гээд Холливудын одод хүртэл том бантик зүүж харагдах нь элбэг боллоо.

Алчуур

Алчуур нь олон жилийн турш зөвхөн ахимаг насны эмэгтэйчүүд болон эмээ нарын хамгийн дуртай гоёл байв. Харин өнөө үед байдал өөрчлөгдөж залуу охид бүсгүйчүүд хүзүү, үс, толгойдоо зүүж бүх хувцастай хослуулах болсон нь уг чиг хандлагыг буцаан авч ирсэнийг илтгэх аж.

Шаргал үс

2000-аад оны эхэнд олон загвар өмсөгчид тайзнаа шаргал үстэй алхаж, бараг 2 долоо хоног тутамд буддаг байжээ. Тухайн үед хүмүүс тэднийг “Тахиа” хэмээн хочилж, шоглох хандлагатай байсан гэдэг. Гэсэн хэдий ч энэ бүхэн эсрэгээрээ эргэж, одоо бид зөгийн бал, улаан буудайн, карамелийн  гээд маш олон төрлийн шар өнгөөр үсээ будах болсон.

Үсний хар зааг

Нэгэн цагт цайвар үсны угаас ургаж гарсан хар зааг эмэгтэйчүүдийн хувьд байнгын асуудал болдог байлаа. Гэвч орчин үед ийм үстэй байхаас ичихгүйгээр зогсохгүй, харин ч таатай байх болжээ. Хамгийн анх Холливудын гоо бүсгүйчүүд уг чиг хандлагыг эхлүүлж, өнөө цагийн томоохон эргэлтийг авчирсан аж.

Биеийн ил гардаг хэсгүүддээ шивээс хийлгэх

Ойролцоогоор 15-20 жилийн өмнө зөвхөн рок хөгжимчид, далайчид гэх мэт хүмүүс шивээс хийлгэдэг байсан бөгөөд үүнээс хэдэн жилийн дараа энгийн иргэд далд газраа шивээс хийлгэх мод дэлгэрсэн билээ. Гэтэл бидний оршин буй цаг үед далд газраа ч биш, олны өмнө харагдах биеийн хэсэгтээ төрөл бүрийн шивээс хийлгэх сонирхол дэлгэрч, өөрийгөө илэрхийлэх тохиромжтой хэлэмж болжээ.

Харааны бус нүдний шил

Загварын ертөнцөд гэнэт л нүдний шил хүч түрэн орж ирсэн бөгөөд харааны шилний зориулалтаар бус зөвхөн дүр төрхөө тодотгох үүднээс зүүдэг болжээ. Өөрөөр хэлвэл төгс хараатай ч зүгээр л хэв маягаа өөрчлөхийн тулд ямар нэг хараа тогтоолгоогүй нүдний шил зүүх болсон байна.

Оймсыг гоёл болгон хэрэглэх

Удаан хугацааны туршид хүмүүс оймсоо бусдад харуулахыг таашаадаггүй байв. Харин 2000-аад оны дундуур нэгэн нэгэн шинэ хандлага ажиглагдсан нь урт тод оймс өмсөх байсан бөгөөд өдгөө ихэнх хүмүүс энэ төрлийн оймсоор гангарч, даашинз пүүз тэр ч байтугай шаахайтай хослуулах болжээ.

Резинэн тавчик

Бид наран шарлагын газар эсвэл хөдөө явахдаа тавчик өмсдөг байсан бол одоо үед загварын тайзан дээр моделуудын хөлд харагдах нь олон болжээ. Тиймээс ийм тавчикыг хэв маягтаа багтааж, хувцаслалтандаа тохируулж өмсөх цаг ирснийг дуулгахад таатай байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!