Махлаг зузаан гартай бүсгүйчүүдэд зориулсан хувцаслалтын зөвлөгөө

Хүн бүрд биеэс нь таалагддаггүй бусдаас нуухыг хүссэн хэсэг байдаг. Харин хөвсгөр эмэгтэйчүүдийн хувьд голчлон гарны илүүдэл махандаа сэтгэл дундуур байх тал ажиглагддаг. Тиймээс дүр төрхөө өөрчилж, илүү нарийхан гартай харагдахыг хүсвэл дараах мэдээлэл танд тус болно.

Бага зэрэг гэрэлтдэг торон ханцуйтай цамц өмсөх

Хэрэв та гараа нарийхан харагдуулмаар байвал торон ханцуйтай цамц өмсөх хэрэгтэй. Ийм цамцнууд нь гарыг тэр чигт нь ил харагдуулахгүй, оптик буюу хуурмаг төрхийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн энэ нь хавар, зуны улиралд өмсөхөд тун тохиромжтой, сэрүүхэн тав тухтай материалтай бөгөөд ерөнхийдөө цагаан цайвар өнгө сонгохыг зөвлөж байна.

Өргөн ханцуйтай хувцаснаас зайлсхийх

Өргөн ханцуй нь махлаг гарыг илүү том харагдахад хүргэдэг. Тиймээс энгийн бариу ханцуйтай цамц подволк зэргийг сул загвартай юбкатай хослуулж өмсвөл хамаагүй тохиромжтой сонголт болно.

Өргөн мөртэй даашинз сонгох

Ханцуйгүй хувцас танд төдийлөн тохирох загвар биш гэж эргэлзэж байвал арай өөрөөр сэтгээд үзээрэй. Өргөн мөртэй даашинз, майк, комбинзон зэрэг нь үнэн хэрэгтээ гарыг байгаагаас нь илүү нарийн харагдахад тусладаг.

Ханцуйгаа 3/4 хэмжээтэй байхаар  эргүүлэх

Ийм ханцуй нь энгийн албаны гээд ямар ч үед зохицохоос гадна гарны илүүдэл махыг нууж өгдөг. Үүнийг өргөн өмд эсвэл урт юбкатай өмсөхөд тохиромжтой.

Тохирсон хүрэм өмсөх

Гадуураа хүрэм өмсөхдөө өөрт зохисон өнгөтэйг сонгохоос гадна ханцуйг нь бага зэрэг эргүүлж өгснөөр давуу тал болно.Харин та ил гарсан бугуйндаа цаг бугуйвч болон бусад хэрэгслийг зүүх боломжтой. Түүнчлэн шулуун загвартай бус, тайл гарсан хүрэм өмссөнөөр илүү сайхан харагдана.

Ноосон цамцаа зөв сонгох

Сул загвартай унжсан мөртэй ноосон цамц нь маш эмэгтэйлэг харагдахаас гадна жинсэн өмдтэй хослуулан загварлаг төрх бүрдүүлж болно. Нөгөөтэйгүүр цайвар өнгийн болон хэт зузаан даавуугаар хийсэн цамцыг сонгохгүй байхыг санал болгоё.

Мөргүй загвартай хувцсыг дагалдах хэрэгсэлтэй хослуулах

Мөргүй хувцас өмсөхдөө үсээ задгай тавьж, хүзүүний зүүлт болон өөр ямар нэг гоёл чимэглэлтэй хослуулж чадвал таны дүр төрх гайхалтайгаар өөрчлөгдөх боломжтой.

Энгэрийн тэмдэг эсвэл өргөн зүүлт зүүх

Хэрэв та өргөн мөрөндөө сэтгэл дундуур байвал цамцан дээрээ ямар нэг гялалзсан зүүлт зүүснээр бусдын харааг зөвхөн зүүлтэн дээрээ тусгаж чадна.

Тэгш бус хэмтэй хувцаслалтыг орхихгүй байх

Энэ хувцаслалт нь гарыг илүү туранхай харагдуулах давуу талтай. Мөн нэг мөрөө ил гаргаснаар сэтгэл татам дэгжин дүр төрхийг бүрдүүлэхэд тустай байдаг.

V хэлбэрийн энгэртэй цамц өмсөх

V хэлбэрийн энгэртэй хувцсыг аль ч улиралд өмсөхөд тохиромжтой бөгөөд хүнийг байгаагаас нь илүү өндөр, туранхай харагдуулах шилдэг хувцаслалтын нэг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!