Хамгийн хялбар аргаар гадаад төрхөө өөрчлөх гоо сайхны зөвлөгөөнүүд

Эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл санаа зовоосон асуудлын нэг бол мэдээж гадаад төрх бөгөөд бүсгүйчүүд дунджаар нэг цаг орчим хугацааг үүнд зарцуулдаг аж. Тиймээс уг хугацааг илүү богиносохын тулд хамгийн хурдан бөгөөд хялбар гоо сайхны лайфхакуудыг нийтэллээ.

Хуурайшсан хөлөнд зориулсан маск

Хөлийн арьсаа хүүхдийнх шиг толигор болгохын тулд эхлээд хөлөө халуун усанд дүрнэ. Дараа нь аспиринийг нунтаглаад нимбэгний шүүстэй хольж зуурмаг бэлтгэн хөлдөө түрхэж, гялгар уутаар ороогоод гадуур нь оймс өмсөөрэй. Уг маскаа хүссэн хэмжээгээрээ тавих ба 2 цагаас багагүй байлгаснаар, ул өсгий гээд хөлийн бүх хэсэг мэдэгдэхүйц зөөлөрсөн байна.

Үсээ индүүгүйгээр амархан буржийлгах

Хэрэв үсээ буржийлгах зав гарахгүй байвал угаасны дараа 85% хуурай буюу бага зэргийн чийгтэй үед нь хувааж, зурагт үзүүлсэн шиг мушгина. Эцэст нь үсээ бүрэн хуурай болтол нь хүлээсний дараа үсээ зөөлөн задалж сэгсрэх хэрэгтэй.

Франц маникюр буюу French-ийг хялбархан тавих

Үүнийг хийхэд хумсны лак кремний порлон хоёр л байхад хангалттай ба порлондоо лак түрхээд хумсныхаа үзүүрээр дарахад яг л french будалт шиг болно. Гэхдээ төгс сэвгүй хийхийн тулд бага зэрэг дадлага хэрэг болж магадгүй юм.

Дүрдэг цай ашиглан нүдний доорх хөхрөлтөөс салах

Хангалттай амарч чадаагүй, ядарсан үед зовхи орчмоор хөх туяа татдаг. Тэгвэл та хэрэглэсэн пакеттай эсвэл дүрдэг цайг хөргөөд нүдэн дээрээ хэсэг хугацаанд тавьснаар уг шинж тэмдэгээс салах боломжтой.

Үс соронзлогдоод байвал дараах аргыг туршаарай

Үс соронзлогдох нь байнга л асуудал болдог. Харин энэ үед хуурай сальфетка юм уу тугалган цаас аваад үсэндээ зөөлөн үрээд үзээрэй. Үүний дараа үс соронзлогдохоо болих ба цүнхэнд тийм ч их зай эзлэхгүй гэдгээрээ давуу талтай.

Сахлын татуургаар үсний салаа түүх

Урт үстэй эмэгтэй хүн бүрийн сайн мэддэг асуудал бол үсний салаа юм. Тиймээс эхлээд үсээ бага зэрэг хуваан мушгиж ороогоод, сөрдийж гарч ирсэн салааг хайч эсвэл сахлын хутгаар авах хэрэгтэй.

Шилэн трико

 Заавал шилэн трико өмсөхгүйгээр суурь кремээ нүүрэнд түрхдэг шигээ хөлдөө ч бас түрхэж болно. Ингэхдээ зузаан биш нимгэн түрхэж өгвөл хөл өөгүй сайхан харагдах боломжтой.

Унтаж байхдаа үсээ буржийлгах

Үсээ жижиг хэсгүүдээс салгаад хэсэг бүрийг соруул тойруулан орооно. Дараа нь соруулаа нугалж үзүүрийг нь хавчаар эсвэл боолтоор боогоод ердийнх шигээ унтах бөгөөд өглөө сэрээд үсээ болгоомжтой задлахад шинэ үс засалттай өглөөг угтах болно.

Буржгар долгионтой үсийг зөв угаах

Энэ арга нь төрөлхийн болон буржгар хими хийлгэсэн хүмүүст илүү ойр тусах ба үсээ бүлээн устай саванд угаана. Өөрөөр хэлвэл саванд ус тосож угаасны дараа буржгараа илүү удаан барих зориулалттай тос эсвэл ангижруулагч түрхэнэ гэсэн үг. Ингэвэл чийгтэй үсэнд бүтээгдэхүүн маш сайн шингэхэд тусална.

Минут хүрэхгүй хугацаанд Холливуд сормуустай болох

Уг аргыг ашиглахын тулд үсний сэнс хэрэг болох бөгөөд сэнсээ хүйтэн дээр нь тохируулаад сормуусныхаа дороос үлээлгэнэ. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс зөвхөн хүйтнээр үлээлгэхээ мартаж болохгүйгээс гадна контакт линзтэй үедээ бүү туршаарай.

Хумсыг эрүүл гэрэлтсэн болгохын тулд зуун наст хэрэглэх

Хумсаа хурдан бөгөөд хямд аргаар ургуулж бэхжүүлэхэд зуун наст хамгийн үр дүнтэй. Тиймээс зуун настыг хумсан дээрээ тэр чигээр нь эсвэл модны тостой хольж түрхэж болно. Мөн навчийг нь ашиглан Halloween-ий хумс шиг уртаар нь маск болгон тавибал тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!