Хэт их идвэл эрүүл мэндэд хортой 6 хүнсний бүтээгдэхүүн

Бидний эрүүл гэж боддог хүнс, жимс, хүнсний ногоо үнэндээ хэт их хэрэглэвэл хор хөнөөл учруулах аюултай байдаг. Харин бид зохих хэмжээгээр идсэнээр бүх сөрөг нөлөөнөөс зайлсхийх боломжтой.

Бид та бүхэнд хэт их хэрэглэвэл биед хор хөнөөл учруулж болох хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Банана

Банана хэт их идэх нь шүд цоорох өвчин үүсгэдэг бөгөөд энэхүү жимс нь яг л элсэн чихэр шиг шүдний пааланг гэмтээх бактери  ялгаруулдаг. Мөн бүрэн болсон гадиланд тирамин их байдаг тул мигрень өдөөж толгой өвтгөх магадлалтай. Өдөрт 2 ширхэг гадил идэх нь эрүүл хэмжээнд тооцогддог.

2. Овъёос

Хэрэв та овъёос хэтрүүлэн идвэл гэдэс дүүрэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнтэй холбоотой асуудал гарах магадлалтай. Үүнээс гадна кальци, магни, цайрын шингээлтийг хязгаарладаг ба жин нэмэхэд хүргэдэг.

3. Бяслаг

Бяслаг хэт их идэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь энэ төрлийн хоол хүнс нь зүрхний титэм судасны өвчин үүсгэдэг ханасан өөх тос ихтэй байдаг.

4. Цагаан будаа

Хэдийгээр будаа амттай боловч үнэндээ маш цөөн тооны витамин агуулдаг. Хэрэв та хэт их будаа идвэл бусад бүх витаминаа авч чадахгүйд хүрэх ба таны инсулины түвшинг нэмэгдүүлнэ.

5. Брокколи

Брокколи тиоцианат агуулдаг бөгөөд ихээр хэрэглэх үед бамбай булчирхайн дааврыг хэт их ялгарахад хүргэдэг. Үүний үр дүнд үс унах, нүүр хавдах зэрэг бусад муу үр дагаварт хүрч болзошгүй юм. Мөн брокколи нь хамар битүүрэх, арьсны тууралт, загатнах зэрэг бусад харшлыг өдөөж болно. Та өдөрт 4-өөс дээш аяга хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

6. Нэрс

Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнээс бууруулж чаддаг бөгөөд энэ нь чихрийн шижин өвчтэй хүмүүст аюултай ба хэт их хэрэглэвэл цусыг өтгөрүүлдэг. Мөн хэрэв та ямар нэгэн эм уувал нэрс эмний нөлөөнд саад учруулдаг. Өдарт 1 аяга нэрс идэх нь эрүүл хэмжээ юм.

Та эрүүл гэж бодсон хүнсээ хэт их иддэг үү? Эдгээр хүнснүүдийн талаар та ямар ойлголттой байдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!