Нүүрэн дээр батга гарсан үед яагаад шахаж болохгүй вэ?

Батганаас болж зовж шаналдаг хүмүүс олон бий. Гэхдээ үүнийг гараад ирмэгц шахаад байж хэрхэвч болохгүй. Яагаад гэдгийг доорх мэдээллээс уншиж мэдээрэй.

Батга гэж юу вэ? Батгыг юу улам дордуулдаг вэ?

Батга нь дааврын өөрчлөлт эсвэл арьсны хэт их тослогоос болж үүсдэг арьсны нийтлэг өвчин юм. Өсвөр насны хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд ч батга түгээмэл тохиолддог. Гормоны өөрчлөлт, хоолны дэглэм, эм уух, стресс зэрэг нь батгыг улам дордуулж болзошгүй.

Аюултай хэсгийн батгыг хэрхэвч шахаж болохгүй

Нүүрний аюулын гурвалжин нь хамрын гүүр ба амны булангийн хооронд байрладаг. Энэ хэсгийг ихэвчлэн үхлийн гурвалжин гэж нэрлэдэг бөгөөд энэ нь нүүрний батга гарах ёсгүй хамгийн аюултай хэсгүүдийн нэг юм. Тэнд байрлах судаснууд нь тархитай шууд холбогддог бөгөөд нээгдсэн арьсаар дамжин бактери орж ирвэл эрүүл мэндэд хүндрэл учруулдаг.

Яагаад батгаа шахаж болохгүй вэ?

Шахлаа гээд батга алга болохгүй

Батгыг шахлаа гээд эдгээд алга болчихгүй. Харин ч эсрэгээрээ бактери арьсны гүн рүү нэвтрэх боломжийг олгож, арьсыг үрэвсүүлж улайлт үүсгэнэ.

Сорви тогтоно

Батга шахсаны дараа арьсны өнгө өөрчлөгдөж, сорви мэт харагдаж үлддэг.  Батганы сорви нь шахсаны улмаас үүсдэг тул шахах гэж бүү яараарай.

Эдгэрэх явцыг уртасгана

Батгыг шахаж бохир оруулснаар эдгэрэх явцыг 2 долоо хоног хүртэл сунгаж орхидог. Оролдохгүй зүгээр орхивол 3-7 хоногтоо эдгэдэг.

Илүү батга гарна

Батга шахсанаар дотор бохирдол нь ойр орчмын арьсанд халдаж, илүү их батга гарах нөхцлийг бүрдүүлдэг.

Хэрхэн батгыг зөв арчилж алга болгох вэ?

Батга гарсан үед бохир гар болон үсээ нүүрнээсээ аль болох хол байлгах хэрэгтэй. Тохиромжтой угаагч цэвэрлэгчээр нүүрээ сайн цэвэрлэж ариутгаж байх нь чухал.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!