Заавал гаднаас худалдаж авалгүйгээр өөрсдийн гараар хийх боломжтой өдөр тутамдаа хэрэглэдэг 8 зүйл

Хүмүүс заримдаа мөнгө хэмнэх олон аргыг мэддэг ч тэдгээрээс хойш сууж наад захын бэлэн бүтээгдэхүүнийг дэлгүүрээс авах нь түлхүү ажиглагддаг. Гэвч худалдан авалтуудаа бүгдийг нь нэгтгээд үзвэл нэлээдгүй мөнгө үрснээ анзаардаг шүү дээ. Тэгвэл зарим зүйлсийг заавал гаднаас авалгүй гэрийн нөхцөлд хийж болдог ба мөнгө санхүүг хэмнэхээс гадна байгаль орчинд ч ээлтэй байх давуу талтай аж. Ингээд өөрийн гараар бүтээж болох зарим зүйлсийг хамтдаа харцгаая.

  1. Хүнсний скоч

National Geographic-ын мэдээлснээр хүнсний скочийг дахин боловсруулах боломжгүй тул байгаль орчны бохирдолд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн энэ нь өндөр температурт хайлдаг учраас хоол хүнсэнд хорт химийн бодис шингээх аюултай аж. Тиймээс оронд нь угаагаад л хэрэглэж болох цэвэр даавуун уутыг ашиглаарай.

  1. Ариун цэврийн цаас

Долоо хоног бүр ариун цэврийн цаас худалдан авах нь төдийлөн мэдэгдэхгүй ч нэлээд зарлага гаргасан байдаг. Тэгвэл заавал үүнийг авалгүйгээр даавуун алчуур хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ хямд даавуу эсвэл өмсөхгүй хуучин хувцасаа ч ашиглаж болно.

  1. Ам зайлагч

Ам зайлагч нь амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлж, цооролт үүсэхээс хамгаалдаг ч, зарим талаараа амны хөндийн бичил биетүүдийг гэмтээж, шүдийг илүү эмзэг болгон, өнгө алдуулахад хүргэдэг байна. Тиймээс баталгаат эх үүсвэрээс судлан байгалийн гаралтай орц найрлага бүхий ам зайлагчийг хийж, сөрөг үр дагавраас зайлсхийгээрэй.

  1. Нүүрний хөвөн

Нэг удаагийн нүүрний хөвөн нь даавуугаар хийгдсэн байдаг ч пластикын агууламж тодорхой хэмжээгээр орсон байдаг бөгөөд үүнийг өдөр бүр хэрэглэдэг гэж үзвэл 7 хоног бүр 1 бүтэн хөвөн авах шаардлагатай болж байна. Иймээс оронд нь чанартай хөвөн даавуугаар 4-5 ширхэг нүүр цэвэрлэгч хийж хуучирах хүртэл нь хэрэглээрэй.

  1. Тэжээвэр амьтны хоол

Гэрийн тэжээвэр амьтдын хоол хүнс нь их хэмжээний элсэн чихэр, хиймэл нэмэлт махны дериватив агуулагддаг учир хор хөнөөлгүй гэж тодорхойлох боломжгүй юм. Иймд өөрийн гараар хоолыг нь бэлтгэж өгвөл хамаагүй эрүүл аюулгүй байх нь мэдээж.

  1. Талхны үйрмэг

Талхны үйрмэг хийхэд маш хялбар байдаг ч хүмүүс дэлгүүрээс авсаар л байдаг. Гэхдээ энэ нь ердөө 5 минутын дотор бэлэн болдог ба хатсан талхыг бутлагч буюу мексерлүү хийхэд л хангалттай. Эсвэл талх шарагчинд хэсэг байлгасны дараа хутгаараа бутлах боломжтой.

  1. Аяга угаагч порлон

Гаднаас авсан аяга угаагч нь хурдан хугацаанд үнэр орон, элэгдэж орхидог. Тэгвэл гэртээ энэ төрлийн зүйлийг хийснээр дахин дахин авах хэрэггүй болно гэсэн үг.

  1. Ариун цэврийн хэрэглэл

Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл нь байгаль орчинд төдийгүй эрүүл мэндэд халтай юм. Учир нь үүнд шошгон дээр бичигдээгүй ацетон, стирол, диоксин зэрэг олон химийн бодис агуулагддаг. Харин оронд нь өөрөө дахин хэрэглэх боломжтой даавуун хэрэглэл хийж, сар бүрийн мөнгөө хэмнээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!