Жинсэн өмд худалдаж авахдаа анхаарах ёстой зүйлс: Чанартай эдэлгээтэй жинсэн өмдийг зөв сонгоорой

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд дунджаар 7 жинсэн өмд байдгаас үзэхэд энэ хувцас нь үнэхээр түгээмэл болсон ба тохирох хувцаснуудтай хослуулбал хаана ч өмсөж болохоор загвар юм. Тийм ч учраас өөрт таарсан аятайхан жинсэн өмд сонгох нь тун чухал болсон өнөө үед, танд хэрэг болох үүднээс үүнтэй холбоотой зарим зөвлөгөгөөг хүргэж байна.

  1. Хэмжээ

Жинсэн өмд авахдаа бага зэрэг бариуг сонгох хэрэгтэй ба хэсэг хугацааны дараа энэ нь хагас дахин томордог. Тиймээс худалдан авалт хийхээсээ өмнө өмсөж үзээд хэт хөдөлж, амьсгалахад хэцүү байвал сонголтоо өөрчлөх хэрэгтэй. Оронд нь бага зэрэг барьж байвал танд яг таарна гэж ойлгоорой. Мөн сул өмд авахдаа ч тэр энэ дүрмийг анхаарах бөгөөд хурдан хэлбэрээ алддагийг нь бодолцох шаардлагатай.

  1. Материал

Жинхэнэ жинсний утаснууд сүлжмэл шинж чанартай байхын зэрэгцээ өмдний гадна тал нь дотроосоо илүү бараан өнгөтэй байх ёстой.

  1. Цахилгаан товч болон бусад нэмэлт хэсгүүд

Жинсэн өмдний товч, цахилгаан зэрэг нь ихэвчлэн гууль, зэс, хөнгөн цагаан гэх мэт металлууд байвал сайн. Түүнчлэн бусад жижиг хэсгүүдэд ч бас алдаа байхгүйг сайтар шалгаж, урд цахилгаан нь буцаж буухгүй байгаа эсэхийг анзаарч хараарай.

  1. Тэлээний түдүл

Энэ нь тэлээг сайтар тогтоох зориулалттай бөгөөд стандарт жинс 5 түдүлтэй байдаг. Цаашлаад “Wrangler” зэрэг зарим брендүүд нэмэлт 2 түдүлтэй байна. Тиймээс эдгээр нь 5-аас цөөн байвал авах хэрэггүй бөгөөд тэлээ тогтохгүй унжих магадлалтай. Нэмж хэлэхэд түдүл нь шулуун, бат бөх хадагдсан байх хэрэгтэй.

  1. Халаасны хэмжээ

Арын халаас нь гуяны хэмжээтэй пропорциональ байх хэрэгтэй ба эс тэгвээс биеийн галбирыг өөрчилж харагдуулдаг. Мөн хэрэв та муруй, товгор хэлбэрийн өгзөгтэй бол жижиг халаастай жинс өмсөх хэрэггүй бөгөөд эсрэгээрээ туранхай бол том халаастай жинс сонгохгүй байхыг зөвлөе. Энэ нь өгзөгний хэмжээг илүү багасгаж харагдуулдаг.

  1. Халаас хоорондын зай

Арын халаас хоорондын зай том байвал өгзөг дагаад том харагддаг ба жижиг бол мөн л жижиг харагддаг байна. Тиймээс та өгзгөө өөрчилж, харагдуулахыг хүсэхгүй байвал яг тохирсон зайтайг сонгох нь дээр.

  1. Шошго

Шошго нь арьс эсвэл даавуугаар хийгдсэн байж болох бөгөөд хатгамал товойлгосон бичиг тэмдэг зэрэг нь сайн чанарын жинсэн өмдний шинж юм. Цаашлаад шошгыг хэр сайн шулуун бэхэлсэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй ба муу оёдолтой бол өөр худалдан авалт хийхийг санал болгож байна.

  1. Доод оёдлоос цахилгаан хүртэлх зай

Дээрх зай нь урт байх тусмаа өндөр суудалтай өмдөнд тооцогдож хөлийг илүү урт харагдуулдаг. Гэхдээ та ийм өөрчлөлтөөс зайлсхийхийг хүсвэл доод оёдлоос цахилгаан хүртэлх зай нь богино жинсийг сонгоорой.

  1. Доторх шошгоны өнгө

Жинс доторх шошго нь цагаан өнгөтэй байх ёстой. Хэрэв энэ нь улаан, ногоон эсвэл өөр өнгөтэй байвал тухайн өмд угаахад өнгөө алдана гэсэн үг.

10. Тэлээ

Жинсэн өмдний тэлээ орох хэсэг буюу дээд хэсэг нь муруй юм уу шулуун байж болно. Муруй загвар нь ардуураа илүү өндөр учир бэлхүүсийг нарийн гоолиг харагдуулдаг ба нэг ёсондоо биед төгс тохирдог.

11. Өнгө

Өнөө үед маш олон өөр өөр өнгийн жинснүүд худалдаанд гараад байгаа бөгөөд ажил дээрээ ч, энгийн үед ч өмсөж болох сонголт нь бараан өнгийн жинс юм. Харин гүн цэнхэр, хөх өнгийг илүү чөлөөт цагаараа өмсвөл тохиромжтой байдаг.

  1. Уранхай хэсэг

Зарим жинс нь өвдөг гуя хэсгээрээ уранхайтай байдаг нь нэг төрлийн загвар болдог ба хэрэв биеийнхээ хэсгүүдийг ил гаргахыг хүсэхгүй байвал энгийн өмднүүдээс сонгоорой.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!