Хятад хүмүүсийн бие сэтгэлээ мөнхийн залуу байлгадаг нууцууд

Урт наслана гэдэг нь эрүүл амьдарна гэсэн үг биш. Оюун ухаан, бие махбодоо залуу, бөгөөд идэвхтэй байлгах нь чухал юм. Хятад хүмүүсийн амьдралын хэв маяг биднийг гайхшруулсаар ирсэн. Тухайлбал 135 жил насалсан гэгддэг нэгэн гайхалтай хятад эмэгтэй ч байдаг. Хамтдаа тэдний нууцад нэвтэрцгээе.

Тэд 4 чухал найрлагатай эмийн ургамал хэрэглэдэг.

Хятадууд биеэ эрүүл байлгахын тулд олон төрлийн эмийн ургамал хэрэглэдэг. Эдгээр ургамал нь бидэнд хэрэгтэй эрдэс бодис, түүнчлэн детокс үйлчилгээ үзүүлдэг байна.Эдгээр 4 чухал ургамал нь:

  • Хүн орхоодой – Хүн орхоодойд стрессын эсрэг хариу урвал үүсгэж, дарангуйлах нөлөөтэй адаптоген бодис агуулагддаг.
  • Хуан Чи – бие махбодын дархлааг дэмжинэ.
  • Лин Жи- Эрч хүчийг үүсгэж, ой санамжийг сайжруулж, эрүүл урт наслахад тустай.
  • Гожи Берри- антиоксидант нөлөөтэй бөгөөд стресс үүсгэхэд нөлөөлдөг чөлөөт радикалыг устгадаг.

Тэд Кордицепс хэрэглэдэг.

Кордицепс бол Хятадын эмчилгээнд ашигладаг нэгэн төрлийн мөөг юм. Энэ нь эсийн үйл ажиллагааг нэмэгдүүлж дархлааг дэмждаг ба улмаар хавдрын эсийг дарангуйлдаг. Мөн бөөрний өвчин, элэгний өвчинд тустай. Орчин үед байгалийн гаралтай кордицепс- г олоход бэрхшээлтэй учир лабораторын нөхцөлд ургуулж байна.

Хүйтэн усанд орох

Хятадын алдарт блогчин Лиу И Лин 50 настай ч гэсэн яг л 30 настай эмэгтэй шиг харагддагаараа алдартай. Тэрээр өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхээс гадна хүйтэн усанд сэлэхийг зөвлөж байна. “Би нууранд сэлж, өдөр бүр хүчний дасгал хийдэг. Өвлийн улиралд би хүйтэн усанд сэлэх дуртай. Үүнийг хийхэд их тэсвэр хатуужил шаарддаг” гэж ярилцлагандаа дурджээ.

Чи Гонг –р хичээллэдэг

Чи Гонг бол нэгэн төрлийн бясалгал ба оюун санаа бие махбодын тэнцвэрийг хадгалахад тусалж, стрессыг бууруулдаг. Оюун санаа хэдий чинээ тогтвортой байна, төдий чинэ сайн унтаж амардаг. Мөн түүнчлэн тамирчид Чи Гонг – р хичээллэснээр гэмтэлийн дараа хурдан эдгэрдэг байна.

Биологийн цагт анхаарах

Бидний юу идэж байгаа нь чухал ч гэсэн, хэдэн цагт идэх нь туйлын чухал юм. Тухайлбал өглөөний 9 цагаас 11 цагийн хооронд давс болон чихрийн агууламжгүй, бүлээн чийглэг хоол идэх нь тохиромжтой. Өдрийн хоолыг 11-13 цагийн хооронд идэх ба бүхэл үр тариа, халуун хоолноос бүрдэх ёстой. Оройн хоолыг 17-19 цагийн хооронд идвэл тохиромжтой ба энэ үед бөөр маш идэвхтэй байдаг тул тэжээллэг, хөнгөн, шинэхэн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Тэд хамтдаа амьдардаг

Хятадын уламжлалаар  гэр бүл, хамт олны харилцаа чухал гэж үздэг. Олон үеийн гэр бүлүүд ихэвчлэн хамт амьдарч, өглөө бүр хамтдаа өглөөний цай уудаг бөгөөд өндөр настангууд асрамжийн газар руу очих нь тун ховор юм.

Хүүхэд төрүүлэх нас

Хятадын нэгэн тосгонд хүмүүс урт наслах хандлагатай байдаг бөгөөд ихэвчлэн 27 насандаа анхны хүүхдээ төрүүлдэг бөгөөд сүүлчийн төрөлт  нь 42-43 орчим насандаа төрдөг нь тэмдэглэгдсэн байдаг. Мөн уураг бага хэрэглэж, ногоо түлхүү иддэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!