Өнгөцхөн харахад анзаарагдахгүй ч, өвөрмөц утга илэрхийлж, эзнээ илүү чимж өгсөн алдартнуудын гоёл

Дэлхийд алдартай шилдэг бүтээлүүд нь маш их цаг хугацаа, хүчин чармайлтыг шаарддаг бөгөөд шанелийн нэг даашинз л гэхэд мянга гаруй цагийн хугацаанд бүтээгдсэн байдаг. Тиймдээ ч алдартнуудын чухал үедээ өмсдөг хувцаснууд нь ихэвчлэн нарийн хийцтэй, өмсөж буй хүнийхээ хувийн шинж чанарыг шингээсэн байх ба үүний зарим жишээ болгож дарах, олны танилуудын онцлог, шийдэл бүхий хувцас загварыг танилцуулахаар шийдлээ.

  1. Кэти Перри

Кэти Перри Met Gala 2016 арга хэмжээний үеэр Прада даашинзыг тамагочи тоглоом тэргүүтэй олон сонирхолтой зүйлсээр чимэглэж олны анхаарлыг татлаа.

  1. Блейк Лайвли

Блейк Лайвли Met Gala 2018-д хүрэлцэн ирэхдээ барьсан жижиг цүнх нь түүний нөхөр Райан Рейнольдс, хүүхдүүд болон өөрийнх нь нэрийн эхний үсгүүдээр чимэглэгдсэн байжээ. Мөн үүнээс гадна гэр бүлийн тэмдэг бүхий шигтгээг ч бас тусгаж өгсөн аж.

  1. Леди Гага

Тэрээр махаар хийсэн даашинзнаас эхлээд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө шүтэн бишрэгчдээ гайхшруулсаар байгаа билээ. Тэгвэл дуучин эмэгтэй Met Gala 2019 арга хэмжээнд оролцохдоо хиймэл сормуусаа жинхэнэ алтаар хийлгэн ирсэн нь мөн л олныг шуугиулав.

  1. Сирша Ронан

2019 оны Golden Globe шагнал гардуулах ёслолд ирсэн Сирша Ронаны мөнгөлөг даашинз нь түүнд маш гайхалтай харагдаж байсан бөгөөд тэрээр стилисттэйгээ ярилцан, “Ямар ч нөхцөл байдалд итгэл найдвараа бүү гээгээрэй” гэсэн санааг уг даашинзаараа дамжуулан илэрхийлэхийг хүссэнээ хуваалцжээ.

  1. Натали Портман

Натали Портман 2020 Оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр бусдад маш онцгой сэтгэгдэл төрүүлэв. Тодруулбал тэрээр хүрэмнийхээ энгэр хэсгээр Лулу Ван, Лаурин Скафариа, Грета Гервиг зэрэг чадварлаг эмэгтэй найруулагчдын нэрийг тэмдэг болгон зүүсэн байжээ.

  1. Тиффани Хэддиш

Тиффани Хэддиш 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслолд тун утга учир бүхий хувцаслалттай иржээ. Тэрээр өөрийн үндэс угсаа болон талийгаач аавдаа хүндэтгэл үзүүлж, Эритрейн уламжлалт даашинзаар гоёсон байна. Мөн Тиффани “Би Оскарын шагнал гардуулах ёслолд ирсэн ч ард түмнээ илэрхийлэх нь зүй ёсны хэрэг” хэмээн хэлсэн байдаг.

  1. Аврил Лавин

Аврил Лавин Grammy 2022 наадамд оролцохдоо “Love Sux” гэсэн бичигтэй даашинз өмссөн нь түүний цомгийн нэр байжээ. Мэдээж өөрийнхөө тухай сурталчлах нь тийм ч муу санаа биш шүү дээ.

  1. Виола Дэвис

Виола Дэвисийн даашинз нь нэлээд би ил гарахаар загвартай ч цаанаа  арьстайгаа ижил өнгийн корсет зүүсэн байсан нь түүнийг илүү төгс гэмээр харагдуулж байлаа.

  1. H.E.R

2021 оны Оскарын шагналын эзэн тэрээр “Fight for You” дууны үгтэй нөмрөг нөмөрсөн нь үнэхээр сонирхолтой шийдэл болжээ.

  1. Хоалин Феникс

“Жокер” киноны дүрээрээ олон шагнал хүртсэн тэрээр Оскар, Алтан бөмбөрцөг, BAFTA болон бусад ёслолын үеэр зөвхөн Стелла Маккартнигийн ганц хослолоо л өмсөж, байгаль орчинд ээлтэй нэгэн гэдгээ харуулжээ.

  1. Жижи Хадид

Алдарт Жижи Хадидын маникюр нь энгийн нэг металл будалт биш бөгөөд үүнтэйгээ хослуулан хуруундаа үнэт эдлэлүүд зүүсэн нь үнэхээр өвөрмөц загвар болсон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!