Илбийн үзүүлбэр мэт өмссөн даашинзаа олны нүдэн дээр өөрчилж харуулсан алдартнууд

Чухал арга хэмжээний чухал зүйлс дунд яалт ч үгүй алдартнуудын хувцас хэрэглэл хуваагддаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэдний зарим нь Өмнө нь өмсөж байсан хувцасныхаа зааврийг өөрчилж, эсвэл шинэ чимэглэл зэргээр гоён өмсдөг байна. Тэгвэл бид энэ удаа хувцас хэрэгслээ дахин амилуулсан оддыг жишээ болгон авч, зарим санааг нь бодитоор хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна.

  1. Кейт Бланшетт Тод өнгийн хувцсыг хэрхэн өмсөхөө сайн мэддэг

Жүжигчин бүсгүй нэг хувцастайгаа томоохон арга хэмжээнд тогтмол оролцдог ба юутай хослуулж байгаагаас хамааран өөр өөр төрхийг бүрдүүлдэг. Жишээ нь 2016 онд уг тод өнгийн хувцасаа банзалтай өмссөн бол 4 жилийн дараа өмдтэй зохицуулсныг анзаараарай.

  1. Зендаяагийн даашинз Met Gala-ийн үеэр шидэт савааны Дохиогоор өнгөө өөрчилжээ

Зиндаа уг арга хэмжээнд стилисттэйгээ хамт ирсэн ба хувцасныхаа өнгийг өөрчилж олны анхаарлыг татсан байдаг. Тухайлбал даашинз анх саарал өнгөтэй байсан бол дараа нь цэнхэр болон хувирсан байна. Энэ нь тусгайлан боловсруулсан технологи болон онцгой Материалын үр дүн юм.

  1. Шэрон Стоуны өөрчлөгдсөн даашинз

Шэрон Стоун Каннын кино наадмыг шууд утгаар нь загварын шоу болгон хувиргажээ. Жүжигчин бүсгүй наадмын эхэнд гоёмсог дэрвэгэр даашинзтай гарч ирсэн ч, алхаж байх явцдаа түүнийгээ тайлж, энгийн тансаг даашинз болгон өөрчилснийг дараах зурагнаас илхэн харж болно.

  1. Хелена Бонам Картер нэг даашинзаараа 2 удаа гангараад авчээ

2010 онд “Алиса гайхамшгийн оронд” киноны нээлтийн үеэр жүжигчин бүсгүй яг л Тим Бертоны киноноос гарсан мэт харагдаж байсан бөгөөд улаан даашинз, урт хар хүрэм, жижиг малгай өмссөн байв. Харин үүнээс хэдэн сарын дараа Картер BAFTA ёслолд өнөөх даашинзаа өмсөн, хүрэмний оронд корсет зүүсэн байлаа.

  1. Дуа Липа, Меган Т Сталлиан нар урт даашинз болон бариу өмдөөр ижилсэн гангарчээ

Дизайнер Донателла Версаче өөрийн биеэр тайзан дээр гарч тэдний өмссөн загварыг олонд харуулсан бөгөөд энэ нь Уитни Хьюстон, Мэрайя Кэри нарын дурсамжийг илтгэж байна.

  1. Рита Морено 56 жилийн өмнө Оскарын шагнал гардуулах ёслолд өмссөн даашинзаа дахин сэргээн өмслөө

Домогт жүжигчин бүсгүй 1962 онд анхны Академийн шагнал хүртэж байх үеийн даашинзаа 2018 онд дахин өмсжээ. Гэхдээ даашинзны хоолой хэсгийг өөрчилж илүү гоёмсог болгосон байна.

  1. Кира Найтли хуримын даашинзаа өөрчилөн өмсдөг

2013 онд Кира Найтли улаан хивсний ёслолд Chanel брендийн цагаан даашинз өмсөн гарч ирсэн бөгөөд энэ нь Жеймс Райтонтой хуримаа хийхдээ өмссөн гоёл нь байжээ. Түүнчлэн тэрээр үүнийгээ урт гэрэлтсэн ханцуй болон бөмбөлгүүдээр нэмэн чимэглэсэн байна.

  1. Леди Гагагийн хувьсал

2019 онд Леди Гага даашинзныхаа дотуур өөр хувцас өмсжээ. Тодруулбал тэрээр Met Gala ёслолд ганган ягаан даашинзтай гарч ирсэн ч хэсэг хугацааны дараа гэнэт үүнийгээ тайлж илүү биетэй материалтай хар даашинз гарган ирж урьдчилан бэлдсэн нүдний шил цүнхээр гангарсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!