Гэдэс дотор хоргүйжүүлж цэвэрлэх маш гоё цайны жор

Өдөр бүр махтай хүнд хоол иддэг хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь өнөөдөр та бүхэндээ гэдэс цэвэрлэх цай бэлтгэх жор танилцуулах гэж байна. Бэлтгэхэд амар хялбар төдийгүй үр дүнтэй учраас хэрэглээд үзээрэй.

Хэрэгтэй зүйлс:

  • 4 – 5 ширхэг нимбэг
  • Дунд зэргийн цагаан гаа
  • Зөгийн бал хагас шил
  • Синнамон эсвэл Турмерик 1 халбага

Хийх арга:

1. Угааж цэвэрлэсэн Лимон болон Цагаан гаагаа нимгэн хэрчиж бэлдэнэ.
2. Дээрээс нь 1 халбага Синнамон юмуу Турмерик хийнэ
3. Мөн хагас шил Зөгийн балаа нэмж хутгаад хагасыг нь миксердээд үлдсэн хэсэгтэй нь холиод савлана.
4. Бэлэн болсон цайнаасаа 1-2 халбагийг 1 аяга усанд найруулж ууна

Энэхүү цай нь Арьс маш гоё цайруулж эрүүл өнгөлөг болгодог, мөн биеийг хоргүйжүүлж дархлаа дэмжиж,цус шингэлж цусны эргэлт сайжруулж өгдөг. Мөн дэглэм барьж байгаа болон фитнэссээр хичээллэж байгаа хүмүүс маш хэрэгтэй.

  • Цагаан гаа болон нимбэг нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулахад маш тустай.
  • Нимбэг нь С аминдэмийн агууламж өндөртэй учраас дархлаа сайжруулж, ханиад томууг эмчлэхэд тустай. Дотроосоо хэрэглэснээр арьсны өнгө цайрч өнгөлөг толигор болдог. Сэвх нөсөөнд маш үр дүнтэй шүү
  • Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг

Энэ хоёр дээр зөгийн бал нэмснээр илчлэгийг нэмэгдүүлж, ханиалга, хоолойн өвдөлтийг намдаадаг, мөн бактерийн эсрэг үйлчилгээ маш сайтай. Өдөр бүр энэхүү цайг ууснаар бүх биеийн эрүүл мэндийг дэмждэг.
Нэмэлтээр Синнамоны нунтаг болон турмерик хийж болно.
Илүү гоё амттай болохоос гадна цусны эргэлт сайжруулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллгааг эрчимжүүлж өгдөг.

Гэртээ заавал хийгээд үзээрэй.

1 аяга усанд 1-2 халбага хийгээд хутгаад уугаарай. Халуунаар ,хүйтнээр яаж ч уусан маш гоё байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!