Дуучин PSY-ийн тоглолтын үеэр тайзны ард ажиллаж байсан Монгол залуу өндрөөс унаж нас баржээ

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY-ийн Gangneung дах ‘Summer Swag’ тоглолтын тайзыг буулгах үеэр арын ажилтан амиа алдсан гэх харамсалтай хэрэг гарчээ. Өнөөдөр буюу 7 сарын 31-ний14:52 минутад стадиумд байрлуулсан ггэрэлт цамхгийг буулгах гэж байсан 20 орчим насны Монгол залуу 20 метрийн өндрөөс унасан байна.

Залуу даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч очингуутаа л зүрх нь зогссон байна. Цагдаа нар ослын шалтгааны олохоор мөрдлөг явуулж байгаа аж.

Дуучин PSY-ийн агентлаг P Nation-оос албан ёсны мэдэгдэл гаргаж, гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
“Ослын улмаас нас барсан талийгаач болон түүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тайзны ард хөлсөө урсган ажилладаг гадаад ажилчдын хүчин чармайлтыг бид ухамсарлаж, үргэлж талархдаг. Тийм ч учраас энэ осол бидэнд илүү хүндээр тусч, маш их харамсаж байна. Талийгаач аутсорсингийн агентлагийн ажилтан байсан ч, түүнийг сүүлчийн замд нь үдэх ажилд бүх сэтгэл зүрхээ зориулан, хамгийн сайнаар хийж өгөх болно. Цаашид ийм аюулт осол гарахгүйн тулд бид хариуцлагатай хандаж, хариу арга хэмжээ авч, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх болно” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!