Аль хэдийн загвар нь хуучирсан гэрийн тавилгууд: Тэдэнгүйгээр гэр илүү саруулхан тухтай болно

Айл бүр гэр орноо тохилог сайхан байлгахыг хүсдэг ба үүнийг дагаад дотоод заслын талаарх олон сэтгүүл, вэб сайт гарч ирсэн хэдий ч 100 хувь зохицсон загварыг санал болгож чаддаггүй. Иймд бид өнөөдөр гэрийн өнгө төрхийг гундааж зохимжгүй болгодог зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

  1. Шаланд хүрсэн ургамал

Гэрийн ургамлууд хэдий сайхан харагддаг ч үүнийг шаланд шүргэм доор тавиад хэрэггүй бөгөөд эмх замбараагүй, бохир орчинг бий болгодог. Тиймээс ургамлаа хананд тогтоож эсвэл хангалттай дээр тавьж хэвшээрэй.

  1. Цагаан керамик плитка

Нил цагаан өнгийн керамик плитка болон гал тогооны шүүгээ нь нэг үед цэвэрхэн, тансаг байдлыг бий болгодог байсан ч орчин цагт илүү улиг болсон уйтгартай загвар болоод уджээ. Харин оронд нь өөр өөр өнгөтэй хослол, шинэ төрхийг бий болгоорой.

  1. Өнгөрсөн зууны үеийн тавилга

Олон хүмүүс гэрийнхээ интерьерийг онцгой болгохын тулд 1940-1960 оны хуучин хийцтэй тавилга худалдаж авдаг ч энэ нь орчин үед ихэд түгээмэл болж, өвөрмөц байхаа больжээ. Гэхдээ сүүлийн үед 1970 оны буюу илүү байгальд ээлтэй сүрэл нишингээр сүлжсэн сандал ширээ моданд ороод байна.

  1. Металл хөлтэй сандал

Дизайнаасаа шалтгаалан металл хөлтэй сандал нь хурлын танхим, боловсролын байгууллагуудад ихэвчлэн ашиглагддаг. Тиймээс үүнийг гэрийн нөхцөлд хэрэглэх нь тухгүй байдалд хүргэнэ. Гэхдээ энэ он хүртэл хамгийн эрэлттэй сандлаар модон сандал тодорсон бөгөөд дэр, углуурга, уут зэрэг олон зүйлсээр чимэглэн гэртээ тавихад тохиромжтой.

  1. Ягаан өнгөтэй зүйлс

2010 оны үед ягаан өнгөтэй тавилга хэрэгслүүд нэлээд газар аваад байсан бол өнөө цагт шар, ногоон өнгөнд анхаарлаа хандуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

  1. Алаг өнгөтэй гал тогооны тавилга

1980-1990 онд алаг эрээн модон гал тогооны тавилгууд тренд болж байсан. Гэхдээ одоо цагт энэ нь хуучин хэв маягт тооцогдож, оронд нь завсрын, саарал гэх мэт өнгөнүүд газар аваад байна.

Нэмж хэлэхэд, тавилгын будгийг сольж, шинэ овортой чимэглэл авч, гэрийн өнгө төрхөө сэргээхээс илүү тавилгынхаа жижиг хэсгүүдэд анхаарах хэрэгтэй. Жишээ нь, тод хар өнгийн бариул хийх, шилэн объект нэмэх, тод өнгийн оруулга оруулах гэх мэт.

  1. Цэцгэн хээтэй зүйлс

 

Дэр хөшиг орны даавуугаа цэцгийн хээтэй сонгодог нь 1980 оны хандлага юм. Харин одоо уг загвар нь хуучинсаг харагдах болсон тул цөөн хэдэн өнгийн минимал хэв маягийг сонгох нь дээр.

  1. Дөрвөлжин хээтэй олон зүйлс

Шотландын дөрвөлжин хээ нь 1970 онд моданд орж байсан бөгөөд өнөөг хүртэл хэв шинжээ алдаагүй байна. Гэхдээ шинэ цагт арай өөрөөр буюу зөвхөн дэрний уут юм уу дэвсгэрээ дөрвөлжин хээтэйг сонгодог болжээ.

  1. Амьтны хэвлэмэл хивс

Нэгэн цагт амьтны хэвлэлтэй, тэр дундаа тахийн хээтэй хивс эрчийг авч байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь илүү хямдхан харагдах болж хүмүүс сонирхохоо больсон байна.

  1. Бүдэг өнгийн хана

Олон хүмүүс саяхныг хүртэл завсрын өнгийн ханыг хамгийн орчин үеийн шийдэл гэж боддог байсан ч хангалттай загварлаг байх нь өнгөрчээ. Харин оронд нь хамаагүй тод өнгөөр будсан ханыг дизайнерууд онцлоод байна.

  1. Нэхсэн тор бүхий ширээний бүтээлэг

Ийм төрлийн бүтээлгийг нас ахисан хүмүүс сонгох нь элбэг тохиолдоно. Учир нь эдгээр бүтээлгүүд аль хэдийн хуучинсаг болсон ба орчин үед үүнийг бараг л ашиглахаа больж, илүү гоёмсог гадаргуутай ширээ хэрэглэх нь ихэсжээ.

  1. Гүйдэг хаалга

Өрөөнүүдийн хоорондох модон гүйдэг хаалга нь ямар ч онцгой үүрэггүй ба орчин цагийн шинэлэг сууцанд тун болхи харагдах болжээ. Тиймээс ийм төрлөөс татгалзаж, энгийн сонгодог загварын хаалга суурилуулахыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!