Эмэгтэйчүүдэд зориулсан дотуур хувцсыг илүү ухаалгаар зөв өмсөх 9 арга

Дотуур хувцас нь эмэгтэйчүүдийн сайхан хийгээд тааламжгүй мөчүүдтэй үргэлж холбоотой байдаг даа. Ялангуяа өсвөр насны охидын сарын тэмдэг ирэх үед бол амьдралынх нь нэлээд чухал хэсэг юм. Тийм ч учраас нийт охид эмэгтэйчүүддээ зориулж зарим нэг асуудлыг хөнгөвчлөх зорилгоор дотуур хувцас өмсөхдөө ашиглах хэдэн аргыг бэлтгэн орууллаа.

  1. Ариун цэврийн хэрэглэлээ хөндлөн болон босоогоор нь наах

Сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэлээ хөндлөн болон босоогоор нь наавал шөнийн турш хальж урсана гэж санаа зоволтгүй амар унтах боломжтой.

  1. Хэрэв хөхний даруулганы төмөр гараад ирвэл ингэж аргалаарай

Энэ тохиолдолд та өдөр тутмыг голоор нь хайчлаад гарч ирсэн төмрийг тойруулан наавал бие үрж гэмтээхээс сэргийлнэ.

  1. Хөхний даруулга тань хатуулгагүй бол ашиглах арга

Хөхний даруулгагүй эсвэл хатуулаггүй үед хоёр ширхэг шархны лент зөрүүлж наагаад голд нь хөвөн хавчуулчихвал бүх зүйл шийдэгдэх ба үүнийгээ хөхний толгойдоо байрлуулан наагаарай.

4. Хөхний даруулганы оосрыг тохируулагчаар нь ихэсгэж багасгах боломжтой

Зарим өсвөр насныханд хандаж хэлэхэд биедээ илүү эвтэйхэн байлгах үүднээс уг аргыг хэрэглээд үзээрэй.

5. Х хэлбэрийн мөрөвчтэй хөхний даруулганд мөнгө үрэх хэрэггүй

Энэ төрлийн мөрөвчтэй левчиктэй болохыг хүсвэл зүгээр л хоёр оосрыг нь сүлбээр зүүгээр холбоход л болно.

  1. Дотуур хувцсаа дэрний уутанд хийж угаах

Дотуур хувцаснуудаа энгийн хувцастай хольж угаалгүй тусгай уут юм уу дэрний уутанд хийж угаагаарай. Мөн элдэв төрлийн толбо болсон бол эхлээд кокостой хүйтэн усанд дэвтээж байгаад угаалгын машинруугаа хийх хэрэгтэй.

7. Хөхний даруулганы тусгай хэсгүүдийг ашиглах

Ийм дагалдах хэсгүүдийг дотуур хувцасны аль ч дэлгүүрээс авч болох ба өөрт илүү эвтэйхэн болгох зориулалттай юм. Нэмж хэлэхэд шинэ левчик авахдаа дараах зүйлсийг анхаарах ёстой:

  • Хөлс шингээдэг эсэх
  • арьсыг холгож үрэхгүй байх
  • мөр нь гулсаж унахгүй байх
  • хөхний давхар тэлэгчтэй эсэх
  1. Хуучин хөхний даруулганыхаа порлоныг бүү хая

Хуучин левчикнийхээ порлоныг томдсон левчикэндээ хийж өргөгч маягаар ашиглаж болох ба зарим үед энэ нь нүүрний багс хатаахад маш сайн суурь болж өгдөг.

  1. Хэрэв хөхний даруулга буруу хэлбэрт орсон бол үсний сэнс ашиглаарай

Үсний сэнсний температурыг даруулганы материалаас хамаарч сонгох хэрэгтэй ба илүү нягт байх тусам өндөр температуртай байна. Түүнчлэн халуун ууранд хэлбэрийг өөрчлөн хэвэнд нь оруулах бөгөөд хоёроос гурван минут л үлээлгэхэд хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!