Хорт хавдар үүсгэдэг хоол хүнсний жагсаалт: Бага багаар биднийг алж буй өдөр тутамдаа нийтлэг хэрэглэдэг хүнс

Сүүлийн жилүүдэд хортой болон хоргүй хавдар газар авч, хүүхэд залуу хөгшин гэж ялгалгүй бүгдийг айлгаж сандаргаж байна. Тэгвэл хавдар гээч чухам юунаас үүсдэг вэ? Энэ нь бидний идэж буй хоол хүнстэй нарийн нягт холбоотой юм. Иймд та бүхэндээ хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зарим хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Боловсруулсан мах

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр боловсруулсан мах нь хорт хавдар үүсгэдэг гэсэн “баталгаатай нотолгоо” бий. 1-р бүлгийн хорт хавдар үүсгэгч гэж ангилдаг бөгөөд бүдүүн гэдэсний болон ходоодны хорт хавдартай тусгайлан холбогддог.

Хиам, зайдас, лаазалсан мах, савласан хоол гэх зэрэг жишээг дурдаж болно.

Согтууруулах ундаа

Архи нь 1-р бүлгийн хорт хавдар үүсгэгч гэж ангилдаг бөгөөд энэ нь хүний биед хорт хавдар үүсгэх хангалттай нотолгоо бий. Архины хэрэглээтэй холбоотой хорт хавдрын хэлбэрүүд нь хоолой, улаан хоолой, хөх, элэг, ходоод, гэдэсний хорт хавдар юм.

Согтууруулах ундаатай холбоотой хорт хавдрын эрсдэл нь ямар төрлийн согтууруулах ундааг, хэр их хэмжээгээр ууж байгаагаас хамаардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, оройн хоолондоо хааяа нэг хундага дарс уух нь нэг дор хэдэн шил архи хэтрүүлэн хэрэглэхтэй адил сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Давсалсан загас

Давслах нь хоол хүнс, ялангуяа загасыг хадгалах уламжлалт арга бөгөөд Зүүн өмнөд Ази болон Хятадад өргөн хэрэглэгддэг. Хадгалах энэ арга нь харамсалтай нь хорт хавдар үүсгэгч дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүргэдэг гэх бөгөөд Хятад маягийн давсалсан загас нь боловсруулсан мах шиг 1-р бүлгийн хорт хавдар үүсгэдэг гэж ойлгож болох юм.

Төрөл бүрийн ундаа

Таргалалт нь хэд хэдэн хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд иймээс жингээ хэвийн хэмжээнд байлгах нь чухал юм. Хийжүүлсэн ундаа, өнгө оруулагч будагтай ундаа, чихэрлэг ундаа зэрэг нь таргалуулах төдийгүй хорт хавдар үүсэх нэгээхэн үндэс суурь болдог байна.

Түргэн хоол

Илүүдэл өөх нь олон хорт хавдрын шалтгаан болдог. Дэлхийн хорт хавдар судлалын сангаас өөх тос, цардуул, элсэн чихэр ихтэй “түргэн хоол” болон бусад боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлахыг зөвлөж байна. Хорт хавдар үүсгэдэг хоол хүнсийг хоолны дэглэмээс хасах эсвэл багасгах нь хорт хавдар тусах эрсдлийг бууруулаад зогсохгүй жингээ хэвийн хэмжээнд барьж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулна.

 

 

 

 

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!