Харри Поттерийн дүрүүдийг номонд дүрсэлсэн хэвээр амилуулсан бол ямар харагдах байсан бэ?

Харри Поттерийн номыг уншилгүй шууд киног нь үзсэн хүмүүсийн хувьд киноны дүрүүдийг дэлгэцээр харснаас өөрөөр төсөөлж чаддаггүй. Северус Снегг гэх мэт зарим жүжигчдийн дүр төрх нь номын дүрийн тайлбартай адилхан байх бол, зарим нь тэс өөр байх аж. Харри Поттерийн баатруудыг номонд дүрсэлсэн хэвээр бүтээсэн бол ямар харагдах байсныг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ.

Харри Поттер

Номон дээр Харри туранхай царайтай, хар үстэй, тод ногоон нүдтэй хүү гэж дүрслэгдсэн байдаг. Дугуй нүдний шил зүүсэн бөгөөд түүний гадаад төрхнөөсөө дуртай цорын ганц зүйл бол духан дээрх аянга хэлбэртэй нимгэн сорви юм.

Рон Уизли

Рон маш өндөр, туранхай, цэнхэр нүдтэй, улаан үстэй. Тэр сэвхэн толботой, урт хамартай.

Гермиона Грейжер

Гермионаг хөвсгөр бор үстэй, бор нүдтэй, урд шүд нь том гэж тодорхойлдог.

Невилл Лонгботтом

Номон дээр тэр намхан, булцгар, дугуй царайтай, шаргал үстэй. Невиллийг бас жижигхэн гэж тодорхойлдог.

Северус Снегг

Снеггийг том, дэгээ хэлбэрийн хамартай туранхай хүн гэж тодорхойлдог бөгөөд өргөн мөртэй, тослог хар үстэй, хүйтэн харцтай, хар нүдтэй болохыг нь орхигдуулалгүй тод тэмдэглэсэн байдаг.

Драко Малфой

Драко нь цайвар, шовх царайтай, шаргал үстэй, мөсөн саарал нүдтэй өндөр хүү гэж дүрслэгдсэн байдаг.

Жинни Уизли

Номон дээр Жинни жижигхэн биетэй, урт улаан үстэй, сэвхтэй царайтай, тод бор нүдтэй байдаг.

Фред ба Жорж Уизли нар

Ихрүүдийг улаан үстэй, сэвхтэй, намхан биетэй гэж тодорхойлдог.

Люсиус Малфой

Люсиус нь хүйтэн саарал нүдтэй, цайвар, шовх царайтай, богино цайвар шаргал үстэй.

Профессор МакГонагалл

МакГонагаллыг дээш боосон хар үстэй, өндөр эмэгтэй гэж тодорхойлдог.

Беллатриса Лестрейнж

Түүнийг урт, өтгөн, гялалзсан хар үстэй, нимгэн уруултай, хар нүдтэй, хурц шөвгөр эрүүтэй өндөр эмэгтэй гэж тодорхойлдог.

Ремус Люпин

Ремусыг цайвар хүрэн үстэй, нас ахих тусам бууралтсан цайвар үстэй болж өөрчлөгдөж буй. Мөн сорвитой царайтай, нимгэн үрчлээтэй гэж тодорхойлдог. 1993 онд тэрээр багавтар сахалтай байсан бол 1995 оноос хойш илүү ширүүн сахалтай болсон.

Альбус Дамблдор

Номонд Дамблдорыг сонгодог шидтэн гэж дүрсэлсэн байдаг – өндөр, урт мөнгөлөг үстэй, урт сахалтай. Тэр маш урт, муруй хамартай, цэнхэр нүдтэй.

Ребиус Хагрид

Хагридыг урт, хар үстэй, нүүрнийхээ ихэнх хэсгийг далдалсан сахалтай энгийн хүнээс бараг хоёр дахин өндөр гэж тодорхойлдог.

Луна Лавгуд

Лунаг бэлхүүс хүртлээ урт, шаргал үстэй, мөнгөлөг нүдтэй охин гэж дүрсэлсэн байдаг.

Молли Уизли

Моллиг эелдэг царайтай, улаан үстэй намхан, махлаг гэж дүрсэлсэн байдаг.

Сириус Блэк

Сириус Блэк бол саарал нүдтэй, урт хар үстэй маш царайлаг, өндөр эр юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!