Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачилгаар 8 залуу гэр бүлд өргөө цагаан гэр, иж бүрэн тавилгатай бэлэглэлээ

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийг орон даяар хэрэгжүүлж, 21 аймаг тус бүрээс нэг залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай монгол гэрийг хандивлаж байгаа билээ.

Тэрээр Бүрэн Монгол төслийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг байрлуулжээ.

Тэрээр “Бүрэн Монгол” төслийн эхний ажлуудаа баруун 8 аймаг буюу Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Найман сайхан залуу гэр бүлд өргөө цагаан гэр иж бүрэн тавилгатай өгөөд зогсохгүй ажлын байр, амьдрах хашааг газартай нь шийдүүлээд явж байгаадаа сэтгэл хангалуун байлаа.

Бид бүхний ажлыг дэмжиж ажилласан Аймаг орон нутгийн удирдлагууд , тэдгээрийн агентлагууд , Хөдөлмөр халамж үйлчилгээний газрууд , аймгуудын Онцгой байдлын газрууд , Цагдаагийн газрууд , Цэргийн штабууд Соёл урлагын газрууд , бизнес эрхлэгчид болон болон Бүрэн Монголын бүх гишүүддээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна.

Энэхүү төсөл маань нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн, миний болон баг хамт олны минь хийж буй ажил учраас ямарваа нэгэн буруу зүйлрүү мушгин гуйвуулахгүй байхыг хүсье.

Тун удахгүй бид бүхэн дараагийн бүс Зүүн аймгуудаар төслөө үргэлжлүүлэх болноо.

Уудам Монголынхоо өнцөг бүрт

Урагшлах залууст урам хайрласан

Ухаант хүн таны бахархал

Бүрэн Монгол эх орон минь билээ…” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!