Анухай: Муу хань ижилтэй байвал хүнийг дотроос нь “иддэг”. Үнэхээр тэр хүн таныг ойлгохгүй бол ганцаараа явсан дээр

“Хүмүүс” булангийнхаа энэ удагийн дугаарт бодибилдинг фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн аваргын хошой алтан медальт Н. Анужин буюу Анухайг онцлолж байна.

Тэрээр нэгэн ярилцлагандаа: “Би мянга мянган ганц бие ээжийн төлөөлөл. Би ганц бие ээж байгаадаа маш их сэтгэл хангалуун байгаа. Залуу эмэгтэйчүүд хайран залуу насаа нэг эрэгтэйд хардуулж, хамаг хүсэл мөрөөдлөө хаячихаад хэн нэг эрэгтэйн хүүхэлдэй шиг амьдрах бол хайран амьдрал. Манай хүүхдийн аав бид хоёр одоо маш сайн найзууд. Саллаа гээд бие биедээ хүндэтгэлгүй харьцаж, хүүхэдтэй нь уулзуулахгүй гэдэг зүйл бол хоцрогдсон.

Нэгэн цагт бие биеэ хайрлаж л явсан юм чинь гараад ирсэн хүүхдийнхээ төлөө хоёр талаас нь үнэхээр сайн хайрлаж өсгөх хэрэгтэй гэж боддог. Эмэгтэй хүн эхэлтлээ их уддаг. Нэг зориг шулуудвал ухардаггүй. Муу хань ижилтэй байвал хүнийг дотроос нь “иддэг”. Үнэхээр тэр хүн таныг ойлгохгүй бол ганцаараа явсан дээр.

Би бэлэн байгаагүй байсан юм билээ. Өөрийгөө ч олоогүй, таниагүй байхдаа хүнтэй суучихсан. Гэрлэлт гэдэг зүйлд бэлэн биш, сэтгэлийн хөдлөлөөр хандсан гэх юм уу. Залуу байгаа дэрээ хийх дуртай зүйлээ хийж, зорьсон зорилгодоо хүрээд явах маань надад дээр санагдсан.

Би буруу цаг хугацаандаа хүнтэй суусан нь алдаа байсан. Түүнээс биш хүн нь алдаа байгаагүй.” гэжээ.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!