Таныг хурдан хөгшрүүлдэг, салж чадахгүй хийсээр байгаа 8 буруу зуршил

Хүүхдүүд болон өсвөр насныхныг эс тооцвол бараг бүх хүмүүс наснаасаа залуу, овор багатай харагдахыг хүсдэг. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд, гоо сайхны үйлчилгээ зэрэг нь таны гадаад үзэмжийг сайжруулахад туслах хэдий ч хамгийн анхаарах хэрэгтэй зүйл бол таны өдөр тутмын амьдралын хэв маяг юм.

Ингээд эрүүл саруул, залуу насаа удаан хадгалахыг хүсвэл өнөөдрөөс эхэлж хийхээ болих хэрэгтэй зүйлсийг танилцуулж байна.

1. Та бараг өдөр бүр соруул хэрэглэж байна.

Хуванцар соруул нь байгальд хор хөнөөл ихтэйгээс гадна таны нүүрэнд үрчлээс үүсгэдэг хүчин зүйлсийн нэг юм. Соруул хэрэглэснээр уруулны эргэн тойронд нарийн үрчлээс үүсгэдэг болохыг эрдэмтэд баталсан. Уруулны эргэн тойрон дахь булчин соруулаар ямар нэгэн зүйл уух үед дахин дахин агшиснаар коллагены хэмжээг багасгаж, наснаасаа хөгшин мэт харагдуулдаг байна.

2. Та маш их бялуу болон олон төрлийн гурилан бүтээгдэхүүн идэж байна.

Судлаачдын үзэж байгаагаар нарийн боов болон бусад амттан нь ихэвчлэн сахар, өөх тос ихтэй байдаг тул жин нэмэх шалтгаан болж, амны хөндийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Эдгээрийг идсэнээр эрүүл бус бичил биетийг биед хуримтлуулж эхэлдэг бөгөөд хөгшрөлтийг хурдасгаж, таныг ядарсан, хавдсан, үрчлээстэй харагдуулдаг.

3. Та хангалттай унтаж чадахгүй байна.

Шинжлэх ухааны судалгаагаар шөнө бүр 7 цагаас бага унтах нь таны насыг бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн таныг наснаасаа хамаагүй хөгшин харагдах гол шалтгаан юм.

Хангалтгүй унтаснаар ердийн нэг өдрийг дуусгахад шаардагдах оюун санааны болон бие махбодийн энергигүй болж, ажлын эрч хүчгүй болгодог. Мөн таны бие махбодь, ялангуяа зүрх, тархинд сөрөг нөлөө үзүүлдэг. Өсвөр насныхны өсөлтийн даавар унтах үед үүсдэг бөгөөд булчингийн эрүүл өсөлтийг нойргүйдэл үгүй хийдэг байна.

4. Та нарны шил зүүхгүй байна.

Ердийн өдрүүдийн нарны гэрэл хурц биш юм шиг санагдаж болох ч та үргэлж нарны шил зүүж байх хэрэгтэй. Нүдээ нарны туяанаас хамгаалах нь алсын харааг хамгаалахад тусалдаг. Түүнчлэн хурц гэрэлд ойр ойрхон нүдээ анивчуулах нь нүд, духны эргэн тойронд үрчлээ үүсэхэд нөлөөлдөг байна.

5. Та төлөвлөгөөгүй гэнэтийн хоолны дэглэм барьж байна.

Хүмүүс удаан хугацаанд хүссэн зүйлсээ идэж байгаад гэнэт ухаарч хоолны дэглэм барьж эхэлдэг. Энэ нь маш буруу юм. Судалгаанаас үзэхэд гэнэтийн хоолны дэглэм барих нь таны биеийн эрчим хүчний түвшинг бууруулж, анхаарал төвлөрлийг сулруулж, сэтгэлийн хямралд оруулдаг бөгөөд эрт хөгшрөх шалтгаануудын нэг юм.

Жингээ хянах нь эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой боловч долоо хоног бүр 1-2 кг-аас илүү жин хаях нь таны биед эргээд сөрөг нөлөөтэй гэдгийг санаарай.

6. Та өөртөө хангалттай цаг гаргахгүй байна.

Энэ ойлголт хүн бүрт ойлгомжтой мэт санагдаж байгаа ч бодит байдал дээр хүмүүс өөртөө маш бага цаг гаргадаг. Таниас өөр хэн ч танд цаг гаргахгүй. Өөртөө цаг гаргаснаар хөгшрөлтийн эсрэг та тэмцэх боломжтой болно. Унтахынхаа өмнө өдрийн тэмдэглэл хөтлөх, оройн гүйлт хийх гэх мэт өчүүхэн жижиг зүйлсээс эхлэх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах эдгээр жижиг үйлдлүүд нь өөртөө сэтгэл ханамж, урт хугацааны эрүүл мэндэд ихээхэн хувь нэмэр оруулдаг.

7. Та сэтгэцийн эрүүл мэндээ үл тоомсорлож байна.

Судалгаанаас харахад сэтгэлийн хямрал нь тархины гэмтэлийг түргэсгэдэг бөгөөд энэ нь хөгшрөлтийн явцыг хурдасгадаг. Тиймээс, хэрэв та 2 долоо хоногоос дээш хугацаанд гунигтай өдрүүдийг өнгөрөөсөн бол сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахын тулд мэргэжлийн тусламж авах хэрэгтэй.

8. Та долоо хоногт хангалттай дасгал хийдэггүй.

Танд дасгал хөдөлгөөн хийх маш их хүсэл эрмэлзэл байгаа ч завгүй ажлын өдрүүд, амьдралын хэмнэлдээ дарагдсаар яваа юм биш биз? Хөдөлгөөний дутагдал нь биеийг хөгшрүүлэх хамгийн хурдан арга замуудын нэг юм. Долоо хоногт дор хаяж 3 удаа алхах, биеийн тамирын заал руу явах эсвэл йогоор хичээллээрэй. Амжилттай дасгал хийх нь маш их хүчин чармайлт шаарддаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!