Белла болон Жижи Хадид нарын загварын ертөнцөд том хувьсал хийсэн хувцаслалтууд

Олон жилийн дунджаас харахад сая сая хүмүүсийн хандалт авсан тренд чиг хандлагууд нь эхэндээ хэнд ч хачин жигтэй санагдаж гайхширлыг төрүүлдэг ч яваандаа олны хамгийн дуртай загвар болсон байдаг. Тиймээс энэ удаад алдарт Жижи, Белла Хадид нарын загварлаг харагдахын тулд анхаардаг зарим арга техникийг танилцуулж, тэднээс санаа авах үүднээс уг мэдээллийг нийтэллээ.

  1. Цухуйсан оосор

Бритни Спирс, Парис Хелтон нарыг санагдуулам уг техник нь дахин моодонд оржээ. Намхан суудалтай өмдний ирмэгээс цухуйх нарийн оосор бүхий загварыг Белла богино топын хамт амилуулсан байна.

  1. Савхин хүрэмнүүд

Белла, Жижи хоёр өөрсдийн өвөрмөц дүр төрхийг бий болгохын тулд савхин хүрмээр гангардаг бөгөөд өнгөрсөн үеийн энэхүү чиг хандлагыг тэд бусад орчин цагийн зүйлстэй хослуулдаг аж.

  1. Нүдний шил

Супермодель Жижигийн хувьд онцгой хэлбэр, өнгө бүхий нарны шилнүүдийг үргэлж зүүдэг ба ямар нэг хэв шинжээр өөрийгөө хязгаарлалгүй аль ч төрлийн хувцастай тохируулдаг.

  1. Урт түрийтэй оймс

Белла Хадид стандарт бус хослолуудаас зайлсхийдэггүй. Жишээ нь, ихэнх хүнд хачин харагдах поло цамц, урт банзал, урт оймсыг огт санаа зоволгүй хослуулдаг ба урт түрийтэй оймсонд нэлээд дуртай аж.

  1. Богино топ

Богино топ бол Хадид эгч дүүсийн чухал сонголт юм. Тэд үүнийг өвөл, намар гээд бүх улиралд өмссөн харагддаг.

  1. Нэг товчтой цамц

Жижи заримдаа зөвхөн нэг товчтой цамц сонгох нь хэвийн үзэгдэл бөгөөд ингэснээр илүү хайхрамжгүй, тачаангуй дүр төрхийг бий болгох боломжтой.

  1. Сул жинсэн хувцас

Белла голдуу жинсэн хувцас өмсдөг. Тиймдээ ч үе үе нэлдээ жинсэн өмд, цамц сонгож ялангуяа сул загвартайг өмсөх нь ажиглагддаг.

  1. Өдөр тутмын комбинзон

Жижигийн хувцасны шүүгээнд энгийн, нарийн, өргөн, оосортой гээд янз бүрийн комбинзон байдаг. Мөн тэрээр эдгээрийг барзгар ултай гутал өнгийн нарны шилтэй хослуулахаа сайн мэднэ.

  1. Спорт хувцас болон өсгийтэй гуталны хослол

Белла Хадид хотоор алхах эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцох үедээ спорт хувцас ба өндөр өсгийтийн тэр бүр харагддаггүй гайхалтай зохицлыг үзүүлдэг.

  1. Карго банзал болон пүүзний хослол

Зарим үед мэдрэмжгүй хувцаслах нь өөрөө загвар болон хувирах нь бий. Үүний нэг жишээ бол супермодель Беллагийн карго банзал ба пүүзний зохицол юм.

  1. Бомбер- Энгийн гадуур хувцас

Жижи бомберонд дуртай. Тийм ч учраас малгайтай цамц, өргөн жинс зэрэгтэй өмсөхөд тун загварлаг харагддаг.

  1. Мөр гарсан топ

Белла ихэвчлэн тэгш бус хэмтэй богино топуудыг өмсөж, хамгийн санаанд оромгүй загваруудыг ч мөн сонгодог байна.

  1. Мөрөн дээрээ тохох цамц

Тэрээр загварлаг харагдах үүднээс тухайн өдрийн өнгө төрхдөө тохируулан мөрөн дээрээ цамц тохдог ба энэ нь чиг хандлагыг өөрчлөхөд хүргэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!