Таны өмссөн бүх зүйлийг төгс харагдуулах 8 нууц

Загварлаг гэдэг нь олон хувцас биш, харин түүнийг хэрхэн хослуулж, яаж өмсөж байгаа тухай юм. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэх үг бий. Гэвч загварын чиг хандлага үргэлж өөрчлөгдөж байдаг тул мэдрэмжтэй байж, харагдах байдал бүрээ хамгийн төгс байлгахын тулд танд бага зэрэг тусламж хэрэгтэй.

Бид танд загварын ертөнцийн акулуудын өвөрмөц нууцуудаас хуваалцаж байна. Эдгээр зөвлөмжийг дагаснаар та үргэлж төгс харагдахаас гадна өөртөө итгэх итгэлийг олж авна гэдэгт итгэлтэй байна.

1. Мөргүй хөхний даруулгыг нуруугүй даашинзтай хослуулах.

Хэрэв та нуруу ил гардаг даашинз өмссөн бол хамгийн их анхаарал татах зүйл бол нурууны хэсгээр ил гарсан хөхний даруулга юм. Хүмүүсийн анхаарлыг дотуур хувцсандаа биш нуруун дээрээ байлгахын тулд энгийн хөхний даруулгаа нэг ч төгрөг зарцуулалгүйгээр оосоргүй болгон хувиргах аргыг эндээс үзнэ үү.

  • Хөхний даруулганыхаа оосорыг салгана.
  • Арын хэсэгт байдаг түгжээг холбоно.

  • Хөхний даруулгаа өмсөж байхдаа оосорыг ардаа хөндлөн гаргаж, урд нь гаргана.
  • Урд талын оосорыг бэхлээд болоо!

2. Торон хувцасны онгорхой хэсгийг мэргэжилтэн шиг л халхалж болно.

Урд хэсэг бага зэрэг ил гарсан хувцсыг далдлахын тулд сормуусны цавуу байхад л хангалттай. Хүзүүний шугамын дагуу цээжиндээ бага зэрэг цавуу түрхээд дараа нь хувцсаа зөөлөн дараарай. Хамаагүй их хэрэглэж болохгүй гэдгийг санаарай.

3. Хувцасны үрчлээг одооноос март.

Хэрэв танд хувцсаа индүүдэх цаг байхгүй бол энэ арга яг тохирно. Хувцсаа угаалгын машины хатаагчинд хийхдээ хэдэн ширхэг мөстэй хамт хийнэ. Энэхүү арга нь таны хувцасны үрчлээсийг хормын дотор арилгах болно. Хатаагчийг 15 минут орчим ажиллуухад болох бөгөөд мөсөн шоо хайлах тусам үрчлээс нь арилна.

4. Жинсэн хувцасаа үргэлж сайхан харагдуул.

Ийм төрлийн хувцсаа онцгой харагдуулахыг хүсвэл Кортнигийн Кардашьяны загварын туршлагаас сурах нь зүйтэй юм. Тэрээр таны жийнсийг бүдгэрүүлэхгүйгээр шинэ мэт байлгах нууцыг хуваалцжээ. Угаах болгонд жинсэн өмд нь анхны өнгөө алдах магадлал өндөр байдаг тул цахилгаан түгжээтэй уутанд хийж, хөлдөөгчид хонуулах явдал юм. Ингэснээр таны хайртай жинс үргэлж шинээрээ байх болно.

5. Загварлаг савхин хүрмээ зөөлөн болгох арга.

Зарим савхин хүрэм хэтэрхий хатуу байдаг тул бага зэрэг тухгүй байдаг. Зөөлрүүлэхийн тулд хүрэмээ угаалгын өрөөнд оруулаад шүршүүрт орохдоо халуун ууранд байлгахад л хангалттай. Хүрэмийг ууршуулж, чийгшүүлсний дараа өмсөж хэсэг хугацаанд байлгах хэрэгтэй. Гарны хэсгээр үрчлээ үүсгэхгүйн тулд гараа тэнийлгэж бариарай.

6. Дагалдах хэрэгслээ хувцастайгаа тааруул.

Таны үүрсэн цүнх хувцастайгаа тохирч байх ёстой бөгөөд үүнийг илүү дэгжин харагдуулах шинэ арга бий. Олон жилийн турш бид гутал, цүнх хоёрыг хослуулдаг байсан.

Харин одоо цүнх болон хувцсаа төгс хослуулахыг илүүд үздэг болжээ. Энэ нь онцгой дүр төрхийг бий болгож, таны хувцсыг гайхалтай харагдуулах болно. Зүгээр л Диана гүнжээс санаа аваарай!

7. Гутлын размераа томруул

Гутал таны гайхалтай үдшийг сүйтгэж мэдэх тул үргэлж размерээ томруулж байгаарай. Загварын мэргэжилтнүүд алдартнуудыг арга хэмжээнд оролцох эсвэл улаан хивсэн дээр гарах үедээ ингэж өмсөхийг зөвлөдөг. Энэхүү энгийн арга нь таны хөлийг цэврүүтэхээс сэргийлж, үдшийг зугаатай өнгөрүүлэх боломжийг танд олгоно.

8. Судалтай хувцас таны хамгийн сайн найз болно.

Хувцасны шүүгээндээ сонголт нэмэхийг хүсвэл мэргэжилтнүүд хэвтээ биш босоо судалтай хувцас сонгохыг зөвлөж байна. Босоо судалтай хувцас өмсөхөд илүү тохиромжтой байдаг шалтгаан нь жижиг биетэй бүсгүйчүүдийн хувьд илүү өндөр харагдахад тусалж чаддагт оршино. Харин том размертай хувцас өмсдөг бүсгүйчүүдийн хувьд энэ төрлийн хувцас өмссөнөөр илүү гоолиг харагдах боломжтой байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!