Сайхан сэтгэл бүхнээс хүчтэйг баталсан алдартнууд

Бусдад эелдэг байж, өөрт тань хэрхэн хандахыг хүсэж байгаа шиг хүмүүст хандах нь чухал. Мөн сайхан сэтгэлийнхээ хариуд ямар нэг зүйл хүлээх бус түүнээс аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Судалгаанаас харахад эелдэг хүмүүс амьдралын утга учир, гүн зорилгыг илүү ухамсарласан байдаг ба энэ нь өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй ч мөн холбоотой байдаг аж. Тиймээс уншигч танд урам өгөх үүднээс сайхан сэтгэл нь асгарч байдаг олны танилуудыг жишээ болгон нийтэлснийг хүлээн авна уу.

  1. Жон Красинки хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах дуртай

Миллисент Симмондс бол хүүхэд байхдаа сонсголгүй болсон жүжигчин юм. Тэрээр сонсголын бэрхшээлтэй хүмүүс жүжигчин болох нь маш чухал гэж үздэг бөгөөд Жон Красинки түүний сонгон шалгаруулалтад ихэд түлхэц үзүүлжээ. Үүгээр ч зогсохгүй Жон кино багийнханд дохионы хэл зааж өгсөн нь киног илүү гүнзгий утга агуулгатай болгосон байна.

  1. Леди Гага цуцлагдсан шоуныхаа дараа хүмүүст үнэгүй пицца санал болгожээ

Леди Гага эрүүл мэндийн асуудлаас болж шоугаа цуцлах болсон ба үүндээ маш их харамсаж, фенүүддээ үнэгүй пицца өгчээ. Мөн тэрээр энэ үед зочид буудлынхаа өрөөнөөс тэдэнд гарын үсгээ илгээж, агаарын үнсэлт ч бас явуулсан байдаг.

  1. Райан Рэйнольдс зээ дүүгийнхээ амийг аврав

Хэдэн жилийн өмнө Райан улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан амьсгалын замын эмчилгээний сургалтад хамрагдсан бөгөөд уг мэдлэгийнхээ ачаар зээ дүүгийнхээ амийг аварчээ. Түүний хувьд энэ нь сонирхолтой бас аюултай байсан ба эхнэр Блейк Лайвли ч мөн энэ сургалтад сууж, бага насны хүүхдүүдэд туслах зорилт тавьсан аж.

  1. Дуэйн Жонсон тэнгисийн цэргийн ахмад дайчинд захиалсан ачааны машинаа бэлэглэлээ

Тэрээр зул сарын баяраар тэнгисийн цэргийн ахмад дайчин Оскар Родригест ачааны машинаа бэлэглэсэн байна. Түүнчлэн Оскар бол даруухан, ахмад дайчин бөгөөд 75 настай ээжийгээ асарч буй сайхан сэтгэлт нэгэн юм. Мөн тэрээр Жонсоны өгсөн бэлгэнд маш их баярлаж, хайр мэдэрсэн тухайгаа хэлжээ.

  1. Келли Пиклер хорт хавдраар өвчилсөн сайн найздаа зориулж үсээ хусуулж байжээ

Келли Пиклер хөхний хорт хавдартайгаа тэмцэж байсан хамгийн сайн найздаа урам өгөх зорилгоор үсээ хусуулсан байна. Түүний найз нөхөд 36 настайдаа уг өвчнөөр оношлогдсон ба найзынхаа дэмжлэгт үнэхээр талархаж буйгаа дурджээ.

  1. Тайлор Свифт хамгийн ахмад шүтэн бишрэгчдээ гэнэтийн бэлэг барив

Тайлор Свифт Миссури муж дахь 96 настай ахмад шүтэн бишрэгч болох Сайрус Портерын гэрч зочлон гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр мөн гитараа авчирч түүнд болон гэр бүлд нь зориулан дуу дуулж өгчээ.

  1. Бритни Спирс үнэгүй бүжгийн хичээл заажээ

Бритни Спирс 6 хүүхдэд 1 цагийн турш дуунуудад бүжгийн хичээл заасан бөгөөд үүнийхээ хажуугаар хөгжөөнт тоглоом тоглон багачуудыг баясгаж чаджээ.

  1. Диана гүнж бусдад туслах замаар нинжин сэтгэлийн ач тусыг хүмүүст ойлгуулахыг хүсжээ

Диана гүнжийн зорилго бол хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч ажиллах байв. Тиймдээ ч тэрээр бүх зүйлийг сэтгэлээ зориулан хийдэг байсан нь эргээд илүү хүчирхэг, эерэг нэгэн болоход нөлөөлсөн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!