Диснейн баатруудын тухай таны сонсож байгаагүй сонирхолтой баримтууд

Өнөөдөр дэлхий даяар Диснейн баатруудыг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Тиймдээ ч он жилүүд урсан өнгөрч, хүүхэлдэйн кинонууд сайхан дурсамж болон үлджээ. Гэсэн хэдий ч эдгээрийн ард олон нууц байдаг бөгөөд хүн бүрийн сонирхлыг татахуйц уг мэдээллийг хамтдаа уншицгаая.

  1. Мини маусын жинхэнэ нэр

Микки Маусын өхөөрдөм найз охин Мини Маус бол Диснейн хамгийн алдартай дүрүүдийн нэг юм. 1928 онд анх гарч ирснээсээ хойш бөмбөлөгтэй даашинз малгайгаараа хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулжээ. Гэхдээ түүний жинхэнэ нэрийг Минерва хулгана гэдэг бөгөөд энэ тухай 1942 онд Glime сэтгүүлд дурдсан байна.

  1. Алдрын гудамжны хулгана

Дэлхийн хамгийн алдартай хулгана болох Микки Маусын 1978 он буюу 50 жилийнхээ ойгоор алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болжээ. Мөн энэ нь 2700 гаруй одноос хамгийн анхны хүүхэлдэйн киноны дүр гэдгээрээ онцлогтой.

  1. Долоон ширхэг Оскарын шагнал

Цасангоо ба долоон одой кино 1937 онд нээлтээ хийсэн ба богино хугацаанд олсон орлогоороо тэргүүлж эхэлжээ. Тиймдээ ч 1939 онд Уолт Дисней уг киногоороо Оскарын шагнал хүртсэн хэдий ч шагнал нь энгийн биш шаталсан суурь бүхий долоон жижиг хэлбэртэйгээр гардуулсан байна. Энэ нь академиас олгосон хамгийн өвөрмөц шагналуудын нэг юм.

  1. Араатны хаан арслангийн нэрийн утга

Арслан хааны нэр нь Африкийн Суахили хэлнээс гаралтай ба симба нь арслан гэсэн утгатай. Харин нала-бэлэг тэмдэг эсвэл хайрт, пумба-тэнэг, рофики-найз, шензи- зэрлэг гэх мэт утгыг тус тус илэрхийлнэ.

  1. Богино бөгөөд хачирхалтай бүтээлүүд

20-р зууны уран зөгнөлийн хоёр агуу архитектор болох Сальвадор Дали, Уолт Диснейн нар 1946 онд хүүхэлдэйн киноны сюрреализм төрлийг эхлүүлсэн ба эхний бүтээл нь ердөө 15 секундийн л хугацаатай байв. Харин үүний дараа 2003 онд Эдвард Дисней Дестино хэмээх 6 минутын богино хэмжээний киног гаргасан аж.

  1. Бодит амьдралтай холбоотой дүр

 Дуэйн Жонсон 2016 онд гарсан Моана кинонд Мауигийн дүрд дуу оруулсан ба тэрээр дүрд бодит амьдралаараа холбоотой байв. Тодруулбал Мауигийн дүрийг түүний талийгаач өвөө Самоагийн овгийн дээд ахлагч Питер Майвиагаас зарим талын санаа авч бүтээсэн байна.

  1. Ярьж сурсан бяцхан хулгана

Мики Маусын дэлгэц дээр хэлсэн хамгийн анхны үг бол Hot dog юм. Уг үзэгдэл 1929 оны богино хэмжээний кинонд гардаг бөгөөд өмнөх цувралууддаа үүнээс өөр юу ч ярьж байгаагүй гэдэг.

  1. Өвөрмөц дүр төрх

Үлгэрийн загалмайлсан эх Аурорад бэлгийг нь үлдээхээр гарч ирэхэд түүний нүд нил ягаан өнгөтэй байдаг. Энэ нь угийн ийм найруулгатай юу эсвэл гүн нойрны дараах байдал гэдгийг олж тогтоогоогүй ч нойрсож буй гүнж нь Диснейн цорын ганц нил ягаан нүдтэй гүнж юм.

  1. Эсрэг талын дүртэйгээ дуу дуулах

Пинокио 1940 онд гарсан нь Диснейн бас нэгэн чухал бэлгэ тэмдэг болсон юм. Учир нь тэр эсрэг дүрийн муу хүмүүстэй дуулсан анхны бүтээл болсон ба Hi Diddle Dee Dee Dee дуугаараа онцлог аж. Мөн 2013 оны Frozen кинонд Анна Ханстай дуулсан нь  мөн л эсрэг дүртэйгээ дуулсан удаах тохиолдол болжээ.

  1. Хамгийн урт хугацаанд бүтсэн кино

Кино бүтээхэд цөөн хүний бүрэлдэхүүнтэй баг 3 жилийг зарцуулсан байна. Түүнчлэн нэг секундийн дүрслэл авахын тулд 12 зогсолт хөдөлгөөнийг хийх шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл 1 минутад 720, 1 цагт 43200 гэрэл зураг авах ёстой байв.

  1. Хоёр гүнж нэг титэм

Диснейн түүхүүдэд хатан хаан болсон ганцхан гүнж байдаг нь Элса юм. Гэхдээ The Lost Empire кинонд Кида гүнж ч мөн хатан болдог ч титэм гардуулах ёслол гардаггүй. Тиймээс Кида бол хатан хаан болсон анхны гүнж, харин Элса анхны титэм зүүсэн гүнж болох нь тогтоогдлоо.

  1. Хулганы нэрийн тухай

Эхэндээ Миккиг Мортимер хулгана гэж нэрлэх гэж байсан ч Уолт Диснейн эхнэр Лилиан Боундс түүнийг Микки Маус гэж дуудахыг ятгажээ. Иймд алдарт хулганы  бүтэн нэрийг Майкл Теодор Маус гэдэг бол Миннид дурласан хоёрдогч дүрийг Мортимер гэж нэрлэхээр тогтов.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!