Таныг Холливуд инээмсэглэлтэй болоход саад болж буй шүд угаахдаа гаргадаг 6 алдаа

Таны шүдний сойз дээр нэг сая гаруй бактери байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь ямар ч хоргүй боловч зарим нь таны шүдийг гэмтээх аюултай байдаг. Өдөр бүр шүдээ угаах нь шүдээ эрүүл байлгахад чухал ач холбогдолтой ч өөрийн мэдэлгүй гаргасан зарим алдаа нь сайнаас илүү хор хөнөөл учруулдаг байна.

Бид энэхүү сэдвийн талаар илүү гүнзгийрүүлэн судалж, шүдээ сайхан байлгахын тулд ямар нийтлэг алдаа гаргахаас зайлсхийх хэрэгтэйг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Та шүдээ угаасны дараа амаа зайлж байна.

Хэрэв та шүдээ угаасны дараа шууд амаа зайлдаг бол энэ нь угаалтын үр нөлөөг бууруулдаг аж. Ус нь шүдний ОО дахь фторыг шингэлдэг бөгөөд угаасны дараа зайлснаар үүнийг байхгүй болгодог. Хэрэв та шүдээ угаасны дараа амаа зайлж хэвшсэн бол паалангаа сайн хамгаалахын тулд фтор агуулсан ам зайлагч хэрэглээрэй.

2. Та хэлээ угаахгүй байна.

Хэрэв та шүдээ хэчнээн сайтар угаасан ч амнаас тань эвгүй үнэр гараад байгаа бол хэлээ угааж эхлэхийг зөвлөж байна. Энэ хэсэгт нянг үржих таатай орчинг бүрдүүлдэг бөгөөд хэрэв та шүдээ угаахдаа хэлээ угаадаггүй бол амны эвгүй үнэрээс салж чадахгүй юм.

3. Та хэт их шүдний утас хэрэглэж байна.

Хэдийгээр шүдний утас хэрэглэх нь таны амны хөндийн эрүүл ахуй болон буйланд сайн боловч хэтрүүлж болохгүй. Амны хөндийн хортой бактери 4-12 цагийн дотор үүсдэг тул өдөрт нэгээс олон удаа утас хэрэглэх огт шаардлагагүй юм. Шүдний утсыг зөв хэрэглэх нь буйлны өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг ч буруу хийвэл эсрэг үр дүнд хүрч, буйл гэмтэх аюултай.

4. Та хуучин шүдний сойзоо хэт удаан хэрэглэдэг.

Шүдний сойзоо хэт удаан хэрэглэснээр шүд цоорох, буйл тань гэмтэх аюултай. Шүдний сойзны үсний хооронд хоол хүнсний бичил үлдэгдэл байнга үлддэг бөгөөд хэрэв шүдний сойзоо удаан хэрэглэсээр байвал нэг төрлийн бактерид дахин дахин өртөж байна гэсэн үг юм. Мөн сойз чийгтэй угаалгын өрөөнд удаан байвал хөгц үүсч болзошгүй тул үсний сойз дээр хар толбо ажиглагдсан тохиолдолд шүдний сойзоо яаралтай солих хэрэгтэй.

5. Та шүдний ОО-гоо сольдоггүй.

Танд амт эсвэл үнэр таалагддаг шүдний 00 байдаг ч үүнийгээ удаан хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Таны амны хөндийд байдаг бичил биетүүд тодорхой шүдний ОО-нд дасаж,угаалт үр дүн муутай байдаг болж эхэлдэг. Шүдний ОО-гоо 2-3 сар тутамд сольж байх нь зөв бөгөөд зарим шүдний эмч нар өглөө, оройд янз бүрийн төрлийн шүдний оо хэрэглэхийг зөвлөдөг.

6. Хоол идсэнийхээ дараа шууд угааж байна.

Хэдийгээр хоол идсэний дараа шүдээ угаах нь хортой бактерийг арилгахад тусалдаг ч хоол идсэний дараа шууд угаах нь таны шүдний пааланг сулруулдаг сул талтай. Шүдээ эрүүл байлгахын тулд хоол идсэний дараа 30-60 минут хүлээхийг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!