Бүсгүй таны сарын тэмдэг ирэх үед дараах 5 шинж тэмдэг илэрвэл хэзээ ч тоолгүй өнгөрч болохгүй!

Эмэгтэй хүн бүр сарын тэмдгийн үед анхааралтай байж, ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрэх эсэхийг анхаарч байх хэрэгтэй аж. Анхаарлаа сулруулж, тоолгүй орхисноор асуудал хүндэрч болзошгүйг эмэгтэйчүүдийн эмч нар анхааруулж байна. Иймд бид та бүхэндээ сарын тэмдэг ирэх үед илэрч болох сөрөг шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм.

1. Сарын тэмдэг тасалдах (amenorrhea)

Хэрэв сарын тэмдэг тань тасалдаж, нэгээс дээш удаа ирэхгүй байвал эхлээд жирэмсэн болсон эсэхээ шалгаж, бие давхар биш бол яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай юм. Энэ нь дааврын тэнцвэргүй байдал, бамбай булчирхайн асуудал, хэт их дасгал хөдөлгөөн, хоол болон стресс бухимдлаас үүдэлтэй байж болох аж. Та эмчид хандаж, цусны шинжилгээ өгч, биеэ эрүүл эсэхийг мэдэж аваарай. Энэхүү шинж тэмдэг нь өндгөвчний “олон уйланхайт өвчин”-ийн хам шинж байхыг үгүйсгэхгүй.

2. Гэнэт хүчтэй таталт өгч өвдөх

Сарын тэмдгийн үед гэнэт хүчтэй таталт өгч өвдөх нь “endometriosis” гэх өвчний шинж тэмдэг байж болзошгүй юм. Эсүүд умайн дотор хана руу ургаж, өвдөлт мэдрүүлдэг бөгөөд аажмаар хүндэрч, асуудал тарьдаг өвчнийг “endometriosis” хэмээн нэрлэдэг байна. Хэрэв таны хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөлт мэдрэгдэж, таталт өгч байвал эмчид хандаж, шинжлүүлж үзээрэй.

3. Хэт их цус алдах

Жирэмснээс хамгаалах эмнээс болж сарын тэмдгийн үед ялгарах цус ихсэж мэднэ. Харин тус шалтгаанаас болоогүй тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна. Учир нь сарын тэмдгийн үед доошоо хэт их цус алдах нь “фибройд” маягийн хавдар, өндгөвчний уйланхай байх магадлал өндөр юм. Тэр тусмаа сарын тэмдэг 10-аас дээш хоног их хэмжээгээр ирэх тохиолдолд яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

4. Сарын тэмдгийн өмнөх сэтгэл гутрал

Сарын тэмдэг ирэхээс өмнө хоолны дуршил буурч, сэтгэл гутралд орж, хяналтаа алдах нь бий. Бид үүнийг байх л ёстой зүйл мэт андуурч явсаар эцэстээ хэт их стресстэж, эрүүл мэндээ үгүй хийж ч мэднэ. Иймд та эмчид хандаж, 2 долоо хоногоос нэг сарын хугацаанд л энэхүү төвөгтэй байдлаас мултарч чадах юм.

5. Асуудалтай даавар

Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед илрэх шинж тэмдгүүдийг тоолгүй явсаар хүндрүүлэх нь бий. Та заавал шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд бус ямар нэгэн сөрөг зүйлс ажиглагдвал эмчид хандаж, эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа тухайн шинж тэмдэг илрээд багагүй хугацаа өнгөрсөн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!