Өнгөө алдаж, гэмтсэн үсэнд тэжээл өгч, гялалзсан эрүүл болгох энгийн боловч үр дүнтэй аргууд

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тэгвэл үсэндээ анхаарал хандуулж арчлаад улам бүр үзэсгэлэнтэй болоорой. Өнөөдөр бүсгүйчүүддээ зориулж хуурайшиж гэмтсэн үсийг гэрийн нөхцөлд арчилж болох аргуудыг танилцуулж байна.

Зуун настын гель болон сарнайн ус

Зуун настын ханд нь таны үсэнд хуримтлагдсан тосны үлдэгдлийг цэвэрлэхэд тусалдаг төдийгүй гэмтсэн, хуурайшсан үсийг эмчилж, өнгө төрхийг сэргээдэг. Нөгөөтэйгүүр, сарнайн ус нь үсний хуурайшилтаас сэргийлдэг бөгөөд хуйханд тустай. Хэрэв та хоёр найрлагыг нэгэн зэрэг хэрэглэхийг хүсвэл дараах алхмуудыг дагана уу.

  • Шүршигч саванд зуун настын гель, сарнайн усыг тэнцүү хэмжээгээр холино.
  • Өдөр бүр үсэндээ түрхээрэй.

Байгалийн тос

Витамин Е, өөх тосны хүчил, төрөл бүрийн антиоксидант зэрэг нэгдлүүдийн улмаас зарим байгалийн тос нь таны үс, хуйхыг чийгшүүлэхэд туслах болно.

  • Бүйлс, авокадо, кокосын тос, арган тосыг долоо хоногт нэгээс хоёр удаа түрхээрэй.
  • Үүнийг бүх үсэндээ жигд түрхэж байгаарай. Хэдэн минут байлгаад дараа нь зөөлөн шампуниар угаана.
  • Кокосын тосны тухайд та түрхээд хонуулж болно. Гэхдээ дэрэндээ толбо үүсэхгүйн тулд алчуур эсвэл хуучин подволкыг дэрний уут болгон ашиглахаа мартуузай. Өглөө үсээ угаана.

Гадил болон оливын тос

Гадил нь зөвхөн эрдэс бодис, антиоксидантаар баялаг төдийгүй нянгийн эсрэг үйлчилгээтэй тул үсний хуурайшилт зэрэг нийтлэг үсний асуудалтай тэмцэхэд тусалдаг. Энэхүү байгалийн гаралтай найрлагатай чийгшүүлэгч маскыг дараах байдлаар хийж болно.

  • Боловсорч гүйцсэн гадилыг сэрээгээр нухна.
  • 2-3 хоолны халбага оливын тос нэмээд сайтар хутгана.
  • Үснийхээ үндэснээс үзүүр хүртэл түрхээрэй.
  • Эцэст нь зөөлөн бүтэцтэй шампуниар угаана.

Будааны шүүс

Будааны шүүс нь амин дэм, эрдэс бодис, амин хүчлийг агуулдаг тул хуйхан дээрх үрэвслийг намдаахын зэрэгцээ хуурай үсийг арчлахад тусалдаг. Энэхүү онцгой найрлагыг ашиглахын тулд та дараах алхмуудыг дагахад л хангалттай.

  • 2 хоолны халбага цагаан эсвэл бор будааг урсгал усны цоргоны доор хийж угааж, шороо, бохирдлыг арилгана.
  • Будаагаа таглаж болох саванд эсвэл аяганд хийж, 2 аяга цэвэр ус нэмнэ. Доод тал нь 30 минут байлгана.
  • Үүнийг сайтар хольж, дараа нь шигшүүр эсвэл коландаар шүүнэ. Шүүсийг саванд хийж авна. Та үүнийг хөргөгчинд 2 долоо хоног хүртэл хадгалах боломжтой. Хэрэглэхийн өмнө үргэлж сэгсрэх эсвэл хутгахаа бүү мартаарай.
  • Энгийн шампуниар зайлж угаасны дараа нойтон үсэндээ түрхэж, үндсээс нь үзүүр хүртэл нь иллэг хийнэ.

Авокадо, зуун настын ханд, кокосын тос

Авокадо нь таны үсийг бэхжүүлэхэд тусалдаг эрдэс бодисоор баялаг тос агуулдаг. Нөгөөтэйгүүр, молекул жинтэй тул кокосын тос нь үсний хуурайшилтыг бууруулдаг. Дараах алхмуудын дагуу эдгээр хоёр найрлагыг хослуулан тэжээллэг, чийгшүүлэгч маск бэлтгээрэй.

  • 1 боловсорсон авокадо, 2 хоолны халбага зуун настын гель, 1 цайны халбага кокосын тосыг холино.
  • Нойтон эсвэл хуурай үсэнд түрхээд 30 минут байлгана.
  • Бүлээн усаар зайлж арилгаарай.

Тараг болон оливын тос

Хэрэв та саяхан үсээ цайруулсан эсвэл будсан бол үсэндээ тэжээл өгөхийн тулд тус аргыг хэрэглээрэй.

  • Нэг аяга энгийн тараг, нэг халбага оливын тос холино.
  • Долоо хоногт нэг удаа үснийхээ бүх хэсэгт түрхээд 10 минут байлгана.
  • Халуун бүлээн усаар зайлж угаана.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!