Нэг сайхан гэдсээ цэвэрлээд авчих: Монгол бүсгүйчүүдийн хэрэглэдэг гэдэс цэвэрлэж, бие хөнгөн болгох ундаа

Өвлийн цагт идсэн хоол шингэхгүй, жин нэмэх хандлага их ажиглагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд гэдсээ сайхан цэвэрлэж, хөнгөн шингэн байх хэрэгтэй. Тэгвэл яаж гэдсээ цэвэрлэх вэ? Төрөл бүрийн эм, цай уух уу? Бид та бүхэндээ Монгол бүсгүйчүүдийн түгээмэл хэрэглэдэг гэдэс цэвэрлэх ундааг танилцуулж байна. Үүнйг бэлтгэхэд хялбар төдийгүй орц нь олдоц сайтай тул танд ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна шүү. Ингээд хамтдаа жортойгоо танилцъя.

Орц:

  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Лууван – 2 ширхэг
  • Хар чавга – 10 ширхэг
  • Жүрж – 1 ширхэг
  • Ус – 300 гр

Жимс, ногоогоо арилгаж цэвэрлэнэ. Эдгээрийгээ жижиглэж хэрчээд, блендэрт усны хамт хийж эргүүлнэ. Ингээд л 700-800 мл амттай смүүти бэлэн болох юм. Эслэг болон төрөл бүрийн амин дэмээр баялаг тус ундааг бэлтгэн ууж байгаарай. Эрүүл мэнд болон гоо сайханд тань хамгийн том тус хүргэх болно шүү. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!