Шээс задгайрдаг, амархан цистит хөдөлдөг бол цульхирын гурилтай хайлмаг, хийцтэй цай хийж уугаарай
Өвлийн улиралд тослог шимтэйг шүтэн үйлд гэж тэмдэглэсэн байдаг. Үүнд бид өвөл нэг удаадаа 3 халбага хайлмаг идэх нь биеийг шимжүүлж, өнгө зүсийг сайжруулж, бөөрний тамирыг нэмнэ.

Усан махбодтой бөөрний судал дэлгэрч байгаа үед та бүхэн нэг сумаар 2 туулай буудна гэгчээр ЦУЛЬХИРЫН ГУРИЛ-аар хайлмагаа хийж идэх, хийцтэй сүүтэй цайгаа чанаад уувал:
- Бөөрний тамирыг сайжруулна
- Шээс ойр ойр хүрэхийг засна
- Шөнө олон шээхийг засна
- Нойргүйдэл
- Ядаргааг тайлна.
Элэг цөсний халууныг дарах үйлдэлтэй тул цээж хорсдог хүмүүс хайлмаг идэж чаддаггүй бол сулийн болон цульхирын гурилаар хийж идээд үзээрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл