Татсан махаар тасархай хоол хийж гэрийнхэндээ гэнэтийн бэлэг бариарай

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Өнөө орой ямар хоол хийх төлөвлөгөөтэй байна вэ? Бид таны хоолны цэсэнд нэгэнт амттай хоол нэмэхээр бэлтгэлээ. Та үүнийг өнөөдөр хийж үзээрэй. Үнэхээр амттай болох болно. Ингээд хамтдаа хоолныхоо жортой танилцъя.

Орц:

  • Гахайн татсан мах – 800 гр
  • Тахиан татсан мах – 300 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сүү – 200 мл
  • Талх – 70 гр
  • Давс – амталгаагаар
  • Нунтаг хар перец – амталгаагаар
  • Сүүн крем – 200 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Бяслаг – 150 гр
  • Гоньд – амталгаагаар

Хийх арга:

  • Сонгиноо хэрчиж, татсан махнууд дээрээ хийнэ. Талхаа 100 гр сүүнд хийж дэвтээгээд, татсан махан дээрээ авч хийгээрэй. Үлдсэн сүү болон давс, перецээ махандаа хийж сайтар базаж амтална.
  • Одоо махнаасаа тасалж аван, алим шиг болгоод, дараа нь үүр шиг болгож хонхойлгоно. Үүнийгээ шарах шүүгээний тавцан дээр өрж тавиарай.
  • Бяслагаа үрж, сүүн крем, өндөг болон гоньдтой хольж бэлтгэнэ. Соусаа махан дээрээ тавьснаар хоол бэлтгэх явц дуусах юм.
  • Ингээд хоолоо 200 хэмд 30 минут жигнээрэй.

Та ямар ч махаар хийсэн болно. Бэлэн болсон хоолоо төрөл бүрийн салат, будаа зэрэгтэй хольж идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!