Гуч гарсан бүсгүйчүүдийн заавал мэдэж байх ёстой 9 зүйл

“Эмэгтэй хүмүүс 20-30 насны хооронд өөрийгөө олж, хэн байх ёстой вэ?” гэдгээ тодорхойлдог байна. Ерөнхийдөө эмэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлж, цоо шинээр бүхнийг бий болгодог билээ. Бид өнөөдөр нийт бүсгүйчүүддээ зориулан 30 нас хүрээд юу хийж, амьдралдаа хэрхэн өөрчлөлт оруулах ёстой болохыг дуулгахаар бэлтгэсэн юм.

1. Бага цалинтай ажлаас гарах

Та одоог хүртэл бага цалинтай, хийх зүйл ихтэй ажилдаа хорогдож, өдөр хоногийг бухимдал, стресс дунд өнгөрүүлж байна уу? Яг адилхан ажил хийсэн ч, захирал тань бусдад илүү цалин өгч, таныг үл ойшоож, дорд үзэж байвал эргэлзэж тээнэгэлзэлгүй, чадварыг тань бодитоор үнэлж чадах газрыг сонгоорой. Та одоо 30 нас хүрчихсэн, хангалттай туршлага хуримтлуулсан тул зоригтой алхам хийж, шийдэмгий байх хэрэгтэй юм шүү.

2. Биедээ анхаарал хандуулах

Нас ахих тусам хоол боловсруулах систем муудаж, таргалдаг. Иймд та биеийн галбир, эрүүл мэнддээ анхаарал хандуулах цаг хэдийн болжээ. Үргэлж эрч хүчтэй, 20 настай охин шиг харагдахын тулд эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Эмэгтэй хүний хувьд гадаад төрх байдлаасаа эрч хүчийг авч, өөртөө итгэлтэй болдог билээ.

3. Өөрийгөө хорьж, мэдрэмжээ нуухаа болих

Та 30 жил амьдрахдаа бусдын юу гэж бодохоос эмээж, өөрийгөө нээж чадалгүй явсан бол. яг одооноос өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрийнхөө дотоод ертөнцийг ил болгож, хүссэн бүхнээ хийж, хэнээс ч санаа зоволгүй эрх чөлөөтэй байгаарай.

4. Хайр сэтгэлийн асуудалд нухацтай хандах

20 настай байхдаа охид төрөл бүрийн залуустай уулзаж, тэднийг хооронд нь харьцуулж, чухам хэн өөрт нь тохирохыг мэдэх гэж хамаг цаг хугацаагаа зарцуулдаг. Харин та хэдийн 30 нас хүрсэн бол цаг бол алт гэдгийг санагалзаж, зөвхөн өөрт таалагддаг хүндээ үнэтэй цагаа зарцуулж байгаарай.

Нэг ёсондоо та одоо нас биед хүн болсон тул хөнгөн хуумгай байх гэсний хэрэггүй юм. Ямар нэгэн шийдвэр гаргасан байлаа ч. үүндээ бат итгэлтэй байх ёстой гэдгийг анхаараарай.

5. Өөртөө гутрахаа болих

Бүсгүйчүүд өөрийгөө бусадтай харьцуулж, гадаад төрх, биеийн галбиртаа сэтгэл гундуу явдаг. Гэхдээ ингэж гуниглан, атаархаж явахад амьдрал хэтэрхий богино гэдгийг санаарай. Та 30 жил энэ байдлаар амьдарсан байхад хангалттай. Одооноос ч болов өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Та л өөрийн гоо сайхнаа мэдэрч, өөрийгөө хайрлахгүй бол хэн үүнийг анзаарах билээ.

6. Бусадтай өөрийгөө харьцуулах хэрэггүй

Та өөрийнхөө амьдралыг бусадтай харьцуулж хэрхэвч болохгүй. Ялангуяа та 30 хүрч яваа бол энэхүү утгагүй зуршлаа хаяарай. Бусдын амьдралд анхаарлаа хандуулж, “тэр шинэ машин авчихаж, тэр гадаадад аялж байна, гоё юм аа.” гэхчилэн сэтгэлээр унаж, шаналах хэнд ч хэрэггүй зүйл юм.

Үүний оронд та зөвхөн өөрийнхөө амьдралд анхаарч, хэрхэн мөрөөдөл, зорилгодоо хүрэх тухай бодоорой. Хүн бүрийн амьдрал өөр хоорондоо харилцан адилгүй, цор ганц байдаг болохыг ухаарна гэдэгт итгэлтэй байна.

7. Хямд нүүрний будгаас татгалз

Эмэгтэй хүний хувьд нүүрний будаг гэдэг хамгийн чухал байдаг. Одоо та тодорхой хэмжээний орлоготой, өөрийн байр суурьтай болсон тул оюутан байхаасаа хэрэглэж ирсэн хямд будгаа сольж, чанартай будаг худалдаж аваарай. Нас ахих тусам арьс эмзэг болж, үрчлээс үүсч эхэлнэ. Тиймээс чанартай будгыг сонгож, арьсаа илүү чанга, толигор харагдуулах хэрэгтэй юм. Зөвхөн нүүрний будаг гэлтгүй хувцаслалтын хэв маягаа өөрчилж, чанартай материалтай хувцсыг сонгож байгаарай.

8. Өнгөрснийг бодож шаналахаа зогсоо

Өнгөрсөнд гаргасан шийдвэрээс болж гутарч, шаналах хэрэггүй. “Хэрвээ би тухайн үед тийм шийдвэр гаргасан бол” гэж бодож ч болохгүй. Цаг хугацааг нэгэнт ухрааж болохгүй тул өнгөрсөнд болсон асуудлыг тэнд нь үлдээж, үүнээс сурч болох зүйлийг нь ухаарч, урагш итгэлтэй алхаарай. Хий дэмий, хэзээ ч бүтэхгүй зүйлд анхаарч, гутарч хайран цагаа дэмий үрэхээс татгалзах хэрэгтэй. Танд дахиад бүхнийг шинээр эхлэх хангалттай цаг хугацаа, боломж байгаа гэдгийг санаарай.

9. Эрхэлсэн ажилгүй залуусаас хол байх

Танд одоо аз туршиж, хий хоосон зүйлд итгэж явах эрх байхгүй. Гэр бүл зохиох тал дээр маш хянамгай байж, тухайн залуугаа судлах хэрэгтэй юм. Жишээлбэл таны уулзаж байгаа залуу хэдийн 30 гарсан атлаа тодорхой эрхэлсэн ажилгүй, аав ээжээрээ тэжээлгэж амьдардаг нэгэн бол түүнээс холбоогоо таслахад буруудахгүй.

Учир нь тэр одоо болтол өөрийгөө олоогүй, хичээл зүтгэл гаргаагүй байгаа бол хэзээ нь гэр бүлээ хариуцаж, хүүхдийн эцэг болох билээ. Бүсгүй та өөрийгөө одоо хэдэн настай болохыг бодолцож, залуу насаа хэрэггүй хүмүүстэй өнгөрүүлж, хий дэмий үрэх хэрэггүй гэдгийг анхаараарай.

Нас явж байна хэмээн яарч, сэтгэлд тань нийцэхгүй байсан ч хамаагүй хэн нэгэнтэй гэр бүл болно гэдэг таны амьдралдаа гаргаж байгаа хамгийн том алдаа байж ч болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!