Цалин буухаас яг 7 хоногийн өмнө ямар ч мөнгөгүй болоод хэцүүддэг шүү дээ. Энэ үед та “ийм” арга хэрэглэж болно!

Хүн болгон энэ асуудалтай нүүр тулж байсан гэдэгт итгэлтэй байна. Цалин буухаас яг долоо хоногийн өмнө л бүх мөнгө дуусч, хэрэглээний мөнгө ч бараг үлддэггүй шүү дээ. Энэ үед та яаж зохицуулж аргалдаг вэ? Бид та бүхэндээ энэ хэцүү мөчийг аятайхан даван гарахад туслах аргуудыг танилцуулж байна. Ойртон суугаад тухтай уншаарай.

Бусдад зээлсэн мөнгөө олж авах

Та ямар ч мөнгөгүй болж арга мухардсан бол бусдад зээлсэн мөнгө байгаа эсэхээ бодоод үзээрэй. Хэрэв бусдад мөнгө зээлсэн ч авч амжаагүй байгаа бол одоохон ярих хэрэгтэй. Тэднээс авсан мөнгө таныг хэдэн хоногоо аргалахад хамгийн том тус хүргэнэ шүү. Үүнээс гадна өмсөлгүй удсан өмд, цамц, хүрэмнийхээ халаасыг ухаж, цүнхээ шалгаад үзээрэй. Тэндээс мөнгө гарч ирэх тохиолдол их байдаг шүү дээ. Тиймээс залхууралгүй ухаад үзэхэд гэмгүй. Ингээд л хэд хоног хэрэглэх мөнгөө олчихож болох юм.

Гэрээсээ хоол бэлтгэж авч явах

Мөнгө муутай хямарсан байгаа үедээ цайны цагаар ресторан, зоогийн газар орох тухай бодох хэрэггүй. Тэнд та 3 өдөр гэртээ хоол бэлтгэх мөнгөө ганц л хоол авч иднэ. Тэгээд ч гэрт тань бэлэн хоолны материал байхад сүүлчийн мөнгөө шавхаж гаднаас хоол авч идэх хэрэгтэй гэж үү? Өглөө эртлэн босч, өдөр идэх хоолоо бэлдээд, ажилдаа авч явж байгаарай. Ядаж л та мөнгөгүй үедээ залхууралгүй ингэж бэлдээд авч явж байвал, таны хэтэвчийг хэмнээд зогсохгүй ходоодонд ч сайн нөлөөтэй гэдгийг бүү мартаарай.

Алх эсвэл автобусанд суу

Тансаглалыг түрдээ мартах хэрэгтэй. Хэрэв та ажилдаа машинаар эсвэл таксигаар явдаг бол хэд хоногтоо алхах гээд үзвэл ямар вэ? Хэрвээ ажил тань хол бол нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход болно. Энэ таны мөнгийг маш сайн хэмнэж, асуудлыг шийдвэрлэх гол гарц болж чадах юм. Өөр нэгэн арга байгаа нь ажилдаа машинаараа явахдаа замдаа тааралдсан хүнийг суулгаж, нэг ёсондоо такси болох. Та ажил дээрээ машинаараа тухтай очно, дээрээс нь бусдаас унааны хөлс нэмж авна. Энэ бас байж болох л санаа юм шүү.

Гадуур гарах тухай бодох ч хэрэггүй

Та 7 хоног гадуур гарахгүй, бусадтай уулзахгүй байлаа гээд ямар нэгэн муу зүйл болохгүй. Харин ч таныг гэртээ тухтай, сайхан амрахад тусалж ч болно шүү дээ. Тиймээс хэсэгтээ гадуур гарахаа мартаж, ажил гэр гэсэн маршрутаар явах хэрэгтэй болно.

Мөнгө олж болох аргыг хай

Та өөрийнхөө хийж чаддаг зүйлийг ашиглаад, мөнгө олж болно. Жишээ нь та гадаад хэлтэй бол оройн цагаар ганц нэг зүйл орчуулж мөнгө олж болно. Эсвэл зураг зурах авъяастай бол бусдын зургийг хөлсөөр зурах боломжтой. Бүр үгүй юм аа гэхэд ах эгчдээ тусалж, 10,20 цаас авахад болохгүй гэх зүйлгүй. Энэ мэтчилэн та ажлынхаа хажуугаар багахан хөдөлмөрлөхөд ч санхүүгийн асуудлаас гарч чадна.

Тансаглалаас түрдээ татгалз

Хэрэв таны хэрэглэдэг үнэтэй биеийн шингэн саван, үнэртэй ус дууссан бол түрдээ арай өөр хямд зүйлээр орлуулаарай. Мөнгө муутай байгаа үедээ заавал үнэтэй бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь хэцүү бүр цаашлаад боломжгүй зүйл болж хувирна. Тиймээс хэрэглээгээ бага зэрэг танаад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!