Хааны гэр бүлийн асрагч нарын хатуу мөрдөх ёстой хачирхалтай дүрмүүд

Хатан хааны гэр бүлд байнга дагаж мөрдөх ёстой дүрэм журам, протокол байдаг бөгөөд асрагчид нь ч ялгаагүй маш чухал ур чадварыг эзэмшин супер асрагч бэлтгэх тусгай сургуульд суралцдаг аж. Тухайлбал, ханхүү Жорж, хунтайж Луис, гүнж Шарлот нарын асрагчдаас уг жишээг илхэн харж болох ба уг нийтлэлдээ тэдний мөрдөх ёстой хачирхалтай зарим дүрмүүдийг онцолж байна.

Царай зүсний хувьд хамгийн энгийн байх ёстой

Хааны гэр бүлийн асрагчид анхаарлын төвд байх ёсгүй тул нүүрээ тод будахгүй, үсээ ардаа шууж зориулалтын хувцас хэрэглэлийг бүрэн зөв өмссөн байвал зохих ба хавтгай ултай, үдээстэй гутал өмсөх үүрэгтэй аж.

Тэдний дүрэмт хувцсыг сургуулиас нь хангадаг

Тэд хаана байгаагаасаа шалтгаалан өөр өөр хувцас өмсдөг. Жишээ нь, Миддлтоны хуримын үеэр асрагчид шаргал даашинз, малгай, хар гутал, цагаан бээлий өмссөн байсан нь уламжлалт дүр төрхийн нэг хэсэг юм.

Асрагчид зөвхөн тодорхой төрлийн гоёл чимэглэл зүүх боломжтой.

Асрагч нар аль болох жижиг хөнгөн гоёл зүүх хэрэгтэй ба энэ нь хүүхэд зулгааж гэмтэхээс сэргийлэхээс гадна бусдын харааг булаахгүй байх давхар давуу талтай.

Гэрэл зурагчдаас урьтаж сэтгэх хэрэгтэй

Хатан хааны гэр бүл үргэлж олны анхаарлын төвд байдаг тул заримдаа тэдэнд бага зэрэг нууцлал хэрэгтэй байх нь мэдээж. Тийм ч учраас асрагчдыг жолоодож сурах, шаардлагатай нөхцөлөөс зайлсхийх жолоодлогын маневер зааж өгдөг байна. Энэ чадвар нь паппарациас зугтахад маш их хэрэг болох нь гарцаагүй.

Тэд хүүхдүүдийг хамгаалах ёстой

Жеки Чан эсвэл Арнольд шиг таны хүүхдийг юунаас ч хамгаалах чадвартай байх нь ямар ч эцэг эхийн итгэлийг төрүүлдэг. Тийм ч учраас одоогийн асрагч Мария сургуульд байхдаа тулааны урлагаар хичээллэж, шаардлагатай тохиолдолд хүүхдүүдийг аливаа хор хөнөөлөөс хамгаалах техникийг эзэмшжээ.

Усан сэлэх нь тэдэнд байх үндсэн чадваруудын нэг юм

Мэргэжлийг сэлж чаддаг байх нь гэр бүлээрээ далайн эргээр аялахад маш хэрэгтэй чадвар бөгөөд анхны тусламж үзүүлэх, живэхээс аврах зэрэг тусламжуудыг үзүүлэхэд бэлэн байх шаардлагатай.

Асрагчид мөн хоол хийх, оёх гэх мэт энгийн дадалд суралцдаг

Хааны гэр бүлийн асрагч заавал хоол хийж, хувцас оёх албагүй бөгөөд эдгээр ажлыг гүйцэтгэх тодорхой хүмүүс бий. Гэхдээ зарим хэрэгцээт үед энгийн дадлуудыг хийж сурах нь хамгийн сайн асрагчийн шинж мөн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!