Үнэн гэж итгэхэд бэрх Титаник хөлөг онгоцны тухай 8 баримт

Титаник бол түүхэн дэх хамгийн алдартай хөлөг онгоцны нэг бөгөөд ихэнх хүмүүс уг онгоцыг харамсалтайгаар живж, олон хүн хохирсон гэдгээр нь  сайн мэддэг. Тиймээс уншигч та бүхний төдийлөн мэддэггүй Титаникийн талаарх сонирхолтой 8 баримтыг дэлгэж байна.

3-р зэрэглэлийн зорчигчид голдоо ердөө 2 ванн ашиглаж байжээ.

Хэдийгээр Титаникийн 3-р зэрэглэлийн зорчигчид бусад хэсгүүдээс илүү тухтай орчинтой байсан ч ариун цэврийн өрөөний хувьд хүндрэлтэй байжээ. Тодруулбал, ABC News-ийн мэдээлснээр 700-1000 зорчигч дундаа хоёрхон ваннтай байсан аж.

Уг хөлөг онгоцноос олдсон бяслагийг одоо ч гэсэн идэж болно

Титаник онгоцны судалгаагаар олон жилийн өмнө живсэн хоол хүнсний ихэнх нь муудаж алга болсон ч агуулахад байсан бяслаг өнөөг хүртэл онцын өөрчлөлтгүй байгаа аж. Судлаач Холгер В. Жаннаш үүнийг тайлбарлахдаа “Зарим төрлийн бяслаг задралын процессыг эхлүүлдэг бичил биетийн үйл ажиллагааны үр дүнд ялзрахаас хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл сүү, шар сүүг бяслаг болгон хувиргадаг микробууд нь өндөр хүчиллэг эсвэл шүлтлэг нөхцөл үүсгэдэг ба эдгээр нь уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг цаашид муудахаас хамгаалдаг” гэжээ.

Хаадын тоглоом киноны зураг авалт Титаник хөлөг онгоцыг барьсан газар өрнөжээ


Жинхэнэ хөлөг болох RMS титаникийг Хойд Ирландын Белфаст дахь Харландын Вольф усан онгоцны үйлдвэрт бүтээсэн байна. Харин хаадын тоглоом киноны зураг авалтыг уг газар хийсэн бөгөөд хуучин Белфаст дахь усан онгоцны үйлдвэрийг Paint Hall студи, кино үйлдвэрийн байгууламж болгон өөрчилжээ.

Навратилийн ах дүүсийн түүх

Мишель, Эдмон Навратиль нар бол алдарт хөлөг онгоцноос аврагдсан цорын ганц ах дүүс бөгөөд тухайн үед дөнгөж 2, 4 настай байжээ. Тэд онгоцонд аавтайгаа явж байсан ба золгүй явдлаар хоёулхнаа үлдсэн ч ээж нь сонингоос хөвгүүдийнхээ зургийг хараад эсэн мэнд уулзсан аж.

Виолет Констанс Жессопын түүх


Тэрээр тэнгисийн хөлөг онгоцны сувилагч байсан ба Титаникыг живэхэд амьд үлдэж чадсан азтай эмэгтэй юм. Харин 1911 онд тэрээр RMS Olympic  хөлөг тэнгисийн цэргийн онгоцтой мөргөлдөж живэхэд Виолет мөн адил амьд үлдэж чадсан ба хүмүүс түүнийг үнэхээр амьдрах хувьтай хэмээн ярьцгаадаг байжээ.

Титаникийн золгүй явдлыг зөгнөсөн гэмээр 2 ном


Уг хөлөг онгоцыг живэхээс хэдэн жилийн өмнө гамшгийг урьдчилан таамагласан мэт 2 нууцлаг ном хэвлэгдсэн ба эхний ном нь Шуудангийн усан онгоц Атлантын далайд унасан нь хэмээх нэртэйгээр 1886 онд бичигджээ. Уг номыг сэтгүүлч Стед бичсэн бөгөөд хөлөг онгоц мөсөн уулыг мөргөж, олон хүний амь насыг авч чадсан тухай өгүүлдэг.

Харин 2 дахь ном нь Томас Эндрюсийн “Титаникийн сүйрэл” байсан ба онгоцны сүйрлээс хэдхэн сарын өмнө буюу 1912 онд хэвлэгджээ.

Түүнчлэн уг 2 ном хоёулаа бодит үйл явдалтай ижил төстэй зүйл болох онгоцны нэр хэмжээ, мөсөн уул зэрэг онцлог шалтгаануудыг өглүүлсэн нь олон хүнийг зөгнөлийн нэг хэлбэр гэж үзэхэд хүргэсэн байна.

Зөвхөн нэг нь л амьд үлдэх ёстой


1997 оны Титаник киноны найруулагч Жеймс Камерон, Жек Рөүс 2 хамтдаа хаалган дээр багтах эсэхэд олон жил мэтгэлцсэн фенүүддээ зориулан сүүлийн гаргалгааг гаргасан байна. Түүний үзэж буйгаар шинжлэх ухааны үндсэн дээр зөвхөн нэг нь л амьд үлдэж чадна хэмээн тооцоолжээ. Мөн тэрээр “Бид киноны гол дүрүүдтэй ижил жинтэй 2 хиймэл хүний гадна болон дотор нь мэдрэгч суурьлуулж адилхан хаалганд байрлуулж, амьд үйлдэх янз бүрийн аргыг туршиж үзсэн, хариулт нь тэд хоёулаа амьд үлдэх ямар ч боломжгүй” гэж тайлбарлав.

“Титаник 2” төсөл хүлээлтэд байна


“Титаник 2” бол алдарт хөлөг онгоцны хуулбар бөгөөд Австралийн бизнесмен Клайв Полмер өөрийн Blue star line компанитай хамтран гүйцэд гаталж чадаагүй Атлантын далайг хөндлөн туулахаар төлөвлөжээ. Гэвч аяллыг 2022 онд хийх ёстой байсан ч төсөл түр зогссон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!