Таны бодож байгаагаас ч залуу насандаа гэрлэсэн алдартнууд

Гэрлэхэд хамгийн тохиромжтой нас бол хорь эсвэл гучин нас биш, харин хосууд хоёулаа үүнд бэлэн байх үе юм. Холливудын олон алдартай эмэгтэйчүүд амьдралынхаа эхэн үед гэрлэсэн байдаг.

Хэдийгээр тэд эхэндээ аз жаргалтай байсан ч салалтаар дуусч амьдралын сургамж болон үлджээ. Ингээд Холливудын хамгийн эрт хүнтэй гэрлэсэн алдартнуудтай танилцацгаая.

1. Дрю Бэрримор, 19 настай

Дрю Бэрримор 16 настай байхдаа Леланд Хэйвардтай хэсэг хугацаанд сүй тавьсан юм. Тэд салснаас хойш 3 жилийн дараа жүжигчин бүсгүй 31 настай Жереми Томастай гэрлэжээ. Хосуудын гэрлэлт ердөө 19 хоног үргэлжилсэн байна.

2. Милла Йовович, 22 настай

Америкийн жүжигчин, загвар өмсөгч бүсгүй 1997 онд 22 орчим настай байхдаа найруулагч Люк Бессонтой гэрлэжээ. Ёслолын ажиллагаа Лас Вегас хотод болсон юм. Тэд 2 жилийн дараа салсан байна.

3. Ким Кардашиан, 19 настай

Ким Кардашиан 19 настайдаа өөрөөсөө 10 насаар ах Дэймон Томастай гэрлэсэн бөгөөд тэдний гэрлэлт 3 жил үргэлжилсэн юм.

4. Соланж Ноулз, 17 настай

Дуучин бүсгүй 17 настай байхдаа хотынхоо хөлбөмбөгчинтэй гэрлэжээ. Дараа жил нь тэд хүүтэй болсон ч удалгүй салжээ.

5. Мелани Гриффит, 18 настай

Мелани Гриффит ээжийнхээ туслах жүжигчин Дон Жонсонд дурлажээ. Тэрээр дөнгөж 18 настай байсан бол түүний дурлалт залуу 26 настай байсан юм. Хосуудын гэрлэлт 6 сарын дараа дуусгавар болжээ.

6. Деми Мур, 18 настай

Деми Мур дуучин Фредди Муртай 18 настай байхдаа гэрлэж, 5 жил ханилсан бөгөөд 1985 онд гэрлэлтээ цуцлуулсан байна. Тэрээр дурлалт залуугийнхаа нэрээр овоглох болсон бөгөөд одоо ч тайзны нэр болгон ашигладаг.

7. София Вергара, 18 настай

Алдарт жүжигчин 18 настайдаа Жо Гонзалестай гэрлэсэн юм. Хосууд 1993 онд хүүхэдтэй болсон ч хүүгээ 2 настай байхад нь салжээ.

8. Оливиа Уайлд, 19 настай

Оливия Уайлд кино найруулагч Тао Русполитэй дөнгөж 19 настай байхдаа гэрлэж байв. Тэд 2011 онд хоёр тийш болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!