Х.Янжингаажид: Т.Ганболд шиг олон нууц амрагтай, тэднийгээ ээлжлэн гадаад дагуулж яваа хүнд хүүхдүүд нээх чухал биш л дээ

Алтан Дорнод Монгол ХХК-ны захирал Т.Ганболдын экс эхнэр Х.Янжингаажид өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зүйлсийг бичжээ. Тэрээр:

“Та хэд маань сайн уу? Бид 2 сайн байгаа. Хүү маань хэлд орж албандаа явсаар, би компаниа босгож, бизнесийн хамтрагчдаа нэмсээр явна. “Дэлхий хүүхнүүд атаархам амьдрал”-аас гарсан биш өөрийн бяр, чадварыг мэдрээд маш сайхан, сэтгэл амгалан, өөрийн эрхээр жаргаж байнаа.

Шүүх дээрх гэр бүл салгах маргаан маань эхлээд 2 орчим жилийн нүүр үзэх гэж байгаа ч одоо хүртэл эхний шатны хурал ч болоогүй байна. Энэ нь Т.Ганболдын гэрлэлтийн гэрчилгээг очиж устгуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газар Тордайн Ганболдын хэрэгт холбоотой бусад чухал бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаатай холбоотой.

Сая хүүхдийн мөнгө олголттой холбоотой хүүхэдгүй хүмүүсийг хүүхэдтэй болгож, нас барсан хүмүүсийг амилуулсан байгаагаар ямар ялзарсан дампуу удирдлагатай газар гэдгийг нь харсан байх.

2022.12 сард гэр бүл салгах анхан шатны шүүх хурал болсон ч Т.Ганболд биеэр ирэлгүй өмгөөлөгчөө явуулж, нөгөөх нь хурлын үеэр бантаж, хэлэх үггүй болж гарч явна лээ.

Юу гэж ч өмгөөлж өмөөрөх юм. Гэрлэлтээ устгуулаагүй ээ гэлтэй биш. Би 4 хүүхэдгүй ээ гэлтэй биш. Би ядуу өмч хөрөнгөгүй ээ гэлтэй биш. Би ёстой цэвэр ариун, явдал суудалгүй, энэ тэндээс өөр хүүхдүүдгүй амьтаан гэлтэй биш.

Ийм хүний адгийг өмгөөлөх өмгөөлөгч мөн ямар ч ёс суртахуунгүй новш л байдаг юм билээ. Саяхан нүүрсний хулгайд холбогдсон сурагтай.

Охид бүсгүйчүүд, найзууд, эгч нартаа хандан аминчлан захихад амьдралд юу ч тохиолдож мэднэ. Тэр ч өөрчлөгдөж болно, та ч өөрчлөгдөж болно. Тиймээс гэрлэлтийн гэрээ /prenuptial agreement буюу prenup/ заавал хийгээрэй.

Харин аль хэдийн гэрлэсэн бол гэр бүлийн өмч хөрөнгө дээрээ өөрийн нэрээ заавал нөхөж оруулаарай. Аан оруулахгүй Т.Ганболд шиг олон шалтаг тоочиж цаг хожоод байвал тэд чамгүй амьдралд нэгэнт бэлдэж байгаа гэсэн үг. Тийм хүнээс эртхэн зайгаа барьж, дотроо бодолтой байгаарай. Ийм хүмүүс нэг л өдөр чиний утасны дугаарыг хүртэл дээрэмдэж авдаг юм байна лээ шүү.

Тордайн Ганболдын троллууд “чи хөрөнгө булаацалдлаа” гэж бичээд байна лээ. Босголцсон юмаа авалгүй яахав дээ тэжээвэр троллууд минь. Гэхдээ илүү чухал нь өнөөдөр Монголд хөрөнгөгүй бол хүүхдүүдийг нь аль боломжтой, хөрөнгөтэй талд нь үлдээчихээд байдаг аж.

Тиймээс хөрөнгөний маргаандаа биш хүүхдүүдээ хэн авах вэ гэдэг л асуудал юм. Т.Ганболд шиг олон нууц амрагтай, тэднийгээ ээлжлэн гадаад дагуулж яваа хүнд хүүхдүүд нээх чухал биш л дээ. Гэр бүлийн хөрөнгийг гишүүдийнх нь тоонд хуваадаг учир л үхчих гээд гүрийгээд байгаа юм. Өсөхийн өлөн өтлөхөд арилдаггүй гэж юутай үнэн үг юм.

Над шиг “өрх гэрийн тэргүүн л сайн явахад эхнэр хүүхдүүд бид болно” гэх мэт гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг юм бодож өөрийгөө хэзээ ч хойш нь тавьж болохгүй шүү.

Дараа нь над шиг алаг үрээ өсгөж, амьдралаа шинээр босгохын зэрэгцээ хамар шиг хоншооргүй дурактай үзэлцэх хэрэг гарна шүү. Азаар надад нас нь, хүч нь, хор шар нь байгаа учир энэ бүхнийг ялаад, даваад гарна!” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!