Ай Ёо доктор Дугархүү гар хангалгын нэвтрүүлэг дээр ярьсан зүйлүүддээ тайлбар хийлээ

Ай Ёо доктор буюу Дугархүү эмч сүүлд МҮОНРТ-ээр цацагдсан Ай Ёо ток шоуны үеэр охид гар хангалга хийх юм бол бэлгийн уруул сунадаг гэх мэдээллийг хийсэн. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд багагүй өртсөн бөгөөд тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

Тэрээр: “Өчигдөр гар хангалгын нэвтрүүлэг дээрээ сөрөг тал дээр ийм үр дагавар гарч болзошгүй гэсэн санааг хэлсэн болохоос бүх эмэгтэйчүүдийнхээ хэлбэр хэмжээг зөвхөн үүнтэй холбоотой гэж яриагүй шүү.

Эм бэлэг эрхтний бүтцийн онцлог төрөлх хэлбэр нь өөр өөр байлгүй яах вэ?

Бүсгүйчүүддээ буруу сэтгэгдэлд төрүүлсэнд уучлаарай” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!