Хүмүүс намайг харааны шил зүүхээ больсныг их сонирхдог. Би ердөө л энэ дасгалуудыг хийсэн юм!

21-р зууны нэг онцлог нь хүмүүс нийтээрээ нүдний хараа муутай болсных юм болов уу гэж боддог. Сайны хажуугаар саар гэгчээр, цахим технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн эрүүл мэнд, тэр дундаа нүдний хараа муудсаар байгаа нь илхэн байна. Тэгвэл та гарын доорх эдгээр хөнгөхөөн дасгалуудыг тогтмол хийснээр нүдний хараагаа сайжруулах боломжтой юм шүү. Энэнд ердөө бидний уйгагүй зан чанар л тус болно.

1. Хүний нүд бусад эрхтнийг бодвол илүү эмзэг, арчилгаа их шаарддаг. Хэрэв нүдээ амраалгүйгээр олон цагаар компьютерийн дэлгэц, зурагт их ширтвэл нүд дороо улайж, өвдөнө. Иймд таны хийх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол нүдээ амрааж байх явдал юм. Мөн аль болох хурц гэрэл рүү харахгүй байхыг хичээгээрэй!

2. Хараа тань муудсан эсэхийг мэдсэн даруй нэн түрүүнд өөрт тохирох нүдний шилийг тааруулан зүүх нь чухал. Ингэснээр таны нүдний хараа дахин нэмж муудахгүй байх давуу талтай юм. Түүнчлэн хараагаа тогтоосноор сайжруулах боломж нь ч илүү нээгдэнэ.

3. Тус зурагт үзүүлсэн цэгүүд дээр хурууны өндгөөр дарж байгаарай. Эдгээр нь нүдний хараатай холбоотой мэдрэлийн цэгүүд тул, өдөр бүр боломжтой үеүддээ олон удаагийн давтамжтай хийж байснаар таны нүд амарч, сэргэх юм.

4. Нүдний ухархайд тойрог хэлбэрээр зөөлөн иллэг хийж өгөөрэй! Ингэхдээ дунд хуруугаа ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.

5. Нүдээ алсын нэг цэгт тогтоож, түүнээсээ даруй ойрын зайд шилжүүлнэ. Энэ мэтээр олон удаагийн давтамжтай хийх нь ч мөн үр дүнтэй шүү.

6. Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг лууван ч мөн нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Хэрэв үйлчилгээг нэмэгдүүлэхийг хүсвэл луувангийн шүүсэн дээрээ хэдэн дусал оливийн тос дусаагаад, ууж болно.

7. Мөн цэвэр зуун настын шүүсийг өдөр тутамдаа ууж хэвших нь нүдний хараа болоод биеийн олон эрхтний тогтолцоог сайжруулна.

8. Хэрэв таны нүд ядарч чилвэл, хүйтэн бүлээн усаар угааж байгаарай. Ингэснээр нүдний алжаал ядаргаа тайлагдаж, сэргэх болно.

9. Унтахаас 2 цагийн өмнө зурагт үзэхээ зогсоох хэрэгтэй бөгөөд энэ нь тархи болоод нүдийг амрааж, тайван амрахад тусална.

10. Мөн зурагт үзүүлсэн дасгалуудыг өдөр бүр боломжтой үедээ тогтмол хийж хэвшээрэй!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!