Гэртээ хамгийн амттай латте хийж сурцгаая!

Бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хийхэд маш амархан хэрнээ амтлаг хулуутай латте хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та үүнийг хийж сураад, хайртай дотны хүмүүс болон найзуудыгаа дайлаарай! Тэд хариуд нь үнэхээр сэтгэл дүүрэн байх болно гэдгийг амлая.

1. Хулуутай латте хийх арга

Та гэртээ байхдаа л олон алдартай кофе шоп, кафед худалдаалагддаг латтенаас ер өөрцгүй амттай ундааг бэлтгэж чадна. Үүний тулд танд бага зэрэг хулуу, синнамон буюу шанцай, хөөрүүлсэн сүү, бялууны крем хэрэгтэй. Хулуу, хөөрүүлсэн сүү хоёроо нийлүүлэн холигчид хийнэ. Харин үүний дараа дээр нь бага зэргийн бялууны крем овоолоод, нунтаг шанцайнаас нэг чимхийг цацаж өгөөрэй!

2. Хулуутай мока хийх

Ялангуяа шокаладанд дуртай хүмүүст хамгийн тохирох ундаа бол яалтачгүй хулуутай мока юм. Амттай ундаагаа бэлтгэхийн тулд танд хөөрүүлсэн сүү, какоа, цагаан гаа, нунтаг самар, шанцай, болон бялууны крем, хэдэн зүсэм шоколад хэрэгтэй. Дээр дурдсанчлан, хөөрүүлсэн сүүндээ өөрийн амталгаагаар какоа хийгээд цагаан гааг нэмж, холигчид хийнэ. Ингээд бэлэн болсон мока дээрээ бялууны крем шахаж, дээр нь нунтаг самар, шанцайнаас нэг чимхийг цацаж өгөөрэй!

3. Кокос, хулуутай латте

Энэхүү латте нь биеийг эрч хүчээр тэтгэхээс гадна, сахарын өвчтэй хүмүүс ч хэрэглэж болдгоороо давуу талтай. Мөн бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Юун түрүүнд танд хөөрүүлсэн сүү, кокосны нунтаг, хулуу, крем хэрэгтэй. Хулуу болон сүүгээ хольж миксердээд дээр нь бялууны кремнээс шахаж, кокосны нунтгаа цацаж өгөөрэй!

4. Хулуутай халуун шоколад

Мөн л шокаладанд дуртай хүмүүстээ зориулж, хулуутай халуун шоколад хийх хялбар аргыг зааж өгье. Ялангуяа хүйтэн, цас бударсан өдөр уухад тохиромжтой тул, тухайн өдөр хүртлээ жороо өөртөө хадгалаарай. Танд хөөрүүлсэн сүү, нунтаг какоа, бага зэрэг өтгөрүүлсэн сүү, бялууны крем хэрэгтэй. Хөөрүүлсэн сүү, хулуу болон нунтаг какоаг өөрийн амталгаагаар хийж, миксердэнэ. Үүний дараа өтгөрүүлсэн сүүнээс жижиг цайны халбагыг хийж өгөөрэй. Хамгийн сүүлд мэдээж, бялууны крем тавьж бага зэрэг нунтаг какоа цацах хэрэгтэй.

5. Хулуу болон Иристай амтлаг латте

Сонсоход л арааны шүлс асгарах тус ундааг, бидний сайн мэдэх алдартай кофе шопууд хийж үйлчилдэг. Үүний тулд танд хөөрүүлсэн сүү, какоа, хулуу, ирис хэрэгтэй. Хөөрүүлсэн сүү болон хулуугаа нийлүүлэн миксердэж, дээр нь бялууны кремнээс шахан, хайлуулсан ириснээс түрхэж өгөөрэй! Ингээд л таны амттан бэлэн боллоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!