Ямар ордны хүмүүс хүүхэдтэй болвол хамгийн тохиромжтой вэ?

Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Бид өнөөдөр нэгэн сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэсэн бөгөөд ямар ордны хүмүүс хоорондоо гэр бүл болж, хүүхэд гаргавал илүү тохиромжтой байдаг болон хэр сайн эцэг эх болдог болохыг танилцуулахаар бэлтгэлээ. Та ч бас энэхүү сонжоогоор амраг хайртыгаа, сэтгэлийн гүндээ хайрлаж явдаг хүнээ шинжээд үзээрэй.

Хэрвээ та эрэгтэй бол өөрийн ордоо хэвтээ хүснэгтээс, эмэгтэй бол босоо хүснэгтээс олж, хамртрагчийнхаа ордыг эсрэг хүснэгтээс сонгож давхцал дээрх тоог хараарай. Тоогоо тогтоож доорх тайлбарыг уншиж, та тухайн хүнээс хүүхэдтэй болсноор ямар байхыг мэдэж болох юм.

1. Хүүхэдтэйгээ найз нөхөд шиг байж, халамж хайраар дутаахгүй өсгөнө. Хүүхэд тань зөөлөн дулаахан нэгэн болж төлөвших аж.

2. Маш эрч хүчтэй, сэргэлэн хүүхэд төрнө. Аав ээж нь хүүхэдтэй ойлголцож, мундаг нэгэн болгож өсгөх юм.

3. Та хүүхдээ ухаалаг, даруу төлөв болгох аж. Хүүхдүүд дуу цөөтэй боловч маш гүн сэтгэлгээтэй, ухаалаг байх болно.

4. Хүүхдийнхээ хичээлд маш ихээр анхаарлаа хандуулж, ирээдүйг нь гэрэлтэй байлгах гэж хичээнэ. Эцэг эхийнхээ дарамт шахалтын ачаар үр хүүхдүүд нь ч мундаг боловсон хүчин болох юм.

5. Хэдийгээр хосууд хүүхдүүдтэй хайртай боловч хангалттай анхаарлаа хандуулж чадалгүй гомдоож мэднэ.

6. Ээж нь хүүхдээ хайрлаж, халамжилж, аав нь боловсрол хүмүүжилд нь анхаарч сургана. Эцэг эх болсон ч үргэлж нэг зүйлд санаа нийлж, хүүхдээ зөв хүмүүжүүлж чадна.

7. Хүүхдийнхээ хамгийн дотны найз нь болж, хэнээс ч дутахгүй ухаалаг, сэргэлэн хүүхэдтэй болох аж.

8. Хүүхдээ хэт хорьж, чангалснаар үг дуу цөөтэй, дотогшоо нэгэн болгож мэднэ.

9. Ухаалаг, сэргэлэн хүүхэдтэй болно.

10. Хүүхдээ хичээлдээ мэриймжтэй нэгэн болгох гэсэндээ эцэг эх нь адил загниж, дарамталж эцэс сүүлд нь гэр бүлийн дулаан уур амьсгал үгүй болох аж.

11. Бүтээлч сэтгэлгээтэй, авьяаслаг хүүхэд мэндэлнэ.

12. Маш эрх, дураараа хүүхэдтэй болж мэднэ. Харин түүнд энэ зан чанарыг суулгах хүн нь мэдээж та болон таны хань байх болно.

13. Хүүхдээ бүрэн гүйцэт ойлгож, үргэлж ярилцаж чаддаг эцэг эх болох аж. Тэр хэрээр хүүхэд ч зөв бодолтой нэгэн болж төлөвшинө.

14. Та хоёр бол төгс хосууд, аав ээж болж чадна. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, ирээдүйг нь гэрэлтүүлж чадах юм.

15. Эрдэм мэдлэгтэй, гүйлгээ ухаан сайтай хүүхэд мэндлэх аж.

16. Эцэг эх нь нэг үзэл бодолтой байж хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлж чадна.

17. Та тухайн хүнтэй сайхан зохицож, ойлголцож чадах төдийгүй хүүхдээ ч мөн зөв хүмүүжүүлж, сайхан гэр бүлийг цогцлоох боломжтой.

18. Сайхан хосууд байж чадах ч төгс эцэг эх байж чадахгүй. Хүүхэд хүмүүжүүлэх тал дээр эсрэг бодолтой байж мэдэх юм.

19. Үргэлж маргалдаж зөрчилдөх бөгөөд энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх аж.

20. Үл ойлголцол гэр бүлд асуудал үүсгэнэ. Хүүхэд энэ бүхний хохирогч болж ганцаардмал нэгэн болох хандлагатай.

21. Хүүхэдтэйгээ яг л найз мэт байж, нээлттэй сайхан гэр бүлийг үүсгэж чадах юм.

22. Хүүхэд өсгөх тухайн хосуудад сорилго мэт байх болно. Үүнийг даван туулж гарч чадахгүй бол гэр бүлээ сүйрүүлж, салахад хүрнэ.

23. Төгс эцэг эх байж, хүүхдээ ухаалаг, эрдэм номтой, зөв хүн болгож төлөвшүүлж чадах аж.

24. Ямар ч үг хэлэлгүйгээр ойлголцож, хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлж хангалттай чадна.

25. Эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан нь хүүхдийг дотогшоо, өөртөө итгэлгүй болгохыг үгүйгэхгүй.

26. Сайхан хосууд болох бөгөөд тэдний хайранд хүүхэд нь зөөлхөн, дулаахан, ухаалаг болох аж.

27. Хүүхэд нь эцэг эхээсээ анхаарал хүсч нэхэх боловч хосууд хоёр тийш ажилдаа яаран гүйсээр хүүхдээ орхигдуулж мэднэ.

28. Аз жаргалтай гэр бүл бий болж, инээд хөөрөөр дүүрэн байх болно.

29. Төрөлхийн авьяаслаг хүүхэд мэндлэх бөгөөд аав ээжийнхээ хайранд умбаж, сайхан сэтгэлтэй нэгэн болж төлөвшинө.

30. Хүүхдээ сонсож, анхаарал хандуулж сурах хэрэгтэй. Эс бөгөөс тэдний сэтгэлд шарх үлдээж мэднэ.

31. Гэр бүлийн гишүүн бүр нэг нэгэндээ аминаасаа илүү хайртай байх төдийгүй ээж аав нь хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж чадна.

32. Адал явдлыг эрэлхийлж, шинийг санаачлагч хүүхэд мэндлэх аж.

33. Салалт гэх томоохон аюултай нүүр тулж мэдэх тул болгоомжтой байхад илүүдэхгүй.

34. Хүүхдийнхээ боловсролд хэт анхаарлаа хандуулж, хүүхдээ зөрүүд болгож мэднэ.

35. Аз жаргалтай гэр бүлийг бүрдүүлж, ухаалаг, хөөрхөн хүүхэдтэй болно.

36. Хүүхэдтэйгээ учраа амархан олж чадах төдийгүй хүүхдээ романтик, зөөлхөн нэгэн болгож өсгөх юм.

37. Хүүхэддээ анхаарал хандуулж чадахгүй байсаар замыг нь алдуулж, амьдралыг нь үрж мэднэ.

38. Ухаалаг, мэдрэмжтэй хүүхэд төрөх бөгөөд түүний авьяасыг тордож чадвал ирээдүйд амжилтанд хүрэх юм.

39. Багахан асуудал тулгарах бөгөөд үүнийг даван туулж чадвал аз жаргалтай амьдрал ойрхон байх болно.

40. Хүүхдээ сонсох сурах хэрэгтэйг анхаар. Эс бөгөөс эцэг эхдээ гомдож, биеэ даасан, дотогшоо нэгэн болох аж.

41.Хамгийн гол нь хүүхэддээ үргэлж зөв үлгэр дууриалал болох хэрэгтэй. Учир нь тус хос нь байнга муудалцаж, хэрэлдэх магадлал өндөртэй юм.

42. Та хоёр хүүхдээ аз жаргалтай, юугаар ч дутаалгүй өсгөж чадна.

43. Хүүхэд тань аав ээжтэйгээ байхдаа аз жаргалаар бялхаж, үргэлж инээмсэглэж байх болно. Энэ нь та хоёр сайн эцэг эх болж чадахын шинж юм.

44. Хүүхэддээ хангалттай анхаарал тавьж халамжлахгүй бол хүүхэд тань дотогшоо нэгэн болж мэднэ.

45. Хайранд умбасан хөөрхөн хүүхэдтэй болох аж.

46. Бага насны хүүхдээ хэт хорих гэсний хэрэггүй. Үүний оронд аав ээж нь биш найз нөхрийн хувиар ярилцах хэрэгтэй.

47. Бүтээлч сэтгэлгээтэй, авьяаслаг хүүхэд мэндэлнэ.

48. Төгс эцэг эх байж, хүүхдүүдээсээ хүндлэл хүлээнэ.

49. Хосууд нэг нэгнээ ойлгодог шиг хүүхдээ ойлгож, түүнийг хэнээс ч дутахгүй өсгөж хүмүүжүүлж чадах юм.

50. Бага хорьж, их хайрла. Тэгсэн цагт хүүхэд илүү ухаалаг, бүтээлч болох боломжтой.

51. Бие биентэйгээ ойлголцож хүүхдээ зөв хүмүүжүүл чадна.

52. Өөртөө итгэлгүй, ичимхий зан ааштай хүүхэд мэндлэх ч гэлээ хосууд үүнийг нь өөрчилж чадах юм.

53. Хамгийн хөөрхөн, ухаалаг хүүхэд мэндлэх болно.

54. Сайн эцэг эх байхыг хүсвэл маш их хичээх хэрэгтэй.

55. Энэхүү хосууд нь хүүхдээ зөв хүмүүжүүлж, боловсролтой, чадварлаж болгох аж.

56. Хосуудын таагүй харилцаа хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө.

57. Та үнэхээр түүнээс хүүхэдтэй болохыг хүсч байна уу? Дахиад нэг бодоод үзэхийг зөвлөе.

58. Үүрэг хариуцлагаа ухамсарласан, чадварлаг хүүхэд мэндлоэх болно.

59. Бие биедээ хэт анхаарлаа хандуулж, хүүхдээ орхигдуулж мэднэ.

60. Сайн эцэг эх байхыг хичээх боловч энэ нь тийм ч амар байхгүй аж.

61. Өхөөрдөм, ухаалаг хүүхэдтэй болох юм.

62. Хүүхэддээ чөлөөт орон зайг бий болгоорой. Аав ээжийнх нь хэт их шахалт хүүхдийг шархлуулахыг үгүйсгэхгүй.

63. Бүхнийг мэдэх төгс аав ээж болжо чадна.

64. Хүүхэддээ илүү их цаг завыг зарцуулж байгаарай. Эс бөгөөс хүүхэд тань ганцаардмал нэгэн болж төлөвших аж.

65. Та хоёр хүүхдээ аз жаргалтай, юугаар ч дутаалгүй өсгөж чадна.

66. Хүүхэддээ муу талаа бүү үзүүл. Хэрүүл маргаан ихтэй байж мэдэх тул хамгийн түрүүнд хүүхдээ бодож байх хэрэгтэй.

67. Хүүхдийнхээ боловсролд илүүтэй анхаарлаа хандуулаарай.

68. Сайхан хосууд болох бөгөөд тэдний хайранд хүүхэд нь зөөлхөн, дулаахан, ухаалаг болох аж.

69. Хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх тал дээр анхаараарай. Аав ээж нь халамж муу тавибал хүүхэд ч урсгалаараа явсаар зорилго мөрөөдөлгүй болж мэднэ.

70. Адал явдлыг эрэлхийлж, шинийг санаачлагч хүүхэд мэндлэх аж.

71. Хүсэл мөрөөдөл, сонирхлыг нь тодорхойлж, хүүхэддээ илүү их цаг зарцуулах хэрэгтэй.

72. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, ухаалаг нэгэн болгож чадна.

73. Хэцүү байх хэдий ч оролдоод зүтгэвэл хүүхдээ чадварлаг, амжилттай байлгах чадах юм. Энэ бүхэн эцэг эхийн харилцаанаас хамаарна.

74. Хүүхэдтэйгээ яг л найз мэт байж, нээлттэй сайхан гэр бүлийг үүсгэж чадах юм.

75. Сайхан сэтгэлтэй, авьяаслаг хүүхэд мэндэлнэ.

76. Илүү их хүчин чармайлт гаргаж байж л гэр бүлээ аварч үлдэх боломжтой.

77. Хосууд бие биетэйгээ ойлголцож чадах бөгөөд үүний ачаар хүүхдээ өөрийн гэсэн бодолтой, ертөнцтэй өвөрмөц нэгэн болгох юм.

78. Боловсролд нь илүүтэй анхаарлаа хандуулж, сэргэлэн цовоо байлгахыг хичээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!