Угаалгын өрөөнд огтхон ч байлгаж болохгүй зүйлс

Айл гэрийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бол мэдээж угаалгын өрөө байдаг. Бид тэнд өөрсдийн ариун цэврийг сахих, нүүрээ будах гэх зэргээр олон зүйлийг амжуулдаг. Тиймдээ ч угаалгын өрөө цэвэрхэн, тухтай байх хэрэгтэй. Харин угаалгын өрөөнд дараах зүйлийг хадгалах нь таны эрүүл мэндэд асар хор хөнөөлтэй байдаг аж.

1. Гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, багс

Угаалгын өрөөнд усанд ороход халуун цан уур, чийг өрөөг бүхэлд нь хучин авдаг. Иймд гоо сайхны бүтээгдэхүүн, ялангуяа тос, будгийн багс зэргүүд байх нь тэдний хадгалалтын горимийг өөрчилж, бүтцийг гэмтээдэг. Ингэснээр тухайн хүний нүүрэнд харшил өгөх эрсдэлтэй. Харин гоёл чимэглэлийн тухайд ус, чийгтэй ойр байснаар өнгөө алдах зэврэх өндөр эрсдэлтэй.

2. Цахилгаан хэрэгслүүд

Энэ нь тухайн зүйлийн эдэлгээг богиносгохоос гадна амь насанд ч мөн эрсдэлтэй. Учир нь усанд ямар нэгэн байдлаар залгаатай цахилгаан хэрэгсэл унаснаар хүн амиа алдах ч өндөр эрсдэлтэй.

3. Эм

Хүмүүс угаалгын өрөөний шүүгээнд эмнүүдээ хадгалж байгаа харагддаг. Гэвч энэ нь маш сөрөг үр дагавартай. Учир нь эмний хадгалах горим алдагдсанаар таны болоод хайртай хүмүүсийн тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болно. Иймээс эмээ шууд нар тусахгүй, сэрүүн газар хадгалаарай.

4. Үнэртэн

Бүх төрлийн биеийн мист, сүрчгүүд үүнд багтана. Хэрэв та үнэртний яг өөрийн үнэрийг хадгалахыг хүсвэл чийгтэй, бүгчим өрөөнд хадгалах нь тийм ч зөв сонголт биш. Үүнд биеийн тос ч мөн хамаарахыг санаарай.

5. Угаалгын сагс, чийгтэй алчуур

Чийгтэй хувцас, алчуурыг угаалгын өрөөнд хадгалснаар түүнд нян бактер үржиж хуримлагдах өндөр эрсдэлтэй. Иймээс хэрэв алчуур норсон бол хатаах, угаалгын сагсыг өөр өрөөнд тавьж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!